Нийгэм мэдээ

Үйл явдал: Тэрбум ам.доллароор нүхэн гарц барих нээлт болно

Өнөөдөр /2023.07.05./ Улаанбаатар хотод болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

08.30-12.30 цагт:

Улаанбаатар хотын номын санд: Америкийн Соёл, мэдээлэл болон Америкийн Монгол Судлалын төвөөс "Уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл" дугуй ширээний ярилцлага зохион байгуулна. Утас: 9910-9359.

09.00 цагт:

УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон дэд хороод хуралдана. Нийгмийн бодлогын байнгын хорооноос хүүхдийн эрхийн талаар нийтийн сонсгол зохион байгуулна.

10.00 цагт:

ХӨСҮТ-ийн мэдээллийн төвд: Гэдэсний халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсэж буй талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт:

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд: “Динозавр фестивал-Монголд анх удаа” хэвлэлийн бага хурал болно. Утас: 7011-8283, 9595-9111.

11.00 цагт:

“Интерном”-д: ШУА-иас “Дижитал эдийн засаг" номын нээлт болно. Утас: 9971-7977.

11.40 цагт:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын танхимд: Улаанбаатар хотын Хөгжлийн корпорациас “Шилдэг зам” ХХК-тай нийслэлийн автозогсоолын менежментийг сайжруулах, “Бумбат даваа” ХХК-тай нийслэлийн засаг захиргааны 4-р байрыг шинэчлэн шинэ, бизнес төв болгох төсөл хэрэгжүүлэх гэрээнд тус тус гарын үсэг зурна.

11.40 цагт:

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” ажлын нээлт болно. Утас: 8808-4148.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

тэрбум доллараар УБ-т метро барих мөнгө байх юм, гэтэл нүхэн гарц гэх мэт ач холбогдол багатай төсөлд уг мөнгийг зарцуулж байх юм, бид эргээд энэ зээлийг хүүтэй нь төлнө шүү. Түүний оронд далайцтай, өгөөжтэй барилга байгууламжид, жишээ нь гэр хорооллыг бүхэлд нь орон сууцжуулах төсөлд зарцуулсан ч хүрэхээр мөнгө байх юм. Дарга нарын идэж уух ч хэтэрлээ, даан ч дээ??

Холбоотой мэдээ

Back to top button