СПОРТ

Улсын наадамд ес даван түрүүлж, арслан цол хүртсэн М.Бадарч гэж хэн бэ

Мягмарын Бадарч Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат. 33 настай, 186 см өндөр, 132 кг жинтэй. "Бөх Билэгт" дэвжээ, "Алдар" спорт хороо, "Нутгийн Буян" группийн бөх.

2009 онд сумын начин

2012 онд аймгийн арслан

2017 онд улсын харцага

2020 онд улсын заан

2021 улсын гарьд цол тус тус хүртсэн.

Улсын гарьд М.Бадарч Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн  Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд,

Тавын даваанд аймгийн арслан Б.Баянмөнхөөр

Зургаагийн даваанд Улсын начин Э.Дашаар

Долоогийн даваанд  Аймгийн арслан С.Сүхбатаар

Найм Улсын аварга О.Хангайгаар

Есийн даваанд улсын харцага Ц.Бямба-Отгоноор давж, улсын арслан боллоо.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Аварга болоорой гэж ерөөе дөө.Элдэв булхай, зарга ,найраа хийдэггүй шударга даруухан, сайн залуу шүү. Их гоё дуулдаг юм байна лээ. Зурагтаар дуулж гарсан даа. За улам их амжилт хүсье.

Зочин
Зочин

Sain buh bn bayr hurgey

Зочин
Зочин

Аймгийнхаа 100 жилийн ойгоор түрүүлнэ гэдэг түүхэнд үлдэх гавьяа боллоо.энэ маш чухал.Даруухан явж, даваа, даваагаар ахиарай.!

Л.Оюун-Эрдэнэ
Л.Оюун-Эрдэнэ

Хурдан шуурхай сайхан барилдлаа.Ойрын жилд хараагүй сайхан барилдаан боллоо.Ноололдоод,хаядагч үгүй,ундагч үгүй ,наадмын торгон дэвжээн дээр хэрэлдээд ,бэлэг дэмбэрлгүй үг яриад зон олныг хүндэлдгүй зарим бөх барилдах хэрэггүй!!!

Зочин
Зочин

Сайхан бөх төрж байна. Сэтгэлзүйн хувьд бүр наадмаас аль хэдийн өмнө бэлтгэгдсэн байсан даа.
Тиймээс ч 9 - давааг төвөггүй давлаа даа.
Заалны барилдаануудад ч төвөггүйхэн барилдаж байсан.
Одоо Баянмөнх , Мөнхбат аваргууд шиг явах болов уу !

Эрдэнэ
Эрдэнэ

Амжилт сайхан барилдаан боллоо

Зочин
Зочин

100 жилээр түрүүлнэ

Зочин
Зочин

Хоёр Мөнх шиг,А.Сүхбат аварга шиг торгон мэдрэмжтэй,гялалзсан уран барилдаантай,шөрмөстэй даацтай мэхтэй сайхан бөх болоорой.Үнэхээр сайхан тахимдлаа. Амьсгаа ч үгүй,ядрал ч үгүй гар хурууны үзүүрээр барилдчихаад даруухан гэгч нь зогсч байхыг хараад бахдал төрж байлаа. Сайн сайхныг хүсэе.

Зочин
Зочин

Баярлахад арай эрт л байна даа, допингийн даваагаа давчихвал ч баярлахад яах вэ

Чингис
Чингис
Reply to  Зочин

Увс, Ховдынохон яаж бага дээр нь дарах вэ гэж л өмхий санаагаа цухалзуулж сууна уу?

Холбоотой мэдээ

Back to top button