TMK Energy: Гурвантэс XXXV төслөөс метан амжилттай илэрч, гурван цаг гаруй шатлаа

Австрали улсын “TMK Energy” компани “ГурвантэсXXXV” төслийн хүрээнд нүүрсний давхаргаас метаны хий олборлох зорилготой байгаа билээ. Тэгвэл тус компани “Lucky Fox-1” нэртэй туршилтын цоргоноос хий гадагшлан, шатсаныг мэдэгдсэн байна.
Тус цоргоноос гурван цаг орчим хий урсгаж, нүүрсний давхаргаас метан олборлох боломжийн талаар чухал мэдээлэл өгсөн хэмээн “TMZ Energy” хэлсэн юм. “Гурвантэс XXXV” төслийн 67 хувийн хувьцааг “TMZ Energy” эзэмшдэг тул төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бол үлдсэн 33 хувийг “Talon Energy” компани эзэмшдэг аж.
Ойролцоогоор 8,400 км2 талбайг хамарч буй “Гурвантэс XXXV” төслийн газар нь дэлхийн хамгийн ирээдүйтэй нүүрсний давхаргын хийн ордын нэгт тооцогддог. Мөн БНХАУ, Монголын хилээс Гурвантэс сум нь 20 км хүрэхгүй зайд оршдог учир Хятадын хойд хэсэгт буй байгалийн хий дамжуулах сүлжээтэй ойр оршдог юм.
“Talon Energy”-ийн гүйцэтгэх захирал Колби Хаузер “Өргөтгөсөн үйлдвэрлэлийн туршилт эерэг үр дүн үзүүлж, туршилтын гурван цооног ирээдүйд ашиг өгөх наанатай үзүүлэлт харуулсныг дуулгахад таатай байна. Бид зах зээлийн хэрэглэгчдэд цаашид шинэ мэдээлэл хүргэхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээжээ.
Харин “TMK Energy” компанийн гүйцэтгэх захирал Брендан Статс “Туршилтын гурван цооногийн гүйцэтгэл нь бидний төслийн загварчлалын ажилтай нийцэж байгаа. Өргөтгөсөн үйлдвэрлэлийн туршилтыг явуулахад таатай нөхцөл бүрдсэн. Худаг тус бүрийн шингэний түвшин буурч, ус сайн гарч байгаа нь сайн мэдээ” гэсэн юм. Тэдгээр гурван цооног өдөрт 500 баррель ус гаргаж байгаа аж.
Статс нэмж хэлэхдээ “Гурван цаг гаруй хугацаанд цооногийн яндангаар хий шатсан нь тус нүүрсний давхаргад гадарга руу урсах боломжтой хий байгааг нотоллоо. Одоо бид өргөтгөсөн үйлдвэрлэлийн туршилтыг явуулж хийг эдийн засгийн хувьд тогтвортой хурдаар олборлох боломжтой эсэхийг харахыг зорьж байна” гэжээ.
Эх сурвалж: Offshore Energy
Б.БУЯНДОРЖ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Усгүй хатаж үхэх байх даа,уух усаа ойроор нь Байгаль нуураас худалдаж авч дээ хөөрхий
давхарга дахь метан хийн гадагшлалт нь гүний усны орон зайг тэлдэг нэг ёсондоо ус дээшилдэг гэсэн үг геологийн фракцуудын шинж чанар гэдэг хичээл дээрээ суугаагүймуу эсвэл юу ч мэдэхгүй мэдэмхийрэгч бх аа чи