СПОРТ
Б.Мөнхзаяа Азийн аваргын 10 мянган метрийн гүйлтийн төрөлд хүрэл медаль хүртлээ

Хөнгөн атлетикийн 25 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ноос 16-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотод болж.
Тэгвэл Азийн аваргын тус тэмцээний эмэгтэйчүүдийн 10 мянган метрийн гүйлтэд Б.Мөнхзаяа 33:24.79 цагийн үзүүлэлтээр Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, хүрэл медаль хүртлээ.
“Рио-2016”, “Токио-2020” олимпын наадам, “Лондон-2017”, “Доха-2019” ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Баярцогтын Мөнхзаяа “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд долоон удаа оролцож зургаад нь түрүүлж байсан юм.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гүйлт муу спорт аминд халтайтэгэсгээд гүйхээ болиорой