Нийгмийн

Дарханы “төмөрлөгийн үйлдвэр”- ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

“Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ хэрэгжиж байх үед концесс эзэмшигчид үйлдвэрийн техник технологи, машин механизмд засвар үйлчилгээ хийгээгүй, сэлбэг хэрэгсэл, бараа материалын татан авалтыг зогсоосон байсан учраас үйлдвэрлэлийн хэвийн ажиллах үйл явц алдагдаж эхлээд байсан юм. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төр буцаан авч удирдлага менежментийг шинэчилснээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжиж эхлээд байна. Тус үйлдвэрт өнөөдрийн байдлаар 1536 ажиллагсад ажиллаж байгаагийн 49 хувь гангийн үйлдвэрт,  51 хувь нь уурхайд ажиллаж байна.

Дарханы “Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь  жилдээ 30 мянга гаруй тонн ган цувимал бүтээгдээхүүн, 2.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлдэг.  Өнгөрсөн аравдугаар байдлаар 18 мянга орчим тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол энэ сард 3000 тн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа юм.

Өнгөрөгч сард Гангийн үйлдвэр болон Төмөртолгойн уурхайн төлөвлөгөө биелсэнтэй холбогдуулж төлөвлөгөөний биелэлтийн урамшууллыг цалингийн 8-20 хувиар тооцож олгохыг үйлдвэрийн удирдлага, менежментийн багаас шийдвэрлэж, компанийн ажилтнуудад олгосон.

Тус үйлдвэрийн удирдлага, менежментийн багаас бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх бодлого барин ажиллаж байна. Энэ хүрээнд  2023 оны борлуулалтынхаа хэлцлийг  “Эрдэнэт” ТӨҮГ-тай хийж ирэх онд тус ТӨҮГ-т 60 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий  ган бүтээгдэхүүн нийлүүлэхээр харилцан тохиролцлоо. 

Эх сурвалж: https://dmp.mn/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button