Мэдүүлэг өгч, бичлэг байршуулсан гэрчүүд ял авч, Л.Чинбатын "Хүн алахаар завдсан" зүйлчлэл хүчингүй болох уу

"Гацуурт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбат зургадугаар сарын 15-ны өдөр Цагааннуур сумын малчдыг машинтай хөөж, дайрахаар завдсан гэх бичлэг сошиал орчинд түгсэн.
Л.Чинбат Дорнод аймгаас 200 орчим тооны, гарал үүслийн гэрчилгээгүй адууг тууж, Цагааннуур суманд оруулахыг оролдсон байдаг. Харин малчид малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс, гарал үүслийн гэрчилгээ шаардан, байхгүй байсанд сумын ЗДТГ-ын ажилтнуудын хамт адууг саатуулж байхад дээрх үйл явдал болсон.
Бичлэгт өгүүлж буйгаар, Л.Чинбат нь хоёр ч малчныг дайрсан.
Харин Л.Чинбатын гэмт хэргийн шинжтэй эл үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Улмаар яллагдагчаар татаад байгаа юм. Түүнийг шалгасан Эрүүгийн хуулийн зүйл ангиудыг задалбал,
10.1 дүгээр зүйл .Хүнийг алахаар завдсан
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан ,
13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах
1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Харин Сэлэнгэ аймгийн прокурорын газар мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Л.Чинбатаас гадна гурван иргэнийг мөн яллагдагчаар татаад байна.
Тодруулах юм бол, Л.Чинбатын машинаар хүн дайрахаар хөөсөн гэх хэрэг болдог газар байлцсан:
- Нутгийн иргэд болох М, Б нарыг “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх гэмт хэрэгт
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Г-г “Хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн", “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллагдагчаар татсан байна.
Цагааннуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Г-ийн хувьд Л.Чинбатад холбогдох бичлэгийг анх сошиал сүлжээнд тавьсан нэгэн юм. Түүнийг хохирогчдыг худал мэдүүлэг өгөхөөр ятгасан хэрэгт буруутгаж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл, гэрч, хохирогчид ч мөн мэдүүлэг өгөхдөө үнэнээс зөрүүтэй агуулга ярьсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Үүнд үндэслэвэл, Л.Чинбатын "Хүн алахаар завдсан" гэдэг зүйл анги хүчингүй болох үндэслэлтэй. Улмаар малчдыг "Малын хулгайч" хэмээн бичиж худал мэдээлэл тараасан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх зүйл ангиуддаа харуицлага хүлээх боломж бүрдэхээр харагдаж байна.
Харин худал мэдүүлэг өгсөн тохиолдолд,
Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан тохиолдолд,
Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, Л.Чинбат зорчих эрхээ хязгаарлуулж, бичлэг байршуулсан, гэрчээр мэдүүлэг өгсөн иргэд 1-5 жилийн хорих ял эдлэх боломжтой нөхцөл байдал үүссэн байна.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ чинбат хулгайчыг шийтгэх ёстой улаан цайм машинаар хүн дайрч алахаар хөөж байсан нь үнэн шүү улс даяараа бичлэгийг үзсэн ш дээ
Муусайн хулгайч луйварчид хөдөлмөрийн баатар болчихсон тууж яваа нь сонирхолтой биш байна гэж үү Хүн амьд яваа насандаа элдэвийн юм үздэг люм байна
ЧИНБАТАД ШҮҮХ ЯЛ ӨГӨХГҮЙ Ч ЭГСЭН АРД ТҮМЭН хэдийнээ дүгнэлтээ өгчихсөн шүү Тэр баатар бишь хэн ч биш болсон
Хахууль
Арай ч үгүй блгүй дээ. Хэрэв тиймдээ хүрвэл ард түмэн зүгээр бхгүй шдэ нэг хэсэш хэл амтай нь шантаажилна кк
ter medeej , mungu buhniig zahirdag bol ene hun hoshoi baatar ch bolno !
Арай арай. Тэгж бичлэг хийж өөрсдийгөө хамгаалахгүй бол зүгээр хүн дайрч алчихаад дараа нь би яагаа ч үгүй гээд зогсож байх нөхөр байна лээ шүү дээ. Өөрсдийгөө хамгаалсан нь буруудаад хүн сүрдүүлж, амь насанд нь халдахыг завдсан нөхдүүдийн зөв гэсэн шийдвэх гаргавал худалдагдсан, бөгс долоогч шүүгч л гэхээс өөр хэлэх үг олдохгүй болох юм байна даа.
TEHNIK ASHIGLASAN BOI YAMARCH HERGIIG HUNDERUULJ YALTAI
shuuh mongotei humuust uilchleed baival ardiin oshoo avalt, ardiin shuuh gej garch ireh vi gej aij bna.
Хөд баатар хулгайч бол Удаанжаргал болохоос Чинбат лав биш Хэрэгсэхгүй болгоно байх
Sanguin hulgaich
Сайн бизнёсмён байж болно гэхдээ хүн дайрахаар хөөж болохгүй монголын шүүх баян хүнд зусардаж хэдэн юм салгадаг болжээ арай дэндэж байнаа
Unen zuvuur n shiidehnuu, esvel martagnuulahnuu. Neg udur ene heden zaluu bidnii buruu baijee uuchlaarai geed Live hiih baih oo.
Улаан цайм олны нүдэнд болсон үйл явдал ингэж замхарч байхад өөр хэргүүд замхрах нь юу ч биш юм байна. Ард түмэн энэ хэргийг эсэргүүцэн тэмцэж цуглаан зохион байгуулах хэрэгтэй байна.