Нийгэм мэдээ
Дарханы зам 57-72 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто зам барих ажлын явцын талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлэл өглөө.
Одоогоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй II дугаар багц 72 хувь, IV багц 58 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй нэмэлт хоёр эгнээ авто замын гүйцэтгэл 57 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Зам, тээврийн хөгжлийн сайдын өчигдөр /2023.07.17/-ийн шуурхай хуралдаанаар уг авто замын ажлыг эрчимжүүлэх үүргийг ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар болон Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт өгсөн байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гиннесийн амжилтад бүртгүүлэх хүсэлтээ өгүүл яасын эртхэн хахаха
Сайхан зам болж байна нөр их ажил цаг хугацаа орно том том даваа гүвээг хичнээн сайхан засаа вэ энд ажиллжаж байгаа бүх хүмүүст Баярл�##�аа жолооч бид өөрсдөө хурдаа тохируулж аятай явмаар байна хэд хэдэн газар хашлага мөргөж осол болсон л байна.Сайхан замаар аялах сайхан юм аа.