Ерөнхий сайдын хүсэлтээр усны сан газарт БАРИЛГА БАРЬСАН ААН-үүдийг шалгах ажлын хэсэг байгууллаа

Үерийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах ажлын хэсэг байгуулагджээ.
Тодруулбал ерөнхий сайдаас “Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах тухай” хүсэлтийг Прокурорын байгууллагад ирүүлсэн.
Улмаар УЕПГ-аас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна.
Ажлын хэсэг нь усны сан бүхий газарт тогтоосон хамгаалалтын бүсийг зөрчиж газар олгосон, барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, шийдвэр, үер, усны аюултай нөхцөл байдал үүссэн шалтгаан нөхцөл, хохирлыг тодорхойлсон баримт бичгийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөх байгууллагад шилжүүлж шалгуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТУУЛЫН БУРГАСЫГ ХЯДАЖ БАРЬСАН НОМИН, ЭРГИЙГ НЬ БУЛЖ БАРЬСАН ОЮУНЫ УНДРАХ, ЭМ СИ ЭС ДЭЭ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХ УУ
Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангуулж буй байдал. Зөв шүү.
Зөв зөв, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж, хөл толгой нь мэдэгдэхгүй, дэндэхийн дээдээр дэндээд байгаа юм Бүх газрыг зарж дуусгаад, гол ус руу орж байгаа юм Лусын эздээр дэнслүүлнэ, тэднийг Авлигаар аргадаж аргалж барахгүй-шуналын гай, авахын донтонгууд......авъя авъя авъя.........идье идье идье........хулгайлъя...........хар үйлийнх нь хариу ХАТУУ ЧАНГА бууна Хойчийн үрсдээ хараалгаж зүхүүлнэ, барагдашгүй төлөөс нэхэл үлдээнэ, Тохитой аятай, хишиг буянтай, хойчийн удам угсаа үрсдээ ээлтэй өвгөд эмгэд болцгоовол сайн сан Түүхэнд арилашгүй ой гутам хар үйлтэй нэрээ үлдээлээ дээ
Болтугай.мөрөөдөл биелдэг юм.
Шалгаад зөрчил илрүүлээд арга хэмжээ авахгүй бол худлаа ажил болно доо. Нөгөө дуулиан тариад байсан хэргүүд яасан.
Ярихаас цаашаа ахидаггүй ээ энэ хүн
Уг нь санаа санаачилга зөв даанч хэрэгжихгүй .хэрэгжүүлэхгүй л дээ...
Туул, Сэлбэ, дунд голуудын үерийн нөхцөлд авах арга хэмжээ усан сан. Гэтэл тэр усан сан төлөвлөсөн газар Ривер гардан, маршал таун баригдсан
Зөв
Бороо хэд хэдэн удаа ахиухан ороод өгөхөөр хэн хэн буруутай нь аяндаа тодроод ирэх байлгүй дээ.
Ха ха хулгайчууд хахуул авч зөвшөөрөл өгчихөөд одоо дүр үзүүлсэн жүжиглэлт хийх нь шив. Хамгийн новшийн засгийн газар гэж
Za shaa shaa zondool shalgalaa yal onooj shiidsen ni haana bna. Odoo bolij uzee
Ёрөнхий сайдын хүсэлт гэж юу байхав .Нийгмийн хүсэлт баймаар ,,Шийдвэр гаргах эрх бүхий хүний хэлсэн үг бизээ
Өнгөрсөн хойно жүжиг тавиад... эхнээсээ өгөхгүй байх нь яасийм
Хотын төвд Дунд голын эрэг дээр газар авч чадах шударга замаар газар авах боломж байхгүй гэдгийг Монголын бүх том барилгын компаниуд бүгд мэдэж бгаа. Харин зориг зүрхтэй авилгачин том ар талтай этгээдүүд л чадна. Тэрийгээ шудрага бсаан гэж ярих бол ёстой үлгэр шүү
Зөв шүү. Хариуцтлагагүй албан тушаалтанд хаширтал нь хариуцлага тооц!
Шалгалаа гэж сүр бадрах нэмэр алга шүүх нь суллаад бхаар онигоо цаашаа
Амаар ярих амархан.Ажил хэрэг болохдоо яах бол
Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж байдаг юм шүү. Ингэвэл яах бол тэгвэл яах бол гэж байнга болгоомжилдог бол хаана ч юу ч барьж, хийж болохгүй байдал үүснэ шүү дээ, хэт улстөржилт, попролт, иргэдээс худлаа коко авах гэж байгаад иргэд,ААН үүдээ хохироох бийвий.
Чамд хэлэх үг алга.
Давагдашгүй хүчин зүйл гэдэгт эрх мэдэлтэй буруу шийдвэр ордоггүй юм шүү.Ерөнхийлөгчийн шийдвэр зөв байна.
Ойлгомжтой мэдээжийн асуудлыг яагаад өмөөрөөд байна вэээээ Хар үйлтнүүдийн гишүүн дэмжигч байна
ОЮУНЭРДЭНЭ , АМАРСАЙХАН , СУМЬЯАБАЗАР НАР ХӨЛ ТОЛГОЙГООРОО ХОЛБООТОЙ АВЛИГЫН СҮЛЖЭЭ
Үнэн бол сайхан л б.на. Дандаа мөнгөтэй хүмүүсийн арын халга, авилгал авч босгосон сүлжээ
БИТГИЙ ИНГЭЖ ХУДЛАА ГАЧААЛДАЖ БАЙГААЧ ТАНАЙ НАМЫН ХУЛГАЙЧ НАР СУМЬЯАБАЗАР ДӨРВӨД ЧОЙЖИЛСҮРЭН ТАНАЙ НАМЫН ГАРУУД Л БАЙГААШТ.ЯАСАН НӨГӨӨ БАНКНЫ СҮР ДУУЛИАНТ ХЭРЭГ АЖЛАА ХИЙГЭЭЧ ЖҮЖИГ ТОГЛОХ ГЭЖ ТӨРД СУУСАН МУУСАЙН ХУЛГАЙЧ НАР АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ БИТГИЙ ХУЦ
Баахан худал ажлын хэсгүүд байгуулж сүржигнэж, тх бүхний хийг хөөргөж байтал сонгууль болно, 300 мянган МАН гишүүд нь мөнгөө тарааж эхэлнэ, тэгээд л муулан муулан эргээд сонгоно. Буцаад л баахан ажлын хэсгүүд шинээр байгуулна. Та нарт, юм хийж буй дүр эсгэхэд л хангалттай шүү залхуу Монголчууд минь. Учир нь ихэнх Монгол хүн ажил гэхээр юм огт хийдэггүй болохоор тэр.
Худлаа баахан ажлын хэсэг байгуулдгийн. Өмнөхүүд нь хаана байна тэр үр дүн нь. Худалч поп