Нийгмийн
Даатгалд хамрагдсан ААН, иргэд үерийн хохирлоо барагдуулах боломжтой

НЗДТГ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсэг үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийж, хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Үерийн улмаас учирсан хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэж, үнэлгээ хийсний дараа дүүрэг рүү шилжүүлэн, дүүрэг нэгтгэн нийслэл рүү шилжүүлсний дараа Улсын онцгой комисс хүлээн авч, дараагийн шатны арга хэмжээг авах юм байна.

МҮХАҮТ-ын хөндлөнгийн шинжээчийн буюу экспертизийн үйлчилгээгээр хохирлыг тогтоох энэ ажлыг долоодугаар сарын 24-ний дотор хийж дуусгах бөгөөд даатгалд хамрагдсан иргэн болон ААН хохирлын бодит дүгнэлтийг үндэслэн даатгалдаа хандах боломжтой юм байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.