Reuters: Монгол БНХАУ-тай ойр тул Папын айлчлал стратегийн ач холбогдолтой

Ромын Пап лам Францис есдүгээр сарын 1-нээс 4-ий хооронд Монгол Улсад айлчилна гэдгийг Ватикан энэ сарын эхээр мэдэгдсэн. Түүнийг есдүгээр сарын 2-нд Улаанбаатар хотын төв талбайд хүлээн авна.
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Засгийн газрын бусад томоохон албан тушаалтнууд, кардинал Жиоржио Маренго гэх мэт Монгол дахь католик шашинтнуудын төлөөлөлтэй уулзах юм. Гаднын хэвлэл мэдээллийн сайтууд Францисын Монгол дахь айлчлалын геополитикийн ач холбогдол мөн БНХАУ, ОХУ хоёр анхааралтай ажиглах талаар мэдээлсэн.
Тэгвэл "Reuters" агентлаг Пап ламын айлчлал Монгол дахь 1450 католик шашинтай хүмүүст ямар ач холбогдолтой талаар кардинал Жоржио Маренгогийн сэтгэгдлийг нийтэлсэн байна.Тус нийтлэлийг уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь орчуулж хүргэе.
Дэлхийн хамгийн бага католик шашин шүтдэг иргэдтэйулсын католик сүмийн тэргүүн даваа гарагт (2023.07. 17) Ромын Пап лам Францис энд айлчилж байгаа нь Монгол католик шашин хэрхэн дэлгэрснийг харуулж, католик сүсэгтнүүдэд баяр баясал авчирна гэж хэлжээ.
Кардинал Жоржио Маренго нь Монгол Улсын 1450 католик шашинтай итгэгчдийг толгойлдог. Пап лам айлчилж байгаа нь 1990-ээд оны эхээр ЗХУ задран унах хүртэл "70 жил коммунист дэглэмийн хатуу ширүүн"-ийг туулсан ард түмэнд анагаах тос мэт сайхан байх болно гэж Маренго хэлсэн байна.
Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр "Дэлхий даяархкатолик шашинтай хүмүүс болон Монголын итгэгчид түүний айлчилна гэх мэдээг сонсоод маш их гайхшрал, баяр баясгалан, сэтгэл хөдөлгөм хариу үйлдэл үзүүлсэн. Энэ айлчлал хэр чухал, утга учиртай болох нь аажим аажмаар ил болсоор байна" хэмээсэн юм.
Католик шашинтнууд цөөнх байдаг газруудаар зочлох дуртай Фрэнсис айлчлалынхаа туршид нийслэл Улаанбаатарт байрлана. Сонирхуулж хэлэхэд Монгол дахь католик шашинтнуудын тоо зарим улсын нэг сүмээс хүртэл цөөн аж. Монголын есөн сүмийн хамгийн жижиг нь ердөө 30-хан гишүүнтэй.
Маренго Монголд 20 гаруй жил номлогчоор ажиллаж байгаа. Тэрбээр ажлынхаа эхний жилүүдээ дурсан ярихдаа "Бид хоёр Монгол гэртэй эхэлсэн. Нэг нь залбирах, нөгөө нь хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны гэр. Бидэнтэй ойролцоо, хөрш айлаас хүмүүс орж ирээд Монгол хэлээр залбирч буй гадаад иргэдийг хардаг байсан. Тэд биднийг хараад "Энэ гэрт ямар нэгэн онцгой зүйл болж байгааг мэдэрсэн" гэж хэлж байж билээ" гэжээ.
Тэрбээр энэ айлчлалыг тойрон буй улс төрийн асуудалтай холбогдох хүсэлгүй байгаа юм. 3.3 сая орчим хүн амтай Монгол Улс нь БНХАУ-тай ойр оршдог учраас Ромын Католик Сүмийн хувьд стратегийн ач холбогдолтой. Учир нь гэвэл Ватикан Хятад дахь католик шашинтнуудын нөхцөл байдлыг дээшлүүлэхийг хичээж байгаа юм.
1921 он хүртэл Хятадын бүрэлдэхүүнд байсан Монгол Улс Бээжинтэй сайн харилцаатай. Энэ сайн харилцаа нь Ватиканыг БНХАУ-тай зуучлахад тус болно гэж дипломатууд үзэж байна. Монголчуудын 60 орчим хувь нь шашин шүтлэгтэй. АНУ-ын Төрийн департаментаас гаргасан тоо баримтаас харвал тэдний 87.1% нь буддын, 5.4% нь мусульман, 4.2% нь бөө тэнгэр, 2.2% нь христийн шашинтнууд, 1.1% нь бусад шашныг шүтдэг аж.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ пастор их юм донгосчээ ! Монгол Улс хэзээ ч Хятадын харьяанд байгаагүй гэдгийг чамд нэг өдөр мэдүүлээд өгнөө, гайгүй !!! Амаа мэдэж чалчаарай, муу цагаачаа !
ЭНЭ БУЯНДОРЖ ГЭДЭГ ХУЖАА ЧИ МӨН ХУЦАВАА ХЭЗЭЭ МОНГОЛ 1921 ОН ХҮРТЭЛ ХЯТАДЫН БҮРЭЛДХҮҮНД БАЙВАА МАЛАА ЧИ ОДОО ТЭГЭЭД СЭТГҮҮЛЧ ҮҮ? МИНИЙ АРХИЧИН ЧИНИЙ ЭЛИЙ БАЛАЙ ЮМ ХАЛТАРТУУЛДАГ ХОЁР НИЧЭЭ ЮМ БАЙНА ЗАЙЛ МУУ ХУЖАА НААД ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭ ХАРААЧ МОНГОЛ ХЭЗЭЭ Ч ХЯТАДЫН БҮРЭЛДХҮҮНД БАЙГААГҮЙ ТЭНЭГЭЭ ЭНЭ МУУ РОМЫН ПАП ХЭРЭГГҮЙ ТЭРНИЙХЭЭ ОРОНД НЭГ ДУУЧИН АЦРААД САЙХАН ДУУЛУУЛЧИХ ТЭНЭГЭЭ
1921 он хүртэл Хятадын бүрэлдэхүүнд байгаагүй. 1911 он байж болох юм. Богд хаант Монгол улс гэж байсан байх.
Nam,Lam hoyr ihtvel Mongol uls suuren shuu
Ерөнхийлөгчийн зиндаанд хүлээж авах шаардлагагүй. Тэр нам, лам нар нь л хүлээж авна биздээ. Тэгж доошоо орох шаардлаггүй
Манай улсад 20 жил амьдарчихсан түүхийг нь мэддэггүй Марёнго тэнэг байна. Чингис хааны үр сад Хятадыг эзэлж юань нийслэлд захирч байсан, бид хэзээ ч эзлэгдэж байгаагүй!!!
Fulk...cardinal
Маш чухал айлчлал.
ЧОЙ ХАМБАТАЙ УУЛЗАХГҮЙ ЮМ БОЛОВ УУ ЭРТНЭЭС ЕВРОПТ НӨЛӨӨТЭЙ АСАР БАЯН СҮМ ХИЙДҮҮДТЭЙ ШАШНЫ ТОМООХОН УРСГАЛ. ЕВРОПЫН УРАН БАРИЛГЫН ГАЙХАМШИГ БОЛСОН ГОТИК ХЭВ ЗАГВАРЫГ БИЙ БОЛГОСОН
Шашин хэрэггүй.чингис л хэрэгтэй байна, ёс суртахууны тахлаасаа салахын тулд
Сүм барина гэж мөнгө угаадаг үл хөдлөх хөрөнгө бий болгодог
Salaganaad yu hiij yavaa yum boldoo Buddiin shashintai orond.