Эрүүл мэндийн сайдыг хуучинсаг үзлийг шүүмжлэгч

УИХ-ын өнөөдөр /2023.06.30/-ийн чуулганаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийг хуучинсаг үзэлтэй хэмээн шүүмжлэв.
Учир нь чуулганаар Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр Засгийн газрын хоёр сайд бие биенийгээ "дэлсээд" авлаа. Тодруулбал, Л.Энх-Амгалан сайд С.Чинзоригийг шинэлэг санаатай байхыг зөвлөж, мөн шүүмжлэв.
Учир нь Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Сургуулийн эмнэлэг олсон орлогоо удирдан захиран зарцуулах эрхгүй гэж хуульд тусгажээ. ЭМД-ын сангаас санхүүжилт авч үүнийг нь дээд сургуулийн удирдах зөвлөл захиран зарцуулах юм байна. Зарчим нь буруу байна. Сургууль захиран зарцуулахыг дэмжиж болохгүй. Даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн гэж авсныг сургууль нь удирдаж болохгүй шүү дээ. Би эсэргүүцэж байна" хэмээлээ.
Түүний саналд Л.Энх-Амгалан "Би гайхаж байна. С.Чинзориг гишүүн ээ, та Засгийн газрын гишүүн хүн. Боловсролын тогтолцооны шинэчлэлийн асуудлаас хойш сууж буй нь ямар учиртай вэ. Сургуулийн эмнэлгийн тогтолцоо гэдэг бол Монгол Улсад цоо шинэ тогтолцоо шүү дээ. Тэр эмнэлэг зөвхөн даатгалаас орлого олохгүй. Олон төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж орлогоо олдог. Тэгэхээр сургууль нь захиран зарцуулах эрхтэй.
Та жоохон шинэлэг баймаар байна. Япон, Солонгосын сургуулийн эмнэлгийн тогтолцоог ойлгож байгаа биз дээ. Сургуулийн эмнэлэг гэдэг бол хамгийн чанартай тогтолцоотой байдаг. Цаашдаа Улсын эмнэлгүүд их сургуулийн эмнэлгийн тогтолцоо руу орох хэрэгтэй гэж би боддог. Зөвхөн АШУҮИС-д хамааралтай асуудал биш.
Анагаахын чиглэлээр явж буй эмнэлгүүд хажуудаа эмнэлэгтэй, эмнэлгээс олсон орлогоороо сургуулийн хөгжилд зарцуулах нь юу нь буруу юм. Зөвхөн таны ЭМД-ын сангаас авч байгаа мөнгө биш" гэх тайлбарыг өгсөн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэн хэн нь зөв ярьсан бна. Дундаа хийгээд 50:50 хувь болго
Хүүхдүүдээ дандаа гадаад сургуульд явуулдаг гар , улныханд англи хэл хэрэггүй гэж
Чинзориг бол улны хүн ! Улны боловсролтой, улны сэт гэлгээтэй, улны ухаантай, бүх юм нь л улны.... тэгээд ер нь сэтгэцийн жаахан гажигтай... тэр нүдий нь хар ахгүй юү, яав ч цоо эрүүл хүн арай л бишшүү !