Нийгэм мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: "Монгол андгай"-н зарчмаар хөрөнгө оруулалтын чиглэлд хамтарч ажиллана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ даваа гарагаас эхэлсэн БНХАУ дахь айлчлал үргэлжилж байна.

Түүний айлчлалын хүрээнд илэрхийлсэн байр суурийг хүргэе.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хоёр улсын гадаад худалдааны эргэлт өнөөдрийн байдлаар 7 тэрбум ам.доллар байна. Үүнийг 20 тэрбумд хүргэх томоохон зорилтыг хоёр улсын төрийн тэргүүн уулзахдаа дэвшүүлсэн. Үүнд хөрөнгө хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй.

Бид алдагдсан цаг хугацааг нөхөж, хамтдаа хөгжих зарчмаар ажиллах шаардлагатай. Эрхэм хөрөнгө оруулагч, баялаг бүтээгчид ээ. Бидний дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого" нь иргэн, ААН, хөрөнгө оруулалтад тулгуурласан эдийн засгийн шинэ бүтцийг бий болгох зорилготой.

Энэ хүрээндээ бид итгэл даасан, урт хугацааны түнш байхад анхаарч, хөрөнгө оруулалтын орчныг шинэ шатанд гаргах реформыг хийж байна. Өнөөдөр манай улсад БНХАУ-ын 7500 гаруй ААН нэгж байна. Цаашид хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхойлж, тууштай байж, нэг цонхоор харьцана. "Монголын андгай" гэсэн язгуур үнэт зүйлдээ үнэнч байж, томоохон төслүүдэд урт хугацаанд, тогтвортой ажиллаж чадна гэдгээ нотлон харуулна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 30, 2023 10:49

Монголд Хятадууд �##�ь болохоо р туслаад Оросууд Монголчуудын хөгжил дэвшлийг шүд зуун гацаах гэж оролдоод байхюм

Ард түмэн
Ард түмэн
7 сар 1, 2023 03:51

Данхан толгойт чи андгайн хөшөөгөө яаж барьчхаад яаж нурааснаа мартчихаа юу новшоо

Холбоотой мэдээ

Back to top button