Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Тархины хорт хавдрын хүнд шатандаа хүүгээ эсэн мэнд төрүүлсэн эхийн бие муу байна

Энэ сарын 07-ны өдөр Ц.Уугансарнай бүсгүй кисеров хагалгаагаар амаржиж, 2 кг 200 гр хүү төрүүлсэн. Гэвч энэ өдөр бүр тохиолддог эгэл төрөлтүүдийн нэг биш. Бүсгүй тархины хорт хавдрын хүнд шат гэсэн оноштой учир эх үр хоёрын амь нас хамтдаа дээсэн дөрөөн дээр тулж ирээд байсан юм. “Амгалан” амаржих газрын эмч, сувилагчдын ур чадвар, хичээл зүтгэлээр хагалгаа амжилттай болж, хүү эсэн мэнд төрсөн билээ.

-ЭСЭН МЭНД АМАРЖСАН Ч БИЕИЙН БАЙДАЛ НЬ ХУРДАЦТАЙ МУУДЖЭЭ-

Харин төрөх эмнэлгээс гараад 13 хоног өнгөрөхөд Ц.Уугансарнайгийн биеийн байдал хурдацтай мууджээ. Биеэ бүрэн захирах чадваргүй болж, ухаан санаа нь орж гарах тэрбээр дэргэдээ арван хэдхэн хоногтой үрээ унтуулсан байдалтай биднийг угтав. “Хурдхан л эдгэхийг хүсэж байна. Биеийн тал хэсгийн мэдээ орж гараад, биеэ захирч чадахгүй байна. Охиндоо л их санаа зовж байна” хэмээн тэр ярихдаа зурвас нулимс дуслуулсан. Ц.Уугансарнай сэтгүүлчийн асуултад хариулахад оюун ухааны хувьд бололцоо багатай байсан учир түүний нөхөр Б.Доржтой ярилцлаа.

-Тархины хорт хавдартай гэж чухам хэзээ оношлогдсон бэ?

-Анх найман сартай байхдаа жирэмсний хяналтад орохоор “Амгалан” амаржих газрын эмчид хандтал тархины нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, MRI зураг авахуулахыг зөвлөсөн. Ингээд тархины хорт хавдрын хүнд шат хэмээн оношлогдож, түргэний тэргээр 3-р эмнэлэгт хүргэгдэж ирсэн.

“Хамгийн гол нь одоо эх, үр хоёрын амь нас яригдаж байна. Ураг гүйцэт хөгжөөгүй учир кисеров хагалгаагаар төрүүлэхэд эрт, уушги нь төлжиж дуусаагүй байна. Иймээс ургийг гүйцэт боловсортол хугацаа хожиж, шаардлагатай хөнгөн эмчилгээг хийж байя” гэж эмч нар хэлж байсан. Ийнхүү хэвтэн эмчлүүлсээр энэ сарын 07-нд төлөвлөгөөт хагалгаанд орж амжилттай, эсэн мэнд амаржсан.

-Үүнээс өмнө эмч нар энэ тухай хэлж байгаагүй юу? Өмнөх хүүхдээ төрүүлэхэд нь ямар нэг өөрчлөлт ажиглагдаж байсан уу?

-Анхны охиноо 2017 оны нэгдүгээр сард мөн “Амгалан” амаржих газарт төрүүлсэн. Ингэхэд төрсний дараах хэд хоногт нүүрнийх нь баруун тал саажсан байдалтай байсан. Эмч нар юм хэлээгүй, бид ч асууж сураглаагүй орхисон, аяндаа энэ саажилт нь арилсан.

-Та хоёр ханилаад хэдэн жил болж байна вэ?

-Бид бие биенээ багаас нь мэднэ. Ханилж суугаад тав орчим жил болж байна. Ер нь толгой өвдлөө гээд эм уудаг, хамар битүүрлээ гээд нафазолин цацлага хэрэглэдэг байснаас хорт хавдартай гэж хэлэх аюултай зүйл ажиглагдаж байгаагүй. Маш гэнэтийн мэдээ болсон.

-ГЭРЭЭР ХИЙЖ БУЙ ЭМЧИЛГЭЭ БАЙХГҮЙ, ХАГАЛГААНЫ ЗАРДАЛ 100 ОРЧИМ САЯ ТӨГРӨГ-

-Одоогийн байдлаар гэртээ, хэвтрийн дэглэмд байна шүү дээ. Хийж байгаа ямар нэг системт эмчилгээ бий юу?

-Байхгүй. Гуравдугаар эмнэлгийн зүгээс, “Одоо бидний хувьд хийх, зөвлөх эмчилгээ байхгүй. Гадагшаа явж эмчлүүлэх ажлаа нэн даруй хөөцөлд” гэсэн утгатай зүйл хэлээд гаргасан. Одоо хэвтрийн дэглэмд өвчин намдаах эм энэ тэрээс өөр хийж байгаа эмчилгээ, ууж байгаа эм алга. Ядаж Монголд эмчлэгддэг өвчин байсан бол аштай юу.

-Ярилцаж үзэхэд сэтгэц хэвийн бус болсон нь анзаарагдлаа. Хэзээнээс мэдэгдэхүйц ийм өөрчлөлт гарч эхэлсэн бэ?

-Хяналтад орохоор эмнэлэгт анх ирэхэд арай гайгүй, дөнгөж хэл ам нь ээдэрсэн байдалтай байсан. Харин төрсний дараачаас эхлээд хурдацтай дордлоо. Нэг асуусан зүйлээ дахин давтаж асууна. Хүнтэй ярьж байгаа ч хааш харж буй нь мэдэгдэхгүй. Биеэ бүрэн захирч чадахгүй байгаа учир байнгын асаргаа, сахиур хэрэгтэй байна. Тэнцвэрээ алдаад гуйвж дайвна, зогсож байгаад гэнэт суучихна. Энэ бүгд хугацаа алдаж болохгүй гэдгийг баталж байх шиг.

-Одоо гадны ямар орнуудыг судлаад байна вэ? Зардал нь хэр өндөр тусаж байна?

-Хорт хавдартай гэсэн мэдээг сонссон даруйдаа боломжит орнуудыг судалж, хэд хэдэн эмнэлгүүд рүү материалаа явуулсан. Энэтхэг, Турк, Хятад, Солонгос зэрэг орныг судалж, зардлыг нь тооцож байна. Туркийн эмнэлгээ саяхан хариу нь ирэхэд 80 орчим сая төгрөг болохоор байна. Харин Солонгосын хувьд 100 орчим сая төгрөг. Учир мэдэх хүмүүс тархины хагалгаанд Солонгос сайн гэж зөвлөж байгаа.

Бидний хувьд энэ мөнгийг босгох амар биш байна. Нутаг ус, хамаатан саднаар эрвийх дэрвийхээрээ зүтгэж, бага багаар мөнгө хуримтлуулж л байна.

Тэрбээр цаашлаад “Ямар ч байсан миний хань энэ бүгдийг даван туулна. Сорьж, шалгасан амьдралын хэсэг хугацааны даваа юм болов уу гэж бодох юм. Хүүг минь надад төрүүлж өгөх гэж бүхнээ золиосоллоо” хэмээн хоолой зангируулан байж бидэнд ярьсан юм.


Тэд гал түлж халдаг байшинд амьдардаг тул эмч нарын зөвлөсний дагуу орон сууц түрээслэн, түр суурьшаад байгаа аж. Багахан л хугацаа алдвал учирч болох эрсдэл их. Өдрөөс өдөрт түүний оюун ухаан муудаж, тархины хорт хавдар нь даамжирсаар. Одоо хийх эмчилгээ байхгүй, гадагшаа явах ажлаа хөөцөлд гэсэн эмч нарын зөвлөгөөний дагуу, нөгөө талаар санхүүгийн боломж байхгүйгээс болж гэртээ, хэвтрийн дэглэмд, ямар нэг эмчилгээ хийлгэхгүйгээр алтан цагийг хий өнгөрөөж байна. “Миний хань эдгэрнэ шүү дээ, тайвшир” гэсээр нөхөр нь Ц.Уугансарнайн гарыг атгасаар үлдэв.

Бид энэ тухай эргэн мэдээлэх болно.

ХОЛБОГДОХ УТАСНЫ ДУГААР: 8055 0155, 8833 8802
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5992 0261 71 – Ц.Уугансарнай

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
sdfsd
sdfsd
2019-10-30 21:15

eooh yaasan hecuu horvoo v dee. muruuruu amdarch baigaa humuusd mun ch ih uvchin zovol ireh umdaa. uhej baisan hulgaich aluurchid ulam l ungu orood darvaigaad baidag ene mongold. yaaltai ch bilee dee.

khulan
khulan
2019-11-06 13:58

Dansiig n buruu bichsen bn shu. Yanz yanzaar toog n taaruulaad olchloo neg "1" too iluu bn

9
9
2019-11-07 14:53

Хүнд өвдсөн нь маш харамс�##�тай. Гэхдээ 8 сартайдаа жирэмсний хян�##�тад анх орсон гэдэг бол туйлын хариуцлагагүй үр хүүхдээ болон өөрийнхөө эрүүл мэндийг гаргуунд гаргасан үйлдэл байна. Нярай амьтан ямар өвчтэй төрж байгааг хэн ч мэдэхгүй нь дээ.

StevSlarie
StevSlarie
2020-01-19 09:54

Priligy Generico Online Viagra Online A Basso Costo [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Cialis Se Puede Comprar Sin Receta Levaquin E

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 09:45

Purchasing Provera In Internet Medication Low Price http://abcialisnews.com - cialis Acquisto Kamagra cialis 5mg Comment Durer Plus Longtemps Inbed

Jerrysam
Jerrysam
2020-07-04 04:59

Знаете ли вы?
Англичане купили заказанную португ�##�ьцами рукопись голландца и бельгийца с изображениями монархов десяти королевств.
Один из старейших музеев Амстердама находится

Холбоотой мэдээ

Back to top button