Гүүрээ нурааж, үерийн устай тэмцдэг дарга нартай Улаанбаатар

"Эрүү цагаан болжмор" ардын дуунд "Танхил өссөн миний л амраг Тавхан үгэндээ танигдаад байна аа хө" гэх мөр бий. Дурьдсаны учир манай танхил дарга нарын төлөвлөн хөгжүүлж буй нийслэл Улаанбаатар "гуравхан өдрийн бороонд танигдав".
Сэлбэ, Улиастай голын далан сэтэрч, гол дагуух орон сууцны хонгилын давхрууд усанд автаж, 10 мянга гаруй өрх айл тодорхойгүй хугацаагаар цахилгаанаа хязгаарлуулж, зарим сууцнуудын ус тасарч, айлууд хамаатан садан, ах дүүсээ бараадсан. Ингэж түр шилжин нүүхдээ ч тааваараа нэг гараад явчихсангүй, нийслэлийн хамаг бохир мууг хаман урсаж буй үерийн усыг биеэрээ туучин гэрээсээ гарахад хүрэв.

-ҮЕР УСНЫ ГАМШИГТ ИРГЭД БАС ГҮҮР БУРУУТАЙ ГЭВ-
Гудамж талбай тэртусмаа автозамын нэгдүгээр эгнээ орчим ус ихээр тогтсон нь явган зорчигчдод хүндрэл учруулж байна. Уг нь стандартаараа бол тодорхой зайд ус зайлуулах төхөөрөмж, автозамын хажууд байрлах хоолойгоор ус урсан шингэж, иргэд ая тухтай амьдрах учиртай. Харамсалтай нь тэгсэнгүй, албаныхан ус зайлуулах хоолойнууд байдаг ч иргэд эвдэлж, барилгын суурь ухаж далд оруулдаг, хог хаягдлаараа таглачихдаг гэв.
Тэгэхээр гудамж, талбайд тогтсон их хэмжээний усанд иргэд буруутай болчхож байгаа юм. Мөн хотын дарга нийслэлийн өмнөх удирдлагуудын буруу төлөвлөлт, зохион байгуулалтаас болсон ч гэж мэдэгдсэн.
Харин голын эрэг дагуух орон сууцууд үерт автаж, иргэдийн машин техник усанд живсэн. БЗД-ийн дөрвөн хороо, ХУД-ийн нэг хорооны нутаг дэвсгэрт гамшигийн байдалд хүрч, иргэд сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохироод буй. Шалтгаан нь үерийн далан сэтэрснээс боллоо гээд хөөрхий хэдэн бор цагдаа, онцгойгийн алба хаагчид улаан гар, "нүцгэн" хөлөөрөө үзэж тарж, элс шороохон шуудайлан усыг тогтоон барих арга хэмжээ авцгааж байна.

Энэ үеэр манай нийслэлийн дарга нар гарч ирж мэдээлэл хийсэн. Ингэхдээ голын урсацад нөлөөлж буй Сэлбэ голын дээд, доод гүүрүүдийг нурааж асуудлыг шийднэ хэмээн мэдэгдсэн. Энгийн хар ухаанаар бодоод үзэхэд л гол дээгүүр мод, төмөр ашиглаж хийсэн явган гүүр хэрхэн нөлөөлж, энэ их үер усны гамшгийг тарьсныг ойлгохгүй байгаа юм. Улмаар хаана аль байршилд хэдэн онд барьсан ямар, ямар гүүрэн байгууламжийг хэрхэн нураах вэ гэж албаныхнаас нь тодруулахад "тодорхойгүй байна" гэх хачирхалтай хариулт өгсөн.
Тэгэхээр Сэлбэ гол дагуух үерийн гамшиг, хор хохирлын буруутан нь дарга нар л баталж, зөвшөөрөл олгож, төсөв мөнгийг нь гарган бариулдаг хэдэн гүүр болчхов.
Нийслэл борооны ус зайлуулах 209 км шугамтай. Харин автозамын 30 хувь нь ус зайлуулах шугамтай. Үүний 60-70 хувийнх нь насжилт дуусчихсан. Цаашид 200 гаруй км шугам сүлжээ нэмж барих нэн шаардлагатай бөгөөд үүнд нь 370 тэрбум хэрэгтэй. Дээрээс нь нэмээд үерийн даланг бөхлөх, шинээр барих газрууд зөндөө. Ер нь жилийн жилд далан сэтэрч, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, ая тух, амьдралын чанараараа хохирдог. Манай дарга нар үнэндээ энэ мэт бодит үнэнтэйгээ нүүр тулж, ний нуугүй хэлж ярихгүй, хэн нэгэн буруутан хайж, будилуулж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй харагдаж байгаа юм.
-НЭМЭЭД ДАРААХ БАЙРШИЛД НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДРЭХ ЭРСДЭЛТЭЙ-
Онцгой байдлын байгууллага бороо нэмж ороход үерт өртөх өндөр эрсдэлтэй байгаа байршлуудыг гаргасан.
1. Баянзүрх дүүрэг – Сэлбэ голын далан
2. Баянзүрх дүүрэг – Баянмонгол хороолол, Их наяд плаза
3. Хан-Уул дүүрэг – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно Соёмботой хөшөө
4. Хан-Уул дүүрэг – Уран ган, шинэ гүүр
5. Баянгол дүүрэг – Алтай хотхон, гүүр
6. Баянгол дүүрэг – АПУ, шинэ гүүр
7. Баянгол дүүрэг – Дэлгэрэх хотхон
8. 100 айлын гүүрний зүүн дээд эрэг

Цаг агаарын мэдээгээр ойрын 14 хоногийн 10 өдөр нь бороо орно гэсэн төлвийг харуулж буй. Үер усны гамшигтай хэрхэн даван туулж байгааг харахад хаанаасаа ч юм ухаж сэндийлж хэдэн мянгаар нь ууталсан элс, шороо, хайрга чулуу л харагдана. Байгаа боломж нөхцөл нь энэ байх. Стандарт харин биш болов уу. Энэ хэдэн өдрийн борооны улмаас үүссэн гамшгийг бусдын буруу болгож, цалин хангамж, хувцас, эд хэрэглэл муутай хэдэн алба хаагчдынхаа гарыг цэврүүттэл шороо, элсхэнээр аргалаад өнгөрөх бололтой. Нар гарч, газар ээвэршихэд өнөөдрийн энэ өндөр авч буй асуудлуудад хандах хандлага, арга хэмжээ хаана хаанаа сулраад л явчихна. Дараагийн борооны үр дагаварт хэнийг буруутгаж, юугаа буулгана, нураана гэж гарч ирэх бол...
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1966онд маш аймшигтай үёр болсон би тэр үёд6 настай бсан олонч айл гэртэйгээ урсаж олон хүн үхсэн.хүн бүр мэдтүгэй тэр үёд ийм шавсан байрнууд бгаагүй .өнөөдрийн энэ үёр бол гол дагуу байшин барьсан шуналтнууд .мөн мэдсээр байж зөвшөөрөл олгодог бүдүүн гэдэстнүүдийн авилгалын үр дүн...удахгүй байрнууд ташраараа нурна хэн хариуцах вэ...
дараагийн үэрээр байшингуудаа нурааж дээ сумьяабазараа. Хотын даргад ашиглавал маш их боломж байгаа ядахдаа ШУТИС-д усны барилга байгууламжийн инжэнэр бэлддэг багш нар бий, өмнө нь тэр гэодэзийнхэн хаана унтаж байв. Албатуудаа ажиллуулж чаддаггүй дарга,ажлаа хийдэггүй албатуудаа зайлуул
Сумьяабузар ч үйлсгүй тэнэг хог юмаа ! Үер болоход гүүр нураана гэж сулиараад байдын. Яваандаа донгос соор байгаад УБ-ын байшингуудыг нураана гэж сулиар ч мэдэх кэвтэй !
миеэгомбын Энхболд, түүний хамаатан улаан хацарт, Бат-үүл алуурчин нараас хотыг там болгсон ял асуу
Үер усны гамшигийг арилгах ажлыг эрх мэдэлтнүүд биш харин жирийн ажилтнууд л хийж чадаж байна. Ойрын өдөрүүдэд энэ байдлыг бид бодитой харлаа. Уг нь шийдэл, сэтгэлд хүрсэн гарц, шийдвэр гаргах байсан.
Ийм тэнэгээс тэнэг даргатай улаанбаатарынхан зовнуу л гэхээс жаргана сайхан амьдарна гэж байхгүй. Иймд Ерөнхий сайдаа наад тэнэг бөхөнцөр даргаа хурдан зайлуулаачээ.
Dolgorsurengiin xeden xumuujilgui bandi nar Mongol usliig samraad duuslaa
Sumtaibuzar xotiig nuraagaad Dagvadorj ni tsirkiig nuraagaad ix l nugel uildej baina daa
1 км ус зайлуулах шугам 2 тэрбумын өртөгтэй байх уу тээ
Сумъяабазарыг огцруулж өгнө үү эрх тушаалтнууд аа! Энэ хоосон толгойтын хэлж ярьж буй юмсыг сонсоод байгаарай. Энэ ховдог хомхой сэтгэлтэн өөртөө унагах ашиг бодож л хотын дарга болсон. Хийж чадсан юм огт алга. ЯГ ОДОО ОГЦРУУЛ!!!
Бетон далангүй болохоор шороон далан амархан сэтэрч бна.
Буруутан хайх нь утгагүй.Хохирол маш их байна.Дээр нь Онцгой байдалд бэлтгэлгүй ядуухан хөдлөж байна.Хөрөнгө гаргаж техник тоног төхөөрөмжөөр онцгой байдлын албаа чадвахжуулмаар ....
Гал ,Ус, салхи шуурга барьж болдоггүй байгалийн гамшиг юм.Дээр нь сэтгэлгээний ядуурал, удирдлагийн хомсдол,мөнгөний хоосролд орсон ядуугийн гай гэж бас л барьж болохгүй түвшинд болжээ.Бид нэг иймэрхүү....Муу л байна даа.
Үерийн үс хэцүү юм чинь ганц гараад авах юмаа аваад байх хэрэгтэй шүү дээ зарим хүн уурлж байна лээ????
1957 онд эмээ маань 3 настай байсан тэгээд үерд өртөж үхээх шахсан
Чоно борооноор гэгчээр дарга нар элдэв шоу хийж айлуудын газарлуу дайрж цуцлана ч гэх шиг МАН газар олголтыг өнгөрсөн жилүүдэд хийж мөнгө төгрөг авсан бол тэр мөнгө төгрөг МАН руу тэдний дарга нарлуу орсон нь тодорхой байхад энэ хэд одоо юу яриад бгаан бэ? Гамшиг болвол өндөр хөгжилтэй АНУ д гэсэн айлууд ч усанд автаж л бгаа