НийгмийнНийгэм мэдээ

Ажиглалтын сурвалжилга: "Хог ихдээд байна" гээд хогийн савнуудыг сугалж авчээ

Улаанбаатар хотын төв гудамжууд хогийн савгүй байна.

Бидний ажигласнаар, эхний өдөр Төв шуудангийн урд уулзвараас Багшийн дээдийн нүхэн гарц хүртэл явахад уусан усныхаа савыг хийчих хогийн сав нэг ч байсангүй. Хогийн сав байж болох хэсгүүдэд очиход тасдаад аваад явсан ором л байв. Гайхахдаа Ленин клубийн автобусны буудлын ТҮЦ-ийн худалдагчаас асуухад "Хог ихдээд байна" гээд сугалаад авч яваад удаж байна гэлээ.

Цаашлаад СУИС-иас Ард кино театраар уруудаж УИД хүртэл явж үзлээ. СУИС-иас Хүнсний нэгдүгээр дэлгүүр хүртэл хогийн савыг салгаж авсан 8 ором байлаа. Тэр хавийн үйлчилгээний газруудаас нэг л дэлгүүр үүдэндээ цаасан хайрцаг тавьжээ. Бусдаар тэр хавьд хог хаячих цэг, сав огт байсангүй, харин зам руу гарах хэсэгт хог овоорсон харагдана.

Уруудаж УИД хүртэл явахад Ард кино театрын автобусны буудлын ард нэг үйлчилгээний газрын үүдэнд л ганц хогийн сав харагдана. Мэргэжилтний 20-ийн автобусны буудал хогийн савгүй тул зорчигчид сандал дээр хогоо хаясан нь харагдана. Мэдээж тэнд иргэд автобус хүлээн сууж байгаа учраас зураг авах боломжгүй байлаа. Эндээс УИД-ийн зүүн талаар өгсөхөд бас л хогийн сав байхгүй харин цэцгийн мандлын зориулалт бүхий эдгээр хайрцагууд хогоор дүүрчээ.

Одоо жуулчны улирал тул яг энэ гудамжуудаар гадны жуулчид зөндөө яваа нь харагдана. Бас иргэд ус, зайрмагны сав бас бусаа хогоо яахаа мэдэхгүй барьсаар л яваа нь ч ажиглагдана. Бид хогийн савны учрыг олохоор нийслэлийн холбогдох албадаас тодрууллаа. Ингэхэд "Зарим нь эвдэрсэн учир хурааж авсан газрууд бий. Оронд нь хогны том сав тавих юм. Өнгөрсөн хавар хогийн сав авах худалдан авалт зарласан ч компани орж ирээгүй. Одоо бас тендер зарлачихсан байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн орчны бохирдол хариуцсан хэлтсээс асуугаарай" гэсэн юм. Дээрх албан тушаалтны хэлсэн хэлтэстэй холбогдож бодит байдлыг хэлж, учрыг лавлан асуухад "Хогийн сав дагаад хог ихсээд байхаар нь манайхаас сугалуулсан" гэх товч хариултыг өглөө.

Манай улс 2023 онд сая жуулчин авах зорилттой ажиллаж байгаа. 2023 оны долоодугаар сарын 18-ны байдлаар 298 мянган жуулчин айлчлан иржээ. Аяллын улирал эхэлснээс хойш өдөрт дунджаар 1500-2800 жуулчин монгол улсыг зорин ирж буй. Сая жуулчин хүлээн авах зорилготой нийслэл хотын төв гудамж ийнхүү хогийн савгүй байгаа нь хачирхалтай санагдана. Ер нь жуулчин ч гэлтгүй нийслэлийнхээ гудамжаар зорчих иргэд ч хогоо халааслах, цүнхлэх, эсвэл гудамжинд хаях л сонголт бий болжээ. Бодит байдал ийм байхад хариуцсан хэлтэс нь хог ихсээд байхаар нь сугалаад авчихсан хэмээн хариулж байгаа нь бүр хогийн савгүйгээгээсээ хачирхалтай санагдана.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

хогоо хаяхгүй аваад явж сурцгаая, тэгвэл хот цэвэрхэн байна.

Зочин
Зочин

Улаанбаатарт хэдэн сая тэрбум хогийн сав тавихад 2-3 сарын дараа бүгдийг эвдээд хулгайлаад алга болгоно. Ер нь нүдэнд харагдсан болгоноо эвдэлж хэмхэлдэг эсвэл хулгайлдаг бид нар яах вэ. Жаахан хүүхдүүд хүүхдийн тоглоомын талбайгаа эвдэж хэмхэлнэ том болоод том зүйлийг эвдэж хулгайлна. Цэдэнбал даргын сүнсийг дуудаж монголын хаанаар залсан үед энэ байдал засарна.

Иргэн
Иргэн

Мөн ч тэнэг шүү

Зочин
Зочин

Хотын төвд Cu гээс бусад газрууд бүгд хогийн савгүй бгаа .мөн бусад хоол цай байрны үйлчилгээний газрууд нь Cu гийн хогийн сав бараадуулж хог хаягдал архи тамхины хог пиов ны үлдэгдэлээ Сu гээрэй хаяулдаг болсон.шөнөөр авчраад хаячихдаг юм бна лээ

Зочин
Зочин

Хогоо хаях хогийн сав олддоггүй юм байна лээ

Татвар төлөгч
Татвар төлөгч

Цугласан хогийг цаг тухайд нь суллаж зөөдөггүй учир дарга нар гждамжийг хогийн савгүй болгож асуудлыг шийдэж. Хогийн сав, түүний эргэн тойрны арчилгаа, хогийг ялгах, тээвэрлэж зайлуулах үйлчилгээг хувийн салбарт шилжүүлэхгүй бол байдал иймэрхүү байх юм байна.

Зочин
Зочин

Даргын ухаан агуу, дагацгаа

Холбоотой мэдээ

Back to top button