Top StoriesУлс төрийн мэдээ

Ё.Баатарбилэг давж заалдвал баривчлагдахгүй, намрын чуулган хүртэл бүрэн эрхийн асуудал нь хөндөгдөхгүй

Хөгжлийн банкны шүүх хурал дуусаж, шийдвэрээ уншин танилцуулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасах, 73 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасныг мэдээллээ.

УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийн хүрээнд шүүхийн шийтгэлийн тогтоол албажтал түүнийг цагдан хорихгүй буюу баривчлахгүй. Хэрэв давж заалтах шатны шүүхэд хандвал тогтоол түдгэлзэх юм. Иймд шийтгэлийн тогтоол албажих хугацааг давж заалдах маягаар хойшлуулах хэрээр Ё.Баатарбилэгийн баривчлагдах хугацаа хойшилно.

Мөн, өдгөө түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэрхэх вэ гэдэг асуудал тулгарч байна.

Харин УИХ-ын тухай хуулийн:

9.1.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;

9.1.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заажээ.

9.1.1 дагуу, баривчлагдсан бол УЕП-оос санал оруулах нь. Харин УИХ-ын чуулган өнөөдөр хаалтаа хийсэн. Тэгэхээр баривчлагдаагүй байгаа нөхцөлд УЕП шууд санал оруулах эсэх эргэлзээтэй (Эрүүгийн хэрэг үүссэн ч өнөөг хүртэл санал оруулаагүй байна).

Өнөөдөр хаврын чуулган хаасан. Иймд Үндэсний их баяр наадам дамнах энэ өдрүүдэд ээлжит бус чуулган зарлах гэхээсээ намрын чуулганыг хүлээх, тэр хүртэл Ё.Баатарбилэгийн давж заалдаж, процессыг “барих” асуудал үргэлжлэх дүр зураг харагдаж байна.

Эргэн сануулахад,

Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн 22.4.2 болон 22.10.2 гэсэн зүйл ангиудаар ялласан.

22.4.2 нийтийн албан тушаалтан хахууль авах: Нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих.

22.10.2 үндэслэлгүйгээр хөрөнгөжих: үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Түүнийг авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгасан ба найзын харилцаатай “НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл авахад зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн гэж буруутгагдсан юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Түгжилдүүлчихлээ зайлуул.ар нь муу бөөрөндөө дайсантай хуурамч долдойнуудаар хүрээлүүлсэн хүн л ял авна даа.за одоо их ч бай бага ч өмхийрсөн юм чинь эргээд ноц гөлөг царайлж ял авсанаас чоно шиг эргээд ноц хулгай луйварийг нь илчэл

Зочин
Зочин

Монголын ялзарсан төр,арын хаалгагүй шударга яваа залуу хүнийг жинхэнэ түгжилдэж туг тахив.хуцах байлгүй аймшгийн акулуудаа яллаач новшнуудаа.....

Зочин
Зочин

Шууд ачаагүй юм уу

Зочин
Зочин

Шүүх прокурорын үйл ажиллагааг үнэхээр ойлгохгүй юм

зөнч
зөнч

энэ хүн түгжилдүүллээ, аргүй хүн байна

Зочин
Зочин

Энэ гишүүнээс том хэрэгтэнгүүд нь юу ч болоогүй юм шиг л байгаа биз дээ. Том хэрэгтэнгүүдий нь яллаагүй байж , томчуудын нэг өдрийн цайны мөнгө төдий юм ярьж яллана гэдэг бол шударга бус. Хэнийх нь тахилыг буруу өрчихсөн юм. Ганцаараа ийм бага мөнгөөр яллагдаад байх даа яадаг юм. Эрх биш дотор нь байсан хүн байна , мэддэг бол цаад тэрбум тэрбумаар , их наядаар хулгай хийсэн хүмүүсээ нэгд нэгэнгүй илчилж амиа авар. Ёстой яайруулаад өг !
Тэгэхгүй бол 6 жил шоронд суулаа шүү !

Зочин
Зочин

Алтанхуяг шиг заль мэхгүй нь ял авч байх шив яасан тааруу өмгөөлөгчтэй байваа одоо яая гэхэв танай нам хүнийг ийм л болгодог

Зочин
Зочин

Архангайн тойрогт шинээр санаатай хүмүүсийн мэхэнд орсон байхдах

Зочин
Зочин

Жүжиг жүжиг

иргэн
иргэн

Хэдэн зуун саяын хахууль авсан, өгсөн хүн хэдэн саяаар торгуулиад ялгүй үлдэж байгаа нь шудрага ёс уу Жишээ гэвэл алтай констрашны БАТЭРДЭНЭ

Зочинada
Зочинada

busad humuus davj zaaldaj baihad 1 hudagtaa l suuj baidag shde. ene hulgaich yaagad busdaas oncgoi baidag um? ene cin l huuliin umnu buh irged erh tegsh baih zarchmiig zurchuud baigaa um shudee

Зочин
Зочин

Чааваас даа азаартчаад юу бодож байгаан болдоо. манай МАН-ийхан бүгд хулгайч байж өчүүхэн жоохон юм авсан намайг яллаад байхдаа яахавдээ гомдмоор гээд л санаа алдаад байж байх шиг ээ.

зочин жүжиг , шударга хүнээ яллажээ
зочин жүжиг , шударга хүнээ яллажээ

зочин

зочин
зочин

Ганц нэг идэж уугаагүй хүнээ буруутгажээ нутгийн ард бид хүнээ танинаа
Хэдэн тэрбумаар аваад төлөхгүй байгаа ,жинхэнэ авилгач хулгайчдаа МАН хэзээ шүүх вэ

зочин
зочин

арай ч үнэмшмээргүй юмаа нээлттэй шүүх хуралд ард түмэндээ өөриййн байдлаа тодорхой хэлж байсан хүн буруугүй гэдэгт итгэж байнаа

Холбоотой мэдээ

Back to top button