Танилц: Засгийн газар дараах шийдвэрүүдийг гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 19-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэл үнэт цаас гаргахыг дэмжив
“Нийслэлийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг хэлэлцэн дэмжлээ.
Үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгав.
2023-2024 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Албан даалгаврын хэрэгжилтийг “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгав.
Мөн цаг агаарын аюултай үзэгдлийн үед хүн ам, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, учирсан хохирлыг цаг алдалгүй түргэн шуурхай үнэлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд;
Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг бодитой тогтоох, цаг уур, орчны аюултай, гамшигт үзэгдлийн талаарх урьдчилан сэргийлэх мэдээг иргэд, малчдад түргэн шуурхай хүргэх, говийн бүс нутагт үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд;
Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлөөс шалтгаалж, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, автомашин, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод тус тус үүрэг болголоо.
Товч мэдээ
-Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа.
-Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцээд, уг конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, зөвшилцөж, хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яасан нөгөө саяны үерийн усны хэргийн эздийг олж хохирол тооцно гээд бсан.яасан нөгөө зөвшөөрөлгүй барилгуудыг нураана гээд бсан.яасан нөгөө авилгачдөд арга хэмжээ авна гээд бсан.ярьсанаа мартдаг юмуу.эсвэл ву бодолгүй санаанд орсноо бурчихаад яваад байж болно гэдэг юмуу
Чадваргүй хулгайчдын засгийн газар огцор
Фзда ийм ерөнхий сайд тавьчаад юу хүлээхийн бэ Хүрэлсүх ээ энэ эргүү данхаа зайлуулбал сайн байна
chi ooriigoo uhaantan gej bodoo yu g###g mini tur zasgaa uuruu medehgui heleer haraadag hen be mongoloor golognii guh mini
Баахан нүүрсчид л ЕС-ыг муулах санаатай юу ? Эрлэг та нарыг авах нь гарцаагүй ээ !
Дөлгөөн нуураас Сеүл эмнэлэгийн уулзвар хүртлэх зүв зүгээр замыг бүрэн хучих, Чингисийн ө/ч-замын бродюрыг солих зэрэг шаардлагагүй ажлууд хийж эхлээд бгааг анхааралдаа авна уу. Ер нь замын бродюр солидог бизнесын эзнийг олбол ?
Өлөн цайрсан хулгайчид ажил хийлээ юу. Хийж гийгүүлсэн бүтээсэн ажил гэж ер байна уу
Манай е.сайд ард түмэндээ гологдож бгаа вм чинь гадны сайд дарга нарт бүүр ч гологдоно.Өөрийнхөө чадамжийг мэдээд ийш тийш айлчилахаа больчиж болдоггүй юм байхдаа.гаргаж бгаа шийдвэр шийдлүүд нь үнэн муу.Еөк ч гэсэн муу шүүдээ.
юун сүржин вм. ЗГын хийх л ёстой, хийгээд ирсэн л ажил бна даг. нэг их шинэ юм хийчих гэж бгаа юм шиг шийдвэр гаргалаа ч гэх шиг????????????
Expogoo sain zohion bguulah heregtei bas irgediinhee jijig, dund uildverlelee sain demjihgui bol expo hiigeed ch hereggui
Нөгөө 5-Ш нь бүр лөөлөө болсон уу? Хөгийн ч юмаа!!!
Байгалын гамшигаас болоогүй байгал экологын тэнцвэрийг алдагдуулсан компаниуд зөвшөөрөлгүй газар эзэмшигч нартаа хариуцлагаа тооцоочээ ард түмнээ хамгаалсан шүүхтэй хуультай бно гэсэн амлалтаа хэрэгжүүлээчээ малнуудаа хууль шүүгч нар нь бүгд авилгалд өртчихсөн хууль нь өрд түмэндээ хатуу эрх баригчид мөнгөтэй хүмүүст зөөлөн ийм хуульчид шүүх байж болохгүй байхаа
Цаг агаарын мэдээг цаг алдалгүй урьдчилан мэдээлээд байдаг шүү дээ.ЦАХИМ ОРЧИНД.Давсгүй Лапша шиг шийдвэрүүд байна. Хэлсэн ярьсан ,бичиж байсан ЛООЗОНГОО мартчихсан уу.
Нүүрсний 17 хулгайчаас ял авсан ганц ч хүн алга...шоронд хийж шонд хатааж чадахгүй гөлөг ЗГ юмаа.эсвэл нүүрсний хулгайчуудаасаа авилга аваад таг болов уу...мэдэх л авилгач хулгайчууд даа
МАН ын цүнх баригчид төрхөмдөө буц.
Teneg bukhuntsur shinliin tulamiin tolgoini potentsial medleg bolobsril ni khurekhgui ikh khotiin mini ungu uzemjiig ulam doroituulaad baikhad l sumiyabazart daalsugai geed baikh yumaa manin kheden khulgaich luivarchid.
Оюун-Эрдэнийн Засгийн Газар сайн ажилж байгаа, сайн ухаж бод доо.