Top StoriesУлс төрийн мэдээ

Европын конвенц: Харилцан туслалцах улсын тоог 50-иар нэмэх ч Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарт хамаарахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, 10 гаруй асуудал хэлэлцсэн.

Үүндээ, Эрүүгийн хэрэгт харилцан туслцалцаа үзүүлэх Европын конвенцод нэгдэн орох асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм. Улмаар уг конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг зөвшилцөж, хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болоод байна.

Засгийн газар 2023 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарлаж, энэ хүрээндээ таван "Ш" ажиллагаа хэрэгжүүлж буй. Хаврын улс төрийн хамгийн халуун сэдвүүдийн нэг "Шувуу" ажиллагаа байсан.

Харин манай улс 23 оронтой л эрх зүйн харилцан туслалцах гэрээтэй. Энэ 23 орны нэгэнд л "Шувуу" ажиллагаагаар эрэн хайж буй этгээд байхгүй бол хүндрэлтэй.

Т.Бадамжунайг авчрахын тулд л гэхэд Филиппиний хуулийн байгууллагатай урт, удаан хугацааны турш харилцсан гэдгээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдэж байв.

Тэгвэл, өчигдөр Засгийн газрын хэлэлцэн дэмжсэн Европын конвенцод 50 орон нэгдэн байдаг байна.

Эрүүгийн хэрэгт зүйн харилцан туслалцаа үзүүлэх Европын конвенц гэж юу вэ

Дэлхийн 50 улс хоорондоо эрүүгийн хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй байдаг аж. Тус гэрээг Эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенц хэмээдэг. Энэ конвенц  нь 1959 онд Европын зөвлөлийн баталсан эрх зүйн харилцан туслалцааны гэрээ юм.  Уг конвенцыг Европын Зөвлөлийн 46 гишүүн орон зэрэг 50 улс соёрхон баталсан байна.

Энэхүү конвенцийг 1959 оны 4-р сарын 20-нд Францын Страсбург хотод байгуулж, 1962 оны 6-р сарын 12-нд хүчин төгөлдөр болжээ.

Конвенцид оролцогч улсууд гэмт хэргийг мөрдөн шалгах, нотлох баримт бүрдүүлэх, гэмт хэргийн сэжигтнийг яллах зэрэг асуудлаар бие биедээ хамгийн өргөн хүрээтэй туслалцаа үзүүлэхээр санал нэгдсэн.

Энэхүү конвенц нь гуравдагч байгууллагаар дамжилгүй гэрээтэй орон руугаа шууд хүсэлт явуулах зармаар ажилладаг. Европын Зөвлөлийн албан ёсны сайт руу ороход гишүүн орнуудын жагсаалт бий.

Эдгээр улсуудад:

Албани, Андорра, Армен, Австри, Азербайжан, Бельги, Босни Герцеговина, Болгар, Чили, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Гүрж, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд, Израиль, Итали, Солонгос, Латви, Лихтенштейн, Литва, Люксембург, Мальта, Бүгд Найрамдах Молдав Улс, Монако, Монтенегро, Нидерланд, Хойд Македон,Норвеги, Польш, Португал, Румын, Сан Марино, Серби, Бүгд Найрамдах Словак Улс, Словени, Испани, Швед, Швейцарь, Турк, Украин, Их Британи багтаж буй.

Өдгөө "Шувуу" ажиллагаанд хамгийн өндөр хүлээлттэй буй хүмүүс бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, "Тавантолгой төмөр зам"-ын Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал. Н.Удаанжаргалыг Малайзад байгааг үндсэндээ тогтоосон гэж мэдээлсэн. Аргентин руу гарсан ч гэдэг мэдээлэл бий. Харин Ч.Сайханбилэгийн хувьд АНУ-д амьдарч буй.

Европын конвенцод нэгдсэн 50 оронд бол Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарыг авчрах бололцоо энэ утгаар үүсэхгүй байж болох.

Харин нэгэнт "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан хүрээндээ, Эрүүгийн хэрэгт харилцан туслалцаа үзүүлдэг орныхоо тоог 50-иар нэмэгдүүлэх болсон нь алсдаа том бололцоо үүсгэх болов уу. Францаас л гэхэд бид 20 жилийн өмнө Д.Энхбат агсныг авчрахдаа эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх нөхцөлгүйгээс үүдэн, "хулгайлах"-аас өөр аргагүй болсон кэйс бий билээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо Хөдөлмөрийн баатар цол авсан бизнесмен мөн улс төр намд нөлөө бүхий этгээдээс цаашид та аль улс уруу зугтах вэ эсхүл баяр хүргэе та ямар зүйл ангтай вэ гм асуулт тавьж байх юм байна

хххх
хххх

нэг дор 50 улстай гэрээ байгуулах нь зөв. Монгол ч гэсэн бусад улс орны хулгайч, гэмт хэрэгтний орогнох газар байж болохгүй. Одоо нэн яаралтай АНУ-тай ийм гэрээ байгуулах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button