АНУ vs БНХАУ: "Хятадын төр олон тооны хакер бүлэглэлийг санхүүжүүлж, дэд бүтцэд нэвтэрч байна"

Хятадын хакерын багийг барууны тагнуулын агентлагууд болон кибер аюулгүй байдлын бүлгүүд, бүр засгийн газар нь хүртэл дэлхий даяар цахим халдлага үйлдсэн хэмээн буруутгаж эхэллээ.
Кибер аюулгүй байдлын компаниуд нь үйл ажиллагаа явуулдаг хакер бүлгүүдийг ихэнхийг БНХАУ-ын Засгийн газар дэмждэг, санхүүжүүлдэг гэж үздэг.
Харин БНХАУ-ын эрх баригчид Засгийн газраас дэмжсэн хакерын аливаа ажиллагааг үргэлж няцаадаг бөгөөд, "Манай улс өөрөө цахим халдлагад байнга өртдөг" гэж мэдэгдсээр ирсэн юм.
Тэгвэл, баруунаас саяхан тодорхойлогдоод буй БНХАУ-ын гэх хакер багуудыг танилуулъя.
STORM-0558
БНХАУ-ын хакеруудыг тавдугаар сараас хойш Америкийн Засгийн газрын агентлагууд, "Майкрософт" сүлжээ болон албаны хүмүүс зэрэг 25 орчим цахим шуудангийн хаягт нууцаар нэвтэрсэн гэж мэдэгдээд байна.
АНУ-ын Уолл Стрит сэтгүүлийн пүрэв гарагт гаргасан тайланд дурдсанаар БНХАУ-д суугаа элчин сайд Николас Бөрнс, Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Азийн хэрэг эрхэлсэн туслах Даниел Критенбринк нар багтжээ.
Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яам мэдэгдэл хийхдээ кибер халдлагын эх сурвалжийг тогтоох нь нарийн төвөгтэй бөгөөд "Үндэслэлгүй таамаглал "-аас сэрэмжлүүлсэн байна.
'VOLT TYPHOON'
Барууны тагнуулын агентлагууд болон "Майкрософт" сүлжээ төрийн санхүүжилттэй гэж тодорхойлсон "Volt Typhoon" бүлэглэл нь харилцаа холбоо, тээврийн төвүүд хүртэл АНУ-ын дэд бүтцийн чухал байгууллагуудыг тагнаж байсан гэж мэдэгджээ.
Тэд 2023 онд болсон халдлагыг Америкийн чухал дэд бүтцийн эсрэг Хятадын кибер тагнуулын хамгийн том компанит ажлын нэг гэж тодорхойлсон.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам уг мэдэгдлийг няцаасан байна.
'BACKDOORDIPLOMACY'
Тавдугаар сард "Ройтерс" агентлагийн тайланд "BackdoorDiplomacy" нь Кенийн гол яамд болон төрийн байгууллагуудын эсрэг хэдэн жилийн турш өргөн тархсан дижитал халдлагын ард байгааг тогтоожээ. Хятадын эрх баригчид үүнийг огт мэдээгүй гэсэн байр суурь илэрхийлж, буруутгаж буйг ор үндэсгүй гэж тайлбарлав.
АНУ-ын кибер аюулгүй байдлын "Palo Alto Networks" компани судалгааныхаа явцад "BackdoorDiplomacy" нь БНХАУ-ын Засгийн газартай холбоотой байсан бөгөөд "APT15" хакерын бүлэглэлийн нэг хэсэг болохыг баталсан байна.
APT 41
АНУ-д төвтэй "FireEye" болон "Mandiant" кибер аюулгүй байдлын фирмүүдийн мэдээлснээр "Wintti", "Double Dragon", "Amoeba" гэгддэг Хятадын APT 41 хакерын баг Засгийн газрын дэмжлэгтэй кибер халдлагуудыг хийжээ.
АНУ-ын нууц алба тус баг 2020-2022 оны хооронд АНУ-ын COVID-19 тусламжийн хэдэн арван сая ам.долларыг хулгайлсан гэж мэдэгдэв.
Тайваньд төвтэй “TeamT5” кибер аюулгүй байдлын фирм нь тус бүлэглэл Япон, Тайвань, Өмнөд Солонгос, АНУ, Хонг Конгийн засгийн газар, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг онилсон гэж мэдэгджээ.
APT 41-ийг 2020 оны есдүгээр сард АНУ-ын Хууль зүйн яамнаас дэлхий даяар 100 гаруй компанид халдлага үйлдсэн гэх долоон хакерын эсрэг буруутгаж, нэрлэсэн.
Хятадын эрх баригчид ийм мэдээллийг "үндэслэлгүй буруутгасан" гэж тодорхойлсон байна.
APT 27
Барууны тагнуулын агентлагууд болон кибер аюулгүй байдлын судлаачид APT 27 хакердах багийг БНХАУ-аас ивээн тэтгэдэг бөгөөд барууны болон Тайваний төрийн байгууллагуудад олон удаа халдлага үйлдсэн гэж мэдэгджээ.
Кибер аюулгүй байдлын "Mandiant" компани өнгөрсөн жил тус бүлэглэл 2021 оны тавдугаар сараас 2022 оны хоёрдугаар сарын хооронд АНУ-ын зургаан муж улсын засгийн газрын компьютерийн сүлжээг эвдсэн гэж мэдэгдсэн бол Германы эрх баригчид үүнийг Германы эм, технологи болон бусад компаниудын эсрэг халдлага үйлдсэнд буруутгасан.
Эх сурвалж: Reuters
Б.Хулан












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай хоёр хөрш ч мөн увайгүй, ёс суртахуунгүй төр засагтай юмаа ! Коммунист араншин ч аргагүй хоцрогджээ !