Ирэх долоо хоногт ихэнх нутгаар аадар бороо орно

2023 оны 06 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи 28,29-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 26,27-нд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
29-нд ихэнх нутгаар хална.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.