Нийгэм мэдээ

Зураач Л.Өнөрчимэг: Ус хотхон руу халихад хөршүүдээ сэрээчхээд, далан босголцож, үерт автсан айлыг зөөсөн

Баянзүрх дүүрэг, Сэлбэ гол дагуух орон сууцны хорооллууд үерийн усанд автаад буй. Ард олноороо байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тэмцэж буй энэ өдрүүдэд хувь хүмүүсийн санал санаачилга, хандлага, сэтгэл тухайн орчиндоо эерэг нөлөөллийг үзүүлж байна.

Тухайлбал, зураач Л.Өнөрчимэг холбогдох албаныхантай “мөр зэрэгцэн” байрны оршин суугчдаа сэрээж, үерийн бүсээс зөөвөрлөж, үерийн хамгаалалт хийхэд гар бие оролцож байв. Бид түүнтэй ярилцсан юм.

-Их борооны улмаас БЗД нэлээд хохирол амсаж байна. Танай гэр орчим юу болов?

-Шөнө 02 цаг өнгөрч байхад гадаа хүмүүс шуугилдаад эхэлсэн. Удалгүй ослын дохио дуугарч, зогсолтгүй гучаад минут болохоор нь гайхаад цонхоо онгойлгоход чанга яригчаар “Жолооч нар сэрээрэй, машинуудаа холдуулаарай, урслаа шүү”гэх мэдээлэл өгч байсан. Тэгээд за цагдаа, онцгой, эмч, төрийн шуурхай үйлчилгээ явж байна даа гээд хувцсаа өмсөөд гарахад үүрийн 4 цаг болж байсан. Нэлээд олон хүн цугласан, машинуудыг гаргаж байсан. Тэгээд цааш харахад гол халиад манай хойд талын байрны граш руу шууд орж эхэлсэн.

-Хүмүүс машин тэргээ холдуулж амжсан уу?

-Хүмүүс ид унтаж амардаг цаг болохоор удаашралтай байсан. Таних, танихгүй хамаагүй машин дээрх утас бүр рүү залгаж эхэлсэн. Нэг их удалгүй эзэн нь гарч ирээгүй машинууд хөвөөд эхэлсэн. Машин ачдаг компанийн нэг залуу хэд хэдэн машиныг “аварсан”. Хүмүүс бүр түрээд ч гэсэн холдуулахаар хичээж байсан. Би хүмүүс сэрэхгүй болохоор айлуудын хаалгыг тогшсон. Ингээд өглөөний 5 цаг болоход хүмүүс бүгд сэрээд ямар ч байсан юу болж буйг мэдсэн дээ. Би тэр өдөр газрын хуулийн талаар лайв хийчхээд, нэг зураг дуусгая гээд сууж байсан. Унтсан бол бас л зарим айл шиг мэдэхгүй л байсан.   

-Хүмүүс таныг хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Ихэнх  нь л “за,за” гэсэн. Яг тэр үед цахилгааны масс үүснэ гээд тог тасалсан. Одоо хүртэл тоггүй л байна. Зарим нь их хөөрхөн “Өнөрөө өөрөө тайван байгаарай, болгоомжтой байгаарай. Гайгүй байхаа” гэцгээсэн. Би айлуудаа дуудчхаад үерийн хог новш урссан аймаар хэсгээс нэг айл зөөж гаргасан. Дараа нь бид нар үер хаахаар буулгасан шороог өөрсдөө тараагаад нэлээд ажилласан. Хүүхдүүд хүртэл их гоё “Аниа болгоомжтой байгаарай, баярлалаа” гээд их талархал илэрхийлж байлаа.

-Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Ямар ч байсан аюулгүй болгосон. Эргэн тойрон мэдээж шалбаагтай, хог урсаж байна. Гэхдээ л бүх байруудад соруулдаг машинууд ажиллаж, далан босголоо. Нэвчээд урсчихааргүй далангууд босгосон.

-Нэмээд бороо орвол наад хэсгээ гайгүй гэж бодож байна уу?

-Байгалийн хүчин чадлыг хэн ч урьдчилан мэдэж төсөөлж чадахгүй. Монголчууд өндөр заяатай улс даа. Тэгээд л өнгөрсөн шөнө шиг эвтэй найртай байхад болно доо. Бид нар бүгдээрээ л ачигч компанийг шүүмжлээд байдаг. Тэгэхэд эзэд нь гарч ирэхгүй хэд хэдэн машиныг зогсоож, хүмүүст туслаад ороод ирсэн. Бороотой өдөр хүмүүс унтдаг шүү дээ. Аваарын дохио үнэхээр хүмүүсийг аврахын тулд хоёр цаг дуугарсан. Бусдыг аврах хамгаалахын тулд ингэж ажилласан учир хохирол амсаагүй. Би хүүхдүүдэд ус руу 5-10 алхам ч битгий ойртоорой. Эрэг хагараад урсдаг юмшүү гэж захисан.

-Нийгэм маш их шүүмжлэлтэй хандаж байна. Та эдгээрийг хэрхэн харж байна вэ?

-Ер нь манай хот тохижилт ардчилсан хувьсгалаас хойш төлөвлөгөөгүй, замбараагүй болсон. Хүн амын нягтралыг огт төлөвлөөгүй, хэт замбараагүй, үнэндээ нийслэлийн зарим хэсэг ууланд авирахаас хэцүү шүү дээ. Нүхэнд ойчно, дээрээс юм унана, бүх ажил нь гүйцэтгэл муутай. Тоглоомын талбай, гарц байхгүй, хундаамууд маш ойрхон, заримдаа уулын фантаз зам дээр яваа юмшиг л санагддаг. Ямар ч монгол хүн хот, хөдөөг хослуулан амьдрах чадамжтай, сонирхолтой. Тэгэхээр хоёр газар амьдрах сонирхлыг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүс санаа нь зовдог байлгүй дээ л гэж боддог. Би бүр Сэлбэ голоо санаачилгаараа цэвэрлэж, шуудай шуудайгаар хог хаядаг. Амралтын газруудаас маш их хог орж ирнэ. Сүүлдээ ядраад хаясан. Үер уснаас хамгаалах сувгаа л хамгийн түрүүн баримаар юм байна.

-Та нөхцөл байдалтай холбогдуулж өөр юуг хэлэх вэ?

-Эгч нь айлуудаа сэрээж, айл үерээс гаргаж, газар шорооны ажилд оролцож нэлээд байсан. Дараа нь ах, эгч нар руугаа ярьж хонох газар хайсан. Мэдээлллээс их хоцорлоо. Энэ гүүрүүдийн нураах шийдвэр гаргах тухай сонслоо. Ямар ч стандарт хангаагүй, хог новш овооруулж боомт үүсгэдэг, зарим нь хэт өндөр, зарим нь хэт богино энэ олон гүүр ер нь хэнд хэрэгтэй юмбол гэж боддог. Хүмүүс энэ гүүрнүүд дээгүүр явж үзээгүй бүр хараа ч үгүй байж утасны цаанаас шүүмжлээд суугаа юм. Зүлэг ногоо дээр хүмүүсийн яваад гаргачихсан зам байдаг. Тэгэхээр гарц, гүүрийг ч гэсэн яг л тэр жимээр барих хэрэгтэй гэж би боддог. Тэнд л хэрэгцээ байгаад байна шүү дээ. Мэргэжлийн хүмүүс адаглаж энэ мэтийг анзаарч судалгаатай ажил хийх хэрэгтэй. Энэ хот бид нарын гэр орон шүү дээ. Хотын захиргаа муу чанарыг нь мэддэг юм билээ. Одоо бид талцаж маргадаж, шүүмжлэхээ болиод хичээцгээх хэрэгтэй. Эрх барьж МАН ямар ч тэвчээртэй хүмүүс байдгийн. Байж ядтал шүүмжлэх юм. Мэдэхгүй байж ерөөсөө муулаад эхэлнэ. Би энэ Д.Сумъяабазар даргыг ажил асуудалдаа санаа нь зовдог, сэтгэл нь байдгийг олон удаа харсан. Гэтэл хүмүүс ямар ч их шүүмжилдэг юм. Яаж ч даван туулдаг юм хөөрхий.

-Ярилцсанд баярлалаа.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ ХӨДЛӨХГҮЙ ӨӨР ЯАХАВ

зочин
зочин

энэ хүнд гавьяат цолыг нь өгөөсэй билээ. Аль 1990-ээд оноос л монголын нэрийг дэлхийг ьаниулж сурталчилж яваа хүндээ уг нь

ЗалуухүүБатБаатарБаа
ЗалуухүүБатБаатарБаа

Энэ Зураач бүсгүй Ухаалаг мэдрэмжтэй Сайхан сэтгэлтэй хүн байна Уран бүтээлч хүний дотоод мөн чанар хүнд нөхцөлд эерэгээр илэрдэг жамтай Амжилт хүсэе

Зочин
Зочин

Usanbaatar xotdoo durandaa shavj ochij amidraad baigaa xumuus ene asuudlaa niiteeree yariltsaj shiidex xeregtei bolj dee

Зочин
Зочин

Хүний төлөө амьдраад, бусдад туньж гонгинодог тийм л үе гараад баына.

Зочин
Зочин

Улаанбаатарыг Утаанбаатар Усан баатар гээд нэр өгөөд байгаа хүмүүс болимоор юм, Улаанбаатар маань өөрөө ингээд байгаа юм уу, арчаагүй,хар амиа хичээгсэд,эх орон,нийслэл хотоо хайрлан хамгаалж,хөгжүүлэн цэцэглүүлэхгүй идэж,цөлмөөд байхад энэ улс гүрэн чинь яах юм. Өнөрчимэгт баяр хүргэе, иргэнийхээ үүргийг их сайн биелүүлжээ.

Зочин
Зочин

Усан парк барилга хазайлт өгсөн гэсэн анх барьж болохгүй усан дээр барьж бна зөвшөөрөлгүй гэж сошилаар мөн ч их явсандаа.одоо тэгээд яах юм бөөн шаталт...

Зочин
Зочин

Ynen chadvartai ene hynd shagnal hyrteeh heregtei sh dee.yu ch chadahgyi yumnyyd heden duu gonginood l bvgd shagnuullaa.muuhai yumaa

Зочин
Зочин

i’m

Зочин
Зочин

Хэнд ч гэм хоргүй цагаахан нөхөр байх шиг байгаан

Зочин
Зочин

Лүүрэв гуайн эрваа хүүхэн, сайхан сэтгэлтэй амьтан шиг байгаамаа, хөөрхий. Урт наслаарай .

Haha
Haha

Балай авгай даргаа магтаад ал ялсан талд нь тэр усан парк нэртэй газар хотхон босчлоо хотын даргашуу юм бол шоу хииж буулга гэж хэлсээрл хэдэн жил болж байна нөгөө байшингууд нь баригдаж авсан ард иргэд үер хохирнодоо

Холбоотой мэдээ

Back to top button