Нийгмийн

Гадаадын 60 гаруй сэтгүүлч, зураглаач, зурагчин наадам сурвалжлах хүсэлт өгчээ

Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд гадаадын хэвлэлийн байгууллагуудаас баяр наадмыг сурвалжлах хүсэлт өмнөх жилүүдээс гурав дахин нэмэгджээ. Одоогийн байдлаар гадаадын 60 гаруй сэтгүүлч, зураглаач, зурагчин наадам сурвалжлах хүсэлтээ ирүүлсэн аж.

Хэвлэл мэдээллийн 80 гаруй байгууллагаас 1000 гаруй мандатын хүсэлт ирснээс ҮИБНЗХ-ноос зөвшөөрсөн 550 мандат олгохоор ажиллаж байна. Харин баяр наадмын нээлтийн ажиллагааг “Скин” энтертайнмент хариуцаж байгаа юм.

Бөхийн шууд дамжуулалтыг,

  • МҮОНРТ
  • Монгол HD
  • PS
  • TV9 телевиз 

Хурдан морины шууд дамжуулалтыг,

  • МҮОНРТ
  • ETV
  • NTV
  • Сүлд телевизэд зөвшөөрөл олгожээ.

Сур, Шагайн харвааг

  • МҮОНРТ
  • Малчин Тв шууд дамжуулна гэж ҮИБНЗБХ-ны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээллээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

наадам биш авилгалд автсан үерт нэрвэгдсэн хотыг сурвалжлаасай

Холбоотой мэдээ

Back to top button