Улс төрийн мэдээ

С.Бямбацогт: Төв Ази руу ганц ОХУ биш БНХАУ-аар тээвэр хийх зам нээгдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ даваа гарагаас эхэлсэн БНХАУ дахь айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын илэрхийлсэн байр суурийг хүргэе.

Тэрбээр "Ажил хэрэгч, үр дүнтэй айлчлал болж байна. 2009 оноос гацсан Тяньжин боомтын асуудлыг шийдвэрлэхээр тохирлоо. Ойрын үед Засгийн газар шийдвэр гаргана. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтынх хил холболтын төмөр замыг барьж байгуулахаар "Чайна энержи" компанитай ярилцлаа.

Дараа нь хоёр улсын экспортын уул уурхайн бус бүтээгдэхүүнийг дэмжих агуулгыг чухалчиллаа. Манай салбарын тухайд гэвэл хоёр улсын хооронд авто тээврийн хэлэлцээр байгууллаа. Сүүлийн үед авто тээвэр эрчимтэй хөгжиж байгаа. Хуучин ганц Алтанбулаг-Улаанбаатар-Замын үүд гэсэн ганц коридортой байсан бол одоо Ази-Европыг холбосон хоёр дахь коридор бий болсон. Транзит тээвэр маш сайн явж байгаа.

Энэ тээвэрт монгол компаниуд оролцох, цаашлаад БНХАУ-аар дамжаад Төв Азийн орнууд руу мах экспортолж, эргээд жимс жимсгэнэ импортлох боломж бий болж байна. Өмнө нь Казахстан руу зөвхөн ОХУ-аар дамжуулж тээвэр хийдэг, үүнд хүндрэлтэй тал их байсан. Одоо БНХАУ-аар дамждаг болсноор тээвэр илүү богино, хурдан болж байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
6 сар 30, 2023 09:26

Ulaanbaatar-beejin chigleliin suuliin galt teregee hurdan yavuulj ehelmeer bn shuu.....

Холбоотой мэдээ

Back to top button