Нийгмийн

Үйл явдал: Хүний эрхийн асуудлаар ТББ-ууд мэдээлэл хийнэ

Зургаадугаар сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт Төрийн ордонд: Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болж, нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлнэ.

09.00 цагт Р.Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын сургуулийн эсрэг талд орших NBB төвд: БНСУ-ын Газрын тосны газар /К-Петро/-аас бензиний хүхрийн агууламж тодорхойлогч багажийг АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лабораторид хандивлах үйл ажиллагаа болно. Утас: 9572-4747.

10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно .

11.00 цагт НОБГ-т: Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв хамтран гол, усны ослын эрсдэл, нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх талаар мэдээлнэ. Утас:9910-7367.

11.00 цагт “ЗМ” сонины мэдээллийн төвд: Ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны конвенц болон хүний эрхийн асуудлаар ТББ-уудаас мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд: “Монголын Хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” судалгааны эмхэтгэлийн 2023 оны үндсэн мэдээллийг сэтгүүлчдэд танилцуулна.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button