СПОРТ

Д.Долгорсүрэн зааны ач хүү С.Бямбасүрэн сумогийн дээд зиндаанд түрүүлж, Озэки цол хүртлээ

Асашёрюү Д.Дагвадоржийн ах Д. Сугаррагчаагийн дунд хүү Хошёорюү С. Бямбасүрэн Японы мэргэжлийн сумогийн Дээд зиндааны долоодугаар сарын барилдаанд 12 даваа, 3 унаатайгаар Эзэн хааны цомыг анх удаа гардаж, ОЗЭКИ цолны болзлоо хангалаа.

Японы мэргэжлийн сумогийн долоодугаар сарын тэмцээн долдугаар сарын 9-23-ны өдрүүдэд Нагоя хотын "Aichi Prefectural Gymnasium" ордонд болсон юм. Зуны тэмцээнд "Тацүнами" дэвжээний бөх, зүүн жигүүрийн сэкивакэ Хошёорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн 12 даваа, 3 унаатай Эзэн хааны цомыг анх удаа гардаснаас гадна гурван тэмцээний нийлбэр даваа нь 33 болж мэргэжлийн сумогийн түүхэнд 257 дахь озэки цолны болзлыг биелүүлэв.

Уйлмаар нэмэлт барилдаанд маэгашира Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сумоч боллоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button