Нийгэм мэдээ

Сайд Х.Болорчулуун, сайд асан З.Мэндсайхан нар хурдан морины уралдаанд ярианы сэдэв болов

Улсын их баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр хязаалан, шүдлэн насны морьдоор эхэллээ.

Хязаалан насны морьдын уралдаанд түрүүлсэн болон дөрөвт хурдалсан морьдыг өндрийн хэмжээс хангаагүй гэх маргаан өрнөж, айргийн морьдыг дахин хэмжсэн юм. Хэмжихэд хэдэн мм-ийн зөрүү гарсан байна.

Гэхдээ Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Т.Жаргалсайханы халтар үрээг түрүүлсэнд хэвээр тооцсон.

Харин Хурдан морины салбар хорооноос "Энэ удаа ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны хүсэлтээр морьдыг дахин шүдэллээ. Ер нь цаашид салбар хороо бие даасан байдлаар шийдвэр гаргамаар байна. Хэн нэгний нөлөө орж ирвэл бүтэхгүй юм байна" хэмээн ярьсан билээ.

Дараа нь шүдлэн насны морьд уралдахад,

  • Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн уяач Батбаярын Пунцагжбалжирын хар үрээ
  • Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мэндсайханы шарга халзан үрээ барианы зурваст зэрэг шахуу орж ирсэн.

З.Мэндсайхан нь ХХААХҮ-ийн сайд асан юм.

Тэгвэл, хар үрээ зөв талаар түрүүлж орж ирсэн ч морь бариач урдуур нь орсон гэдэг шүүмжлэл өрнөж байна. Шууд дамжуулалтаар ч хар үрээ түрүүлж барианы зурваст орсон бөгөөд морь тайлбарлагчид ингэж дүгнэсэн юм.

Гэвч Хурдан морины салбар хороо хуралдаад, З.Мэндсайханы шар үрээг түрүүлсэнд тооцсон юм.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн уралдаанд сайд Х.Болорчулуун, сайд асан З.Мэндсайхан нар маргаан дагуулаад өнгөрлөө.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Энэ дарга нэртэй хулгайч нар бүх зүйлд бузар гараа дүрж байх юм

Монгол
Монгол

Бүх ажилд хуруу, хушуу нь орж будилуулж явдаг бузрууд олон хүний амьдрал, азжаргалд, бүр улс үндэстний хөгжил, дэвшилд гай лай болж яваа даа ...

Зочин
Зочин

Сайдын морь түрүүлдэг хорвоо бололтой

Зочин
Зочин

Даварцан Чукча нар

Гал
Гал

Хар үрээг түрүүлсэн гэдгийг түмэн олноороо харсан. Ингэж наадмаа дээрэмдүүлэхгүй шүү

dalai
dalai

said n said asandaa tal zaschee , ingej balairch bolohgui l bhdaa .

Буриад
Буриад

Ноёны бөх түрүүлэх ёстой гэдэг одоо үед ч хэрэгжсээр л...

Уншигч
Уншигч

Энэ Болорчулуун сайд юм бүхэнд оролцох юм нэг удаа ч үлдэж болдоггүй м байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button