Нийгмийн

Шууд дамжуулж байна: 256 бөхөөс Г.Өсөхбаяр, Н.Батсуурь нарын зургаан аварга гурвын даваанд зодоглохоор боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн 512 хүчит бөхийн барилдаан эхэллээ.

Зүүн талыг Дархан аварга Г.Өсөхбаяр, Баруун талыг Даян аварга Н.Батсуурь нар тэргүүлэн манлайлж гарч ирлээ. Энэ жилийн наадамд зургаан аварга зодоглож байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

"Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

Posted by Eguur News on Tuesday, July 11, 2023

НЭМЭЛТ: 17.00 цаг

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ. Хоёрын даваанд тунаж үлдсэн 256 бөхөд,

  • Дархан аварга Г.Өсөхбаяр
  • Даян аварга Н.Батсуурь
  • Аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр С.Мөнхбат, О.Хангай нарын зургаан аварга зодоглож байгаа юм.

Зургаан аварга зургуул давсан тул гурвын даваанд маргааш зодоглохоор болоод байна.

ЭХЛЭЛ: 13.47 цаг

“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм”-ийн өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар баталж, 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад дараах өөрчлөлтүүд орсон болно. Үүнд:

Барьцгүй барилдаан - 20 минут (Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ.).

Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан - 20 минут (Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана.)

Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.

Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж, Хөлийн цэцүүдийн олонхийн саналаар идэвхгүй бөхийг хасч шийдвэрлэх юм.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button