Top StoriesНийгэм мэдээ

Хуулийн заалт: Барилга нураахад буруутай этгээдээс зардал гаргуулна. Буруутай нь хэн бэ

Улаанбаатар хотод үерийн эрсдэл ихээхэн тулгамдаад буйг энэ жилийн усархаг бороо харууллаа. Жил жилийн зун бороо орохдоо далан задрах, голуудын түвшин үерийн эрсдэлээс давах хэмжээнд хүрч байсангүй, ойрын жилүүдэд.

Үүнийг дагаад голын голдирол боосон, гол мөрний ай сав газар хууль зөрчиж зөвшөөрөл авсан зэрэг барилгуудын асуудал босож ирсэн. Эндээс "S' Outlets" дэлгүүрийн барилга, "Авлига хороолол" нэрээр олон нийтэд танил болоод буй "Aqua Garden" зэргийг дурдаж болно.

Сэлбэ болон Дунд гол дагуу 200 орчим ийм барилга, байгууламж байна гэсэн шинэ судалгаа гарчээ.

Харин Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тодорхой байршил дахь барилгуудыг нураана, үүнд холбогдох эрх зүйн орчныг судална гэж мэдэгдээд буй. Улаанбаатарчуудад нэгэнт баригдсан барилгыг нийтийн эрх ашгийн өмнөөс нурааж байсан туршлага, дурсамж бага.

Тийм болохоор нурааж болдог юм уу. Нураах зөвшөөрлийг хэн өгөх вэ. Нураалаа гэхэд хохирлыг хэн барагдуулах вэ зэрэг асуулт үүсэж байгаа юм. Тухайлбал, анхнаасаа хууль зөрчиж, буруу газар барьсан барилгын хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах нь утгагүй гэсэн байр суурийг илэрхийлж эхлээд байна.

Тэгвэл, Барилгын тухай хуульд барилгыг нураах буюу буулгах тухай хэд хэдэн заалт байдгийн хамгийн чухал нь 35.1.7 юм.

35.1.7.барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх;

Өөрөөр хэлбэл Ерөнхий байцаагчийн дүгнэлт гарсан бол, эсвэл шүүх шийдсэн бол албадан буулгах нь. Харин зардлыг буруутай эдгээдээр төлүүлнэ гэж заажээ.

Зардал гэдэгт хохирол багтах эсэх нь дахиад магадлах асуудал. Ямартай ч барилгыг буулгах үйл ажиллагаанд холбогдох наад захын зардлыг буруутай этгээдээр төлүүлэх нь.

Үндэслэх шийдвэр:

  • Байгаль орчны ерөнхий байцаагчийн дүгнэлт
  • Шүүхийн шийдвэр.

Барилгын тухай хуульд тухайн барилгыг барьсан ААН-ийн хохирлыг асуудлыг хөнддөггүй юм байна.

Хоёрт, "Буруутай этгээд" гэж хэнийг хэлэх вэ гэдэг нь анхаарал татна.

  • Буруу газар гэдгийг мэдсээр байж барилга барьсан ААН буруутай юу. Эсвэл зөвшөөрөл нь нэгэнт баталгаажиж гарсан тул буруугүй юү?
  • Буруу газар зөвшөөрөл олгосон тухайн үеийн төрийн албан хаагчид буруутай юу. Тэгвэл барилга нураах асуудал үүсвэл зөвшөөрөл олгосон албан хаагчдаар нь зардлыг төлүүлж чадах уу? гэсэн асуулт үүсэж байна.

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө БХБЯ-наас 16-аас дээш давхрын барилгад зөвшөөрөл өгдөг байсан. "Авлига хороолол"-д жишээ нь Л.Мөнхбаатар сайдын үед БХБЯ-ны газрын дарга зөвшөөрөл өгчихсөн байх жишээтэй. Гэтэл Байгаль орчны улсын байцаагч болохгүй хэмээн дүгнэж, шүүх дээр ч ялсан байсан.

Тухайн үед шийдвэрийг нь БХБЯ өгсөн учир одоо "Авлига хороолол"-ын барилгын ажлыг түр зогсоох эсэх нь тус яамнаас хамаарч буйг НЗДТГ-аас тайлбарласан. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд барилгын зөвшөөрлүүдийг НЗДТГ-аас өгдөг болж, Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

мө хуцваа тан ар....Монгол улсад хэзээ хууль биелж баЙСИЙН БЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ МАНГАРУУД АНУУД БҮГДЭЭРЭЭ ПЯЗДАНУУД БАТҮҮЛ ЛАЛРЫН ШОУДСАН ХАНУУЛЫН БАРИЛГЫГ НУРААНУУ ШОУ Л БАЙСАН ЛАЛРУУДАААААААА

Зочин
Зочин

Газар өгсөн даргы нь нэр устай нь тавиа ч

Зочин
Зочин

Маш харгис том хулгай дээрч буруутай этгээд гарч ирдэггүй манай шүүхэд засрашгүй завхарал бгааг ил гаргах хүнч алга

Зочин
Зочин

Бүтээн байгуулалтыг нураах ажлыг ЁСТОЙ КОММУНИСТУУД Л ХИЙДЭГ АЖИЛ буулгах байсан бол эхэлхээс нь өмнө хориглохгүй яасан юм бэ ?
ХОТЫН ЗАХИРГАА , ХОРОО ХОРИН , ХЭСГИЙН АЖИЛТАНГУУД ЮУ ХАРЖ БАЙСАН ЮМ БЭ?
яаралтай дээш нь мэдэгдэхэд л болох байсан асуудалыг өнгөрсөн хойн нь бусдыг хохироож байдаг ... ТЭНЭГ АМЬТАД.

Холбоотой мэдээ

Back to top button