Нийгмийн

ҮХЦ: Д.Одбаярын оронд Б.Гүнбилэг нарын дөрвөн хүн нэр дэвшихээр материалаа өгчээ

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа 2022 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дууссан. Тэрбээр 2016.11.17-нд тухайн үед УИХ-ын дарга М.Энхболдын санал болгосноор УИХ-аас нэр дэвшүүлэн томилж байсан билээ.

Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад хагас жил өнгөрсөн ч түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллуулсаар байгаа юм. Энэ дагуу Улсын дээд шүүхээс цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах зар гаргасан.

Тэгвэл, Д.Одбаярын оронд,

  • Д.Гүнбилэг
  • Ч.Тунгалаг
  • Х.Эрхэм-Ундрах
  • Н.Отгончимэг нарын дөрвөн хүн нэрээ дэвшүүлсэн байна.

Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.

Нийт нэр дэвшигч болон Улсын дээд шүүхээс олонхын санал авсан нэр дэвшигчийг олон нийтэд цаг тухайд нь мэдээлнэ хэмээсэн.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

гүнбилэг нь дээр биз дээ

Зочин
Зочин

Өгзөг Одбаяр гэж 10 төрсөн авгайгаас дор тэр гэдэс гүзээ, харвин хамар амыг нь хар даа ккк

Зочин
Зочин

Өгзөг Одбаярыг битгий шоолоочээ. Яахавдээ өгзөгөнд л хайртай амьтан.

Холбоотой мэдээ

Back to top button