УРЛАГ

Thunder есдүгээр сарын 09-нд Төв цэнгэлдэхэд тоглолтоо хийнэ

Реппер Б.Өлзий-Учрал буюу Thunder ирэх есдүгээр сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ.

Тэрбээр 2013 оноос хөгжмийн ертөнцөд хөл тавьж, 10 жилийг ардаа орхин өнөөдөр энэ цаг үеийн хүлээн зөвшөөрөгдсөн артистуудын нэг болж чадсан юм. Thunder тоглолтынхоо талаар "Яг энэ талбай дээр намайг гээд ирсэн бүх хүний урд хамгийн сайнаараа байх болно. Хамгийн гоё тоглолтыг үзүүлнэ" гэжээ.

"ГАНЦХАН ШАЛТГААН" танд хүч өгсөн бол та ирээрэй.

"ТЭГЭЭС ЭХЭЛДЭГ"-ийг сонсоод зорилгодоо зүтгэсэн бол та ирээрэй.

"ДАНДАА ДААРДАГ ОХИН"-ыг сонсоод дурлаж явсан бол та ирээрэй.

"ХАТУУ"-г машин дотроо чангалаад хотын гудмаар давхиж явсан бол та ирээрэй.

Оюутан байхдаа "ОЮУТАН"-г сонсож явсан бол ирээрэй.

"I AM MAN"-ийг сонсоод хөөрч явсан эрчүүд ирээрэй.

"НОЁН ЭМЭГТЭЙ"-г сонсоод үнэ цэнээ мэдэрч явсан бүсгүйчүүд ирээрэй.

"АВДРЫН ЁРООЛ"-оор минь амьсгалж байсан залуус ирээрэй.

10 жил хичээсэн мөрөөдлийн минь хамгийн оргил хэсэгт та бүхнийг урьж байна хэмээв.

Тоглолтын тасалбар тун удахгүй худалдаанд гарах юм байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
тэндэр
тэндэр

Тоглолт дээр цуглараад шууд Ордон руу жагсах гэнэ ээь та очих уу

Холбоотой мэдээ

Back to top button