Д.Шинэцог-Генийн нэгдсэн "Уухай" хүннү рок хамтлаг Европоор тоглож байна

Хүннү рок урсгалд хүч нэмэн орж ирсэн "Уухай" хамтлаг энэ өдрүүдэд Европ даяар аялан тоглож байна.
Цар тахлын үед байгуулагдаж, өнгөрсөн жилийн "Playtime" наадмын төв тайзнаа тоглосон "Уухай" хамтлагт морин хуурч Д.Шинэцог-Гени бий. Сонгодог хийгээд билэг танхай хуурч тэрбээр морин хуурын шид, бололцоог шинэ түвшинд гаргах, шинэчлэх хүсэлтэй гэдгээ ярьж байв.
Энэ ч үүднээс рок хамтлагт морин хуур тоглож буй. "Уухай" хамтлаг зургадугаар сарын 13-нд Парис хотын "La Maroquinerie" танхимаас эхлэн Европын аялан тоглолтоо үргэлжлүүлж байна. Цаашлаад Герман, Финланд, Польш, Чех, Англи, Испанийн нэр хүндтэй наадам, фестивалиудад оролцох аж.
Францын хотуудаар хийсэн тоглолтын үзэгчид алга ташилт, уухайн түрлэгээр нэгдэж, “Thank you UUHAI, thank you Mongolia” хэмээн нэгэн дуугаар сэтгэл хөдлөлөө илэрхийлж байлаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.