СПОРТ
Гурвын даваа: Улсын арслан Р.Пүрэвдагва, Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг нар өвдөг шороодлоо

Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Энэ даваанаас онцлоход Улсын арслан цолтой гурван ч бөх өвдөг шороодов.
Тодруулбал, Улсын арслан Д.Ганхуяг Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Л.Батсайханд, Улсын арслан Х.Мөнхбаатар Архангай аймгийн харьяат, Цэргийн арслан Л.Отгонбаатарт, Улсын арслан Р.Пүрэвдагва Хэнтий аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баяржаргалд тус тус уналаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.