Нийгмийн
ГХЯ: Ростов, Воронеж дахь 60 монгол оюутан хэвийн хичээллэж байна

Оросын хувийн цэргийн компани "Вагнер"-ыг үндэслэгч, Путиний ойрын хүн гэгддэг Евгений Пригожин зэвсэгт бослого гаргаж, Ростов, Воронеж хотуудад цэргээ оруулаад байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан Монголын Гадаад харилцааны яамнаас дараах мэдээллийг өглөө.
Тодруулбал, Ростов, Воронеж орчимд 60 гаруй монгол оюутан суралцаж байгаа. Одоогоор нөхцөл байдал хэвийн, хичээл нь хэвийн үргэлжилж байгаа. Оюутнууд зургаадугаар сарын сүүлээс эхлээд зуны амралт эхлэхээр эх орондоо ирэхээр төлөвлөж байна. ГХЯ болон Москвад суугаа ЭСЯ-наас дээрх оюутнуудтайгаа тогтмол холбоотой байгаа” хэмээлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан чааж бнаа, дайн болоод юуны тайван байхав дээ? Одоогоор тодорхой мэдээлэл үгүй л гээчдээ, Яг соц.сэтгэлгээ, нэр хичээж худлаа буудаа л, худлаа пээ дийгээ л,,,,
өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж үнэи үг шүү