Нийгмийн

Процесс: Гэм буруутай эсэхийг зарлаж, УЕП бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргана

Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 46 хоног болж, зургааадугаар сарын 21-нд дууссан билээ.

Дөрөвдүгээр сарын 17-ноос эхэлсэн эл шүүх хуралдаан хоёр сар дөрвөн хоногийн дараа дууссан нь энэ.

Шүүгч 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн дүгнэлт шийдвэрийг өнөөдөр /2023.06.26/ 14.00 цагт танилцуулна.

Хуралдааны төгсгөлд иргэдийн төлөөлөгчид Н.Алтанхуяг, Б.Санжмятав тэргүүтэй дараах шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцох санал гаргасан.

Хөгжлийн банкны зээлийн мэргэжилтнүүд болох

  • Л.Аззаяа
  • Ц.Билгүүн
  • Д.Уянга
  • Т.Оюунчимэг
  • Б.Чинзориг
  • Ч.Чоожсүрэн
  • С.Батзориг
  • А.Хүчитбаатар
  • Г.Гантогтох
  • Т.Пүрэвсүрэн

ТУЗ-ийн гишүүн

  • Д.Батбаяр
  • Ж.Үхэртар
  • Ж.Бат-Эрдэнэ
  • Б.Махбал
  • Ж.Оюунчимэг
  • С.Магнайсүрэн
  • Ч.Отгочулуу
  • Ч.Нэргүй
  • М.Баянмөнх
  • Б.Найдалаа
  • Б.Лхагвасүрэн
  • Б.Батзаяа
  • Н.Баярчимэг
  • О.Хуягцогт
  • Д.Даваасамбуу

Худал мэдүүлэг өгсөн гэх

  • Ё.Доржсумъяа
  • Б.Цэрэндаваа
  • Б.Баттөр
  • Б.Цэгмид
  • Б.Санжмятав
  • Н.Алтанхуяг 

Харин дөрвөн гишүүний тухайд дараах зүйл захдтаар яллаад байгаа билээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг:

Эрүүгийн хуулийн 22.1.3-д зааснаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах заалтаар яллагдагчаар татсан.

Нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жилээр хорих ялаар шийтгэх заалттай.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1 дэх хэсэг, 3.2.1 дэх хэсэг, 3.3.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. 

Нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай.

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг: 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3, 3.2.1,3 мөн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан.

Нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг:

Эрүүгийн хуулийн 22.4.2 болон 22.10.2 гэсэн зүйд ангиудаар ялласан.

22.4.2 нийтийн албан тушаалтан хахууль авах: Нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих.

22.10.2 үндэслэлгүйгээр хөрөнгөжих: үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай.

Тэдний тухайд шүүхээс гэм буруутай гэж зарлагдсан тохиолдолд УЕП УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирэх процесс өрнөх юм.


Бидний өмнө нь хүргэсэн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарыг 5-12, Г.Амартүвшин Х.Ганхуяг нарыг 2-8 жил хорих зүйл ангиар яллажээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Холбогдсон бол хэргээ хүлээх нь зүйд нийцнэ Боловсролоос илүү хүн чанар ёс суртахуун төрд хэрэгтэй

Зочин
Зочин

МАН-ын мангасууд аятайхан хэдэн злуусаа золигт гаргах нь дээ ! Эд нарын гол "буруу" нь баруунд бол овсрол эзэмшсэн.
Занд,Хүүк,Оюук нарын боловсролтой толгойгий нь чац уулаад, илүү гарахаар нь...... огтолж буй хэрэг юмдаа !

Зочин
Зочин
Reply to  Зочин

АН ын өлөнгүүд ард түмнийг 30 жил мөнч зовоолой до шангаа үр хүүхэдүүдтэйгээ хүртэн дэ та нар

иргэн
иргэн

Мангасууд нь МАН - шдээ.зүгээр хүмүүсийг Хэлмэгдүүлж байгааг харж байсан .!!!!!! Үнэнг гаргасан шүүхэд талархаж байна.гэсэн Шударга байгаарай даа

Холбоотой мэдээ

Back to top button