"Ши Жиньпин ОХУ-ын дараагийн ерөнхийлөгчтэй харилцахдаа бэлтгэж байна"

АНУ-ын хүчирхэг байдлыг сааруулахын тулд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өөрсдийгөө удаан хугацааны хамтын ажиллагаа бүхий холбоотнууд гэдгээ батлан харуулахаар ажиллаж байна.
Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч хүнд өвчнөөр шаналж буй, эсвэл төрийн эргэлтээр огцорсон байж магадгүй гэсэн цуурхал бий. Энэ дундуур Ши Жиньпин Владимир Путинтэй бат бөх нөхөрлөнө гэдэгтээ итгэлгүй байгаа бололтой.
Шинжээчийн үзэж байгаагаар Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгчийн залгамжлагч нартай илүү ойр дотно харилцаа тогтоохыг эрмэлзэж байна.
Атлантын зөвлөлийн эдийн засагч, ахлах судлаач Андерс Аслунд хэлэхдээ, Ши Жиньпин Оросын Ерөнхий сайд Михайл Мишустинтэй илүү ойр дотно харилцаатай байгаа аж.

Дөрөвдүгээр сард Москвад БНХАУ-ын дарга Владимир Путинд бараалхсан. Энэ дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин Мистүшинтэй ганцаарчилсан уулзалт хийсэн гэж Аслунд тэмдэглэжээ.
Дараа нь тавдугаар сард БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян Мишустиныг Хятадад урьсан бөгөөд Аслунд,
"Хятад, Оросын харилцааны ердийн хязгаараас давж, Мишустинийг Ардын Их Хурлын Танхимд дахин хүлээн авч уулзав. Яагаад Путиныг биш Мишустинийг урьсан юм бэ? ЭнэОросын удирдагчийн сэтгэлд нийцээгүй нь лавтай" хэмээн бичжээ.
Путин үүнд дургүйцсэний нотолгоо нь Мишустиний байнгын гишүүн нь болох ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн дараагийн хуралдаанд оролцоогүй явдал хэмээн онцолсон байна.
"Энэхүү хуучин хэв маягийн Кремль зүй нь Хятад улс Путинээс гадуур харж, Орост өөр харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаагийн хамгийн сайн нотолгоо юм".
Мистушин нь Путинийг залгамжлах магадлалтай хүнээр төдийлөн нэрлэгдээд байдаггүй. ОХУ-ын бие даасан хэвлэл мэдээллийн "Медуза" агентлагийн мэдээлснээр тэр Путин Украйны дайныг эхлүүлэхэд "ямар ч оролцоогүй" байсан бөгөөд энэ талаар огт ярьдаггүй нэгэн аж.

Владимир Путин өнгөрсөн жил дээд албан тушаалтнуудтай уулзахдаа асар том ширээ ашигладаг байсан нь түүний сэтгэл санааны байдлын талаар олон долоо хоногийн таамаг дэвшүүлэхэд хүргэж байв.
Бээжингийн улс төрийн нууцлаг ертөнцөд ч мөн адил дүр зураг харагддаг.
Ши Жиньпин Сибирээс Хятад руу чиглэсэн хийн хоолойг шинээр тавихаас татгалзсан зэрэг Путин, Ши хоёрын харилцаанд хурцадмал байдал үүссэний шинж тэмдгүүдийг шинжээчид анзаарч байгаа.
Вашингтон дахь Еврази группийн шинжээч Али Вайн "Insider" сэтгүүлд Путиний эрүүл мэндийн тухай цуурхал, Путиний эрх мэдэлд учирч болзошгүй сорилтуудыг харгалзан үзвэл Хятад улс тодорхой бэлтгэлтэй байх нь чухал гэж бичжээ.

“Путины эрүүл мэндийн талаарх цуу яриа, Украин Орост ялагдсан нь түүний засаглалыг алдагдуулж болзошгүй гэсэн таамаглалыг харгалзан АНУ, Хятад зэрэг олон улс Путиний дараах ирээдүйг төсөөлж, тус бүр нь Оросын дотоод улс төр, гадаадад үзүүлэх нөлөөг дэнсэлж байгаа болов уу".
Гэсэн хэдий ч Ши Жиньпин Кремльд өөр ерөнхийлөгчтэй харилцахыг илүүд үзнэ гэж хэлэхэд эрт байгааг анхааруулсан байна.
Цаашлаад "Ши Жиньпин, Владимир Путин хоёр хэд хэдэн удаа уулзахдаа АНУ-ын нөлөөг эсэргүүцэх чиглэл баримталж байна. Мөн Хятад, Оросын харилцааг гүнзгийрүүлэхийг нэн тэргүүнд тавьж байгаа зэргийг харгалзан үзэхэд одоохондоо дүгнэлт хийхэд эрт. Ямартай ч Хятад улс Оросоос өөр удирдагчийг эрэлхийлж байна" хэмээн бичжээ.
Г.САНСАРМАА
Эх сурвалж: Business Insider












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв ч бичиж чадахгүй байж юун том сэдэв хөндөө вэ, Барууны хүсэл таамаг бичих юм да
Украйн Орост ялагдсан нь... гэнэ үү ?!
Орос муужгай Хятад барын өмнө үрчийж бноо, хо хо хо
Түмэн алдаатай, учир нь олдохгүй жоотуу шиг юм нийтлэх юм
Англи хэлнээс оичууосан юм уу, орчуулах гэж байгаа сэдэвээ ойлгохгүй ямар утгагүйй муу оичуулра вэ, тэгээд мэдээлэл бичсэн гээд цалин авдаг байх даа. НЬЮС-ын удирдлага гаргаж байгаа зүйлээ анхаарч чадвараа нэмээсэй. Сансармаад нойл дүх тавьлаа, бичсэн зүйлээ өөрөө ойлгож байаа уу...
Сэтгүүлч чадвараа дээшлүүл.
Галзуу биш байгаа дөа.
Хятад Орос хоёр улс, Ши дарга,Путин дарга хоер хэзээ ч нөхөрлөл, хамтын ажиллагаагаа өөрчлөн гээж биенээсээ урваж шарвахгүй жинхэнэ тэргүүлэх улс төрчид. Хамтаараа мандан бадрах болно.