Улс төрийн мэдээ

Ромын папыг Монголын тал урьж, Х Богдоо зарлах эрх чөлөөт нөхцөл байдлыг барууны тусламжтай үүсгэхээр зорьсон уу

Ромын пап Монгол Улсад айлчлах анхны удаагийн тохиолдол энэ есдүгээр сард болох гэж байна. Ватиканы хэвлэлээс айлчлалын тов хийгээд уриа, логог ч албажуулан зарлаад байгаа юм. Дэлхийн католик шашинтны тэргүүн Монгол Улс ардчилалд шилжээд 33 жил болсны дараа, чухам өнөө жил ирэхээр болсон нь шашин болоод геополитикийн сэдвийн хүрээнд ихээхэн анхаарал татаж байна.

Ямартай ч албан бус мэдээллээр, манай талаас түүнийг түрүүлж урьсан хэмээж буй. Тодруулбал, Ромын пап Францискийн Улаанбаатар хот дахь төлөөлөгч, кардинал Жоржио Маренгогийн товч байр суурь гадаадын хэвлэлд нийтлэгдсэн.

Тэрбээр "Бид техникийн бэлтгэлээ хараахан хангаж эхлээгүй байна. Энэ асар түүхэн айлчлал болно. Мөн Ерөнхийлөгчийн урилга бол аль ч улсад пап айлчлахад тавигдах үндсэн шаардлага" гэж ярьжээ.

Түүнчлэн, 2022 оны зун Монголын талаас Засгийн газрын төлөөлөл Ром хотод биечлэн очиж, албаны ёсны урилгыг гардуулсан хэмээсэн байгаа юм.

Пап Францискийн айлчлалын хөтөлбөр: Төрийн гурван өндөрлөгтэй уулзана

Ромын пап Францискийн хувьд өмнө нь Монголд ирэх тухайгаа албан ёсоор биш ч тойруу маягаар, хэвлэлүүдээр дамжуулан хэд хэдэн удаа илэрхийлээд байсан.

Пап Франциск өнгөрсөн хоёрдугаар сард Африкийн орнуудад уулзаад буцахдаа сэтгүүлчдэд энэ талаар ам нээж байсан гэх бөгөөд тухайн үед эцэслэсэн шийдвэр гараагүй талаараа мэдэгдэж байжээ.

Тэгвэл ITA Airways компаниас Пап Францискийн албан ёсоор айлчлахаар баталгаажсан орнуудын нислэгийн жагсаалтад Монгол багтсан, энэ нь есдүгээр сарын 23-нд гэж мэдээлсэн байндаг. ITA Airways нь Ромын папын албан ёсны тээвэрлэгч юм.

Харин одоо Ватиканы хэвлэл бүгдийг албажуулж мэдээлсэн.

Тодруулбал, Пап Францискийн айлчлалын уриа нь "Hoping Together" буюу "Хамтын итгэл" гэнэ.

зураг

“Итгэл найдвар гэдэг зөвхөн загалмайн шашнаар хязгаарлагддаггүй. Хамтдаа гэсэн үг нь Ватикан, Монголын хамтын ажиллагааны чухлыг онцолж байгаа юм" гэж Ватиканы хэвлэлийн албанаас тайлбарлажээ.

Наймдугаар сарын 31-ний орой пап Ром хотоос нисэж, есдүгээр сарын 1-ний өглөө Улаанбаатар хотод газардах хуваарьтай байгаа аж. Харин маргааш нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг Сүхбаатарын талбайд угтан авна гэжээ.

Энэ өдөр Ромын пап УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай ч уулзах юм байна. Дараа нь шашны болон олон улсын дипломат төлөөлөгчидтэй уулзах болон урлаг соёлын арга хэмжээнүүд төлөвлөгдсөн нь анхаарал татлаа.

Түүний айлчлал есдүгээр сарын 4-ний даваа гарагт дуусах юм.

Х Богдоо зарлах нөхцөлийг барууны тусламжтай бий болгох уу

"Ройтерс" агентлагийн бичсэнээр, БНХАУ дахь католик шашинтнуудын нөхцөл байдалд Ватиканаас ихээхэн анхаарч буй. Харин Монгол Улс хөршийн хувьд нягт харилцаатай тул энэ хүрээнд айлчлал хийнэ гэж мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцааны хувьд энэ айлчлалын гол цөм нь угтаа Монгол биш БНХАУ гэж харах хэсэг бий.

Тэгсэн ч Монголын тал түрүүлж Ромын Папыг урьсан нь тодорхой болж байна. Энэ нь Монгол, БНХАУ хоёр улсын харилцаанд ч хэрхэн нөлөөлөх нь анхаарал татах юм.

Шашны асуудлын хувьд өнөө жил Х Богд Монгол Улсаас тодорсон нь дэлхий нийтэд ил болоод буй. Манай улсын бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс энэ талаар албан ёсоор мэдэгдэл хийж, Х Богдоо зарлаж чадах бүрэн нөхцөл байдал үүсээгүй байна.

Дээрээс нь, XIV Далай лам нэгэнт өөрийнхөө хойт дүрийг "Тодрохгүй ч байж магадгүй" хэмээн ярьсан байдаг. Банчин Богдын институтийг БНХАУ-аас хариуцдаг учир дараагийн Далай ламыг БНХАУ дотроосоо, хүчээр тодруулах вий гэсэн эмээлттэй. Тийм ч учраас дэлхийн Буддын шашны шинэ тэргүүний үүргийг Монгол дахь Х Богд гүйцэтгэнэ гэсэн өндөр хүлээлт үүсээд байгаа.

Харин Ромын Пап айлчилснаар Монгол бол шашны эрх чөлөөг дээдэлдэг орон гэдэг мессежээ дэлхий нийтэд батлах боломжтой. Мөн хоёр хөршийн католик шашинтнууд ч энэ үеэр Монголд ихээхэн анхаарал хандуулах нь ойлгомжтой. Манай улсын хувьд Х Богдоо зарлаж, бурхны шашинтны дараагийн төв болох язгуур эрх ашгаа хэрэгжүүлж чадах эсэх нь хамгийн эмзэг сэдэв болоод буй.

Энэ үед төрийн гурван өндөрлөг Ромын паптай уулзсаны дараа ямар албан мэдээг хэвлэлүүдэд түгээх, ямар асуудлуудыг хэлэлцэх нь сонирхолтой. Католик шашинтнууд нь шашны хагас эрх чөлөөтэй байдаг БНХАУ-ын хувьд Ромын папын айлчлалд яаж хандах нь мөн эргэлзээтэй.

Шашны эрх чөлөөг хүндэтгэдэг орон гэдэг мессежийг барууны тусламжтай ийн зарлаж чадвал Х Богдын асуудалд мөн өөрсдийн тусгаар бодлогын дагуу хандах боломж нөхцөл үүснэ гэж судлаачид бичиж, тэмдэглэж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Чи л тэгэж ойлгон оо кк

эмээ
эмээ

Одоо шашин биш ёс суртахууны цар тахлаа дарахад анхаарах хэрэгтэй. Энэ залхуу ганц эрх ярьдаг, мэргэжил тасарч ажиллах хүчингүй болж замарч байгаа арл түмэн мунхарал нь л нэмэгдэнэ

Зочин
Зочин
Reply to  эмээ

Эмээ ! Та улс төрийн бодлогод тун тааруу хүн бнаа, тэ хээр дуугүй л сууж бай. Шашин бол дан ганц мунхруул агч бус зарим үед гэгээрүүлэгч болдог ч тал бнаа ! Ер нь та соц. сэтгэлгээнээсээ ангижирвал танд өөрт чинь л их сайн юм ш дээ,
Ромын пап манай оронд өөрийн биеэр айлчилдаг нь Дэлхий дахин Монгол бол Бурхны шашны төв гэж хүл ээн зөвшөөрч буй хэрэг бус уу !!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ухаанд чинь ухна ишиг ороод үхчихжээ. Шашин бол хар тамхи гэж ухаантай хүний хэлсэн үгийг хүн бүр сайн санаж явах хэрэгтэй. Ромын Пап тийм сүрхий соён гэгээрүүлэгч байсан юм бол яагаад дайн самуун гараад байдаг билээ ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Шашин бол хүн оюун санааны асар том ололт гэж Ф.Энгельс хэлсэн байдгийндаа !

Зочин
Зочин
Reply to  Зочин

К Маркс юу гэчлээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Марксын сургаалийг дагадаг амьтан дэлхийд үгүй болсон ш дээ,хө ! Харин шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи гэдэг" ухна" нь чиний ухаан тархинд орж үхсэнийг чи гаргаж хаяагүй хадгалж яваа амьтан бна. Путлер та хоёроос бусад нь тэр "ухныг"тархи толгойноосоо гаргаад хаячсан ш дээ. Жич :
Орос Украны дайныг Ромын пап биш Путин бугай өдөөсөмбшүү !

Baagii
Baagii

Gandangiin lam nar Romiin katolikiin sanavaartnuudaas Bandi huchinddegeeree uluu uchraas Pop irj turshlaga sudlah gej irj baigaa gej oilgoloo.

Уншигч
Уншигч
Reply to  Baagii

Тэнэг мал минь битгий өөрийнхөө жижиг тархины хэмжээгээ гайхуулаад бай!

Холбоотой мэдээ

Back to top button