Нийгмийн

Цахилгаангүй болсон аймгуудыг өнөөдөр эрчим хүчинд холбоно

Өнгөрсөн ням гарагт усархаг бороо орж, хүчтэй шуурсны улмаас Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 24 тулгуур унаж, гэмтсэн. Улмаар Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчгүй болсон юм.

Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний яамнаас "Унасан тулгууруудыг сэргээн засварлах ажлыг өнөөдөр дуусгаж, цахилгаан эрчим хүчинд холбохоор ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Тухайн гэмтлийг сэргээн засварлахаар 24 цагаар "ЦДҮС" ТӨХК-ийн 150 хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж. Өчигдрийн байдлаар 19 тулгуурыг босгож, сэргээн завсарласан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button