Top StoriesНийгэм мэдээ

Өмгөөлөгч Ц.Оюунбаатар: Ц.Хуланг сонгуулиар хийсэн хоёр нэвтрүүлэг, Далай ламд бичсэн захидлаар буруутгаж буй

Яруу найрагч Ц.Хулангийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Оюунбаатартай ярилцлаа. Тэрбээр 30 гаруй жил хүний эрхээр мэргэшин ажиллаж буй судлаач, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг хүн юм.

Д.Оюунбаатар ХЭҮК-ын хуулийг санаачлан баталж, Европын холбооны парламентийн салбар хорооны хуралд илтгэл тавьж, Парисын гудамжинд хүний эрхийг хамгаалан жагсаж явсан.   

-Яруу найрагч Ц.Хуланд есөн жил, зургаан сарын хорих ял оноосон тухай зарласан нь олон нийтэд эргэлзээ тээнэгэлзэл төрүүлж байна. Та ямар мэдээлэл өгөх боломжтой вэ?

-Ц.Хуланд тагнуулын гэх хэргийг үүсгэж, барьж хорьсноос хойш сар гаруйн дараа Монголын алдартай зохиолчид, урлагийн соёлын төлөөлөл ерөнхийлөгчид хандсан. Тэдний зарим төлөөлөл, олон нийтийн шаардлагаар энэ хэргийн өмгөөлөгчөөр ажилласан. Ц.Хулан уран бүтээл, ажил үйлсээрээ, бүх түвшинд эх оронч, цогтой тэмцэгч хүн. Их цоглог, дайчин бас хувьсгалч эмэгтэй. Уран бүтээлийг нь мэддэгийн хувьд эртнээс өөртэй нь ч, эцэг эхтэй нь ч дотно танилууд. Би Ц.Хуланг сайн мэднэ. 2000-аад оны дундуур ардын уран зохиолч Д.Пүрэвдорж бид хоёр Ц.Хуланг хоёрдугаар эмнэлэгт хүнд өвчтэй байхад уулзаж, өдөржин ярьж хөөрч сууж байлаа. Монголын алдар цуутай нэрт ардын уран зохиолч, яруу найрагч, зохиолч уран бүтээлчдийн хүсэлтээр энэ хэрэг дээр цаг гаргаж, судалсан.

Би өмгөөллийн ажлыг дагнаж хийдэггүй. Жилдээ би хоёр, гурван удаа зөвхөн хүний эрх, улс төрийн шинж чанартай хэрэгт өмгөөлөгчөөр ордог. Авилга, хулгай дээрэм, албан тушаалын гэх мэт өөр хэрэг дээр ажилладаггүй. Үүний өмнө “Тусгаар тогтнол” хөдөлгөөний эх оронч таван залуу буюу “Халуун цуст” хочит Б.Тулга, Д.Банзрагч нарын хэрэг дээр өмгөөлөл явуулсан.  

Ц.Хулангийн хэргийн тухайд, өмгөөлөгч нарт маш хатуу хяналт хязгаарлалт тавьж, өмгөөллийн ажилд хүндрэл учруулж байсан. Бидний тэмдэглэлийг хураан авч, ганцаарчилсан уулзалтыг бичлэг, камераар хянаж байсан талаар тухай бүр гомдол гаргаж байсан. Миний бие УИХ-ын гишүүн байхдаа энэ эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ажлын хэсэгт орж дагнан ажилласан. Хүний эрхийн асуудал дээр ихээхэн анхаарч байсан. Бодит амьдрал дээр мөрдөн байцаах, прокурор, шүүгчийн хүний эрхийн талаарх мэдлэг маш сул дорой, хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, завхрал гаргаж байна.

Тухайлбал эрүүгийн хуулийн 19-ийн дөрөвдүгээр зүйл дээр үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулсан, учруулахыг зорьсон үйлдэл, эс үйлдлийг шаарддаг. Хоёрдугаарт улсын нууцын асуудалтой холбоотой байх, гадаадын тусгай албадыг мэдсээр байж харьцсан, тохиролцсон, тодорхой үүрэг даалгавар авсан байхыг шаарддаг. Ц.Хуланд холбогдох хэрэгт эдгээрийн аль нь ч байхгүй.

Прокурор өөрсдөө улсын нууцын асуудал огт байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн, шүүхийн хуралдааны тэмдэглэлд хар цагаанаар бичигдсэн. Тэгсэн мөртлөө яллах гээд дайраад байдаг. Хуульчдын мэргэжлийн байх, яллах, цагаатгах бүх л баримтыг тал бүрээс нь шалгах, хүний эрхийг дээдлэх үүргээ хэрэгжүүлэхгүй орхигдуулж байгаад гайхаж байна. Энд хүний эрхийг зөрчсөн зарим нэг асуудлыг л ярьж байна.

-Ц.Хулангаар нууц хадгалах баталгаа гаргуулж авсан нь өөрийгөө хамгаалах боломжгүй болгосон-

Би хянан шийдвэрлэх ажиллагаа болон зарим шаардлагыг хүлээж авахгүй гэх хүсэлтээ бичгээр өгсөн. Хэрэгт холбогдон шалгуулж буй хүнийг өөрөө өөрийгөө хамгаалах боломжгүй болгож байна. Хэлмэгдлийн үед алах ял авсан хүнийг нүхийг нь өөрөөр нь ухуулж бууддаг байсан гэдэг шиг. Мөн өмгөөлөгчийн гүйцэтгэх ажил, хүний эрхийн хууль зөрчиж мөрдөн тагнаж, элдэв шантааж, дарамт үүсгэн сүрдүүлэх гэж оролдлого хийсэн нь Ардчилсан гэх Монгол Улсад байж болохгүй асуудал юм. Татвар төлөгчдийн олон тэрбумын төсвөөс санхүүждэг УИХ, ХЭҮК дүгнэлт хийх цаг болжээ. Монгол улсын нэр хүнд, ардчилал, хүний эрхийн хэмжүүрээр маш доошоо оржээ.

-Гэвч та бүхэн чимээгүй л байсаар ирлээ. Энэ ямар учиртай вэ?

-Бид энэ асуудлаар бодитой мэдээлэл гаргаагүй. Зөвхөн эрх зөрчигдөж байгаа асуудлаар холбогдох байгууллага, шүүхэд удаа дараа хандсан. Ц.Хулан Монгол Улсын нууцтай, маш нууц, нууцын зэрэглэлтэй ямар нэгэн бичиг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй. Тэр дундаа Ерөнхийлөгчийн Шашин соёлын асуудал хариуцсан зөвлөх байхдаа ийм төрлийн бичиг баримттай танилцаагүй.

Хоёрдугаарт, Ц.Хулан гадаад улсын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан, тохиролцоо хийсэн нэг ч баримт байхгүй. Гуравдугаарт, гадаадын тагнуулын байгууллагад Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, цэрэг зэвсгийн нууцад холбогдох мэдээ материал дамжуулж өгч байгаагүй.

Х Богдыг сонгох, залах асуудал яригдаж эхэлсэн 2014 оноос жирийн ард түмний хүүхдээс сонгон шалгаруулахыг шаардаж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр ярьсан байдаг. Энэ нь гэрчийн мэдүүлгээр маргаангүй тогтоогдсон. Үндсэн хуулиар төр шашны үйл ажиллагаа бие биенийхээ дотоод үйл хэрэгт оролцохгүй, шашин төрөө хүндэлнэ, төр шашнаа хүндэлнэ гэсэн байгаа. Богдын асуудал улсын нууцад огт хамаагүй. Энэ асуудлаар надтай хэн ч маргалдаж, мэтгэлцээд хол явахгүй.  

Өөрөөр хэлбэл, тагнуулын, үндэсний аюулгүй байдалд харьяалагдах үйлдэл, үйл ажиллагаа хийсэн нь 15-16 хавтаст хэрэгт огт нотлогдоогүй. Шүүх дээр бид бүтэн дөрөв хоног мэтгэлцлээ, шүүгчээс, прокуророос шаардлаа. Бүр удаа дараа шаардсан. “Гадаадын тусгай албадтай тохиролцсон ямар тохиролцоо байна. Хэзээ, хаана тохиролцсон, ямар даалгавар авсныг нь та нар 2018 оноос хойш таван жил мөрдөж тогтоосон гэж байгаа. Үүнийгээ яг юугаар нотолж байгаа юм бэ” гэж.

Өнөөдөр шүүх зөвхөн гадаадын тусгай албадтай хамтарч ажилласан гэж тогтоолоо, 9 жил 6 сараар хорьсугай гэсэн тогтоол танилцуулж байгаа нь олон түмнийг эргэлзээнд оруулж байна. Эх орон газар шороогоо гэсэн шударга ёс шаардсан болгоныг шоронд хийж амыг нь барилаа гэж нийгэм тэр аяараа шүүмжлэхэд хүргэж байгаад харамсаж байна.  

-Нийгэм, яруу найрагчийг дэмжигчид яагаад ийм ял өгөв гэдэг дээр эсэргүүцлээ илэрхийлж байна...?

-Ц.Хулангийн холбогдсон асуудлын хувьд хэвлэл мэдээллээр худал ташаа ярих, цуу тараах явдал хэрээс хэтэрсэн. 800 мянган ам.доллар авсан, Ц.Хуланг гандан хэлмэгдүүлж байна гэж өмгөөлөгч нь ярилаа гэх мэтээр худал мэдээллийг сошиал орчинд цацаж байгаа. Энэ хүн 2017 оноос 2020 оны гуравдугаар сарын 20 хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулгын Шашин, соёлын асуудал хариуцсан зөвлөх байсан. Тэр үед Чингис хаан, Чанжинбумба хоёрын уулзалтын тухай монгол кино хийхээр БНХАУ-ын шинжлэх ухааны академийн урилгаар хэсэг хүн томилолтоор явахад Сажи ёсны хийдийн тэргүүн Б.Отгонбаатар, Ц.Хулан нарын хэдэн хүн хамт явсан байдаг. Мөн Монголд дөрвөлжин бичиг үүссэний 750 жилийн ойд зориулж, дөрвөлжин бичгийн хөшөө дурсгал байгуулж,  эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн ивээл дор хийсэн. Үүнд 6000 мянган ам.доллар БНХАУ-ын ШУА-иас  өгсөн. Ном гаргасан, хөшөө дурсгал хийсэн, үйл ажиллагаан дээр нь манай төрийн олон албан тушаалтнууд очсон байдаг. Энд ямар нэг холбогдол байхгүй. Энэ бол нотлогдсон зүйл. Ингээд 2020 оны гуравдугаар сард ажлаа өгсөн.

-Тэгээд УИХ-ын сонгуульд нэр дэвшснийг санаж байна...?

-Тэгсэн. Баянзүрх дүүрэг буюу 100 гаруй мянган сонгогчтой тойрогт нэр дэвшсэн. Эрх мэдэлтэй МАН, АН-ын аль ч нэр дэвшигч бүх хэвлэмэл материалаа урд хөршид хийлгэдэг. Түүнээс Ц.Хулан тойрч гараагүй шиг байгаа юм. Мөн манай бүх л зохиолчид, яруу найрагчид бүтээлээ Өвөрмонгол, Хятадад хэвлүүлдэг.

Тухайлбал, Ц.Хулан “Алтан загасны зэгсний ангир” номоо Өвөрмонголд гурав дахь удаагаа худам монгол бичгээр хэвлүүлсэн байна. Энэ номныхоо мөнгийг авч байсан. БНХАУ-д томилолтоор явахдаа номоо хүмүүст бэлэглэж байсан. Бас борлуулсан, борлуулалтынхаа орлогыг авсан. Энэ мөнгийг сонгуулийн үеэр орж ирсэн гэж тайлбарладаг.

Сүүлд нь Монголын яруу найрагчдын бүтээл Бээжинд, хятад хэлээр хэвлэгдсэн. Номын шагнал гэж 3000 ам.доллар орж ирсэн гэдэг. Үүнийгээ бүтээлийн шагналын журмаар хүлээн авсан гэж тайлбарладаг. Ц.Хуланг барьж аваад, шоронд хийчихсэн. Зургаан сар шоронд суусан. Ямар ч өөрийгөө цагаатгах, ном хэвлүүлсэн борлуулсан гэрээ нотолгоог гаргах боломж олгоогүй. Өөрөөр хэлбэл зөвхөн яллах, буруутгах талаас нь л үйл ажиллагаа явуулсанд харамсаж байгаа.

-Шүүх гэмт хэргийн улмаас түүнийг 170 сая төгрөгийн орлого олсон гэж дүгнэсэн байсан?

-170 сая төгрөг гэдэг нь сонгуульдаа зарцуулсан мөнгө нь. Ц.Хулан сонгуулийн үеэр хоёр уран бүтээл хийсэн. Нэг нь, Х Богдыг залах асуудалд маш шүүмжлэлтэй хандсан агуулгатай. Тухайн үеийнхээ улс төр, нийгмийн асуудал дээр маш шүүмжлэлтэй хандсан. Х Богдоор улс төрчийн, эсвэл олигарх бизнес эрхлэгчдийн хүүхдийг тодруулахыг эсэргүүцэж байсан. 2014 оноос л энэ хүн эсэргүүцэж ирсэн. Тэр нь бол нотлогдсон. Хавтаст хэрэгт бий.

Энэ үзэл бодлоороо телевизийн хоёр нэвтрүүлэг хийсэн. Монголын ард түмний хүртээл болсон “Төрд шүгэлсэн зэтгэр”  нэвтрүүлэгт гадаадын шашин орж ирж байгаа асуудлыг хөндөж, тодорхой хуулийг УИХ дээр болиулсан байдаг. Их ноцтой асуудал л даа.

Ц.Хулан бол өөрөө дээрх хуулийг зогсоолгосонд нь өширхсөн хүмүүсийн ажил гэж энэ бүхнийг тайлбарладаг. Мөн хоёр дахь нь болох “Аравдугаар богдын наймаа” гэдэг нэвтрүүлэг хийсэн.

Гурав дахь асуудал нь, Ц.Хулан XIV Далай ламд  Х Богдыг залах асуудлаар захидал бичсэн байдаг. Энэтхэгт явж байхдаа далай багштай тааралдах  гэнэтийн боломж тохиож, уулзалтын өмнөх өдөр сурагчийн дэвтрийн хуудас дээр /Төвд айлаас авсан/ захидал бичиж өгсөн. Ингээд хоёр нэвтрүүлэг, нэг захидлын асуудлаар мань хүн Монгол улсад тагнуулын гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдлаа. Энэ захидал олон нийтэд удахгүй ил болно. Би шүүх хурлын өмнө олон нийтэд нийтэлж хэрэггүй гээд зөвлөсөн. Олон нийтэд очих биз ээ. Монголын 3 сая иргэн хэнд ч захидал бичиж болно, хуулиараа.

Ц.Хуланд нотлох баримт гаргаж өгөх бололцоо огт олдоогүй. Шоронд аваачаад хийчихсэн. Түүнтэй холбогдуулж Хөххотод тоглуулсан хүүхдийн жүжгийн шагналын мөнгө гээд л бас бус олон юм ярьдаг. Тэр бүхнийг тайлбарлах, нотлох ямар ч боломж олголгүй хорьж байгаад өнөөдөр тасаллаа.  

-Ц.Хулан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ л эдэлсэн-

-Өмгөөлөгчийн хувьд та энэ бүхнийг хэрхэн дүгнэн харж байна вэ?

-Дээрх бүгд бол Ц.Хулан Үндсэн хуулийн 16.16-д заасан Үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ л эдэлсэн явдал. 2020 он шүү дээ. Өнөөдөр 2023 он. УИХ-ын сонгууль, нийгмийн халуун уур амьсгал, өрсөлдөөн бухимдлын дунд хийсэн хоёр нэвтрүүлэгтээ тэр өөрийн байр сууриа хурц, эмоцитойгоор илэрхийлсэн байж болно. Бид шүүхэд хандан, “Энд улсын нууц агуулагдаж уу. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц хор уршигтай юм байна уу” гэдгийг тогтоох шинжээч томилж өгөхийг хүссэн. Шүүгч “Үгүй” гээд л алх цохисон. Мөн байцаан шийтгэх үйл ажиллагаатай холбоотой маш олон зөрчил гарсан.

-Хүний эрхийг зөрчсөн асуудал гарсан уу. Хөгжлийн банкны зээлтэй холбоотой шүүх хуралд шүүгч нь оролцож байгаа тул гэсэн шалтгаанаар хурлын тов хойшилж байсан?

-Зөрчсөн.

Хэргийг цагаатгах болон яллах хоёр талаас шалгах ёстой. Ц.Хулангийн тухайд асуудлыг хэзээ ч цагаатгах, хөнгөрүүлэх талаас авч үзээгүй. Яагаад Монгол Улсынхаа иргэнд ийм хатуу ханддаг юм бэ. Хэн үүнийг захиалж байна вэ гэж бодогдож байна.

Маш хатуу хандсан. Энэ зургаан сард шоронгоос нэг ч өдөр толгойг нь цухуйлгаагүй. Би өөрийнх нь үгээр хэлж байна шүү, Ц.Хулан “Намайг эрүүдэн шүүсэн, би ухаан алдаж унасан” гэж ярьсан. Ухаан алдаж унасан нь үнэн, эмч нарын магадлагаагаар тогтоогдсон. Бие нь муудсан, агаар салхинд гаргаад өгөөч гэхэд нь зөвшөөрөөгүй. Миний бие УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Энэ хуулиудыг хийсэн, хийлцсэн. Цаг ямагт хүний эрхийн асуудлыг нэгдүгээрт тавьж ажилласан. Гэтэл энэ бүх процесс зөвхөн Ц.Хуланд ял өгөх зорилгод чиглэсэн.

Ц.Хуланд алдаа бий. Бодсон санаснаа хамаагүй илэрхийлдэг. Билэг танхай. Гэхдээ түүний эрхийг үнэхээр зөрчсөн, мөн өмгөөлөгчид чөлөөтэй ажиллах боломж олгоогүй. Шүүх  хуралдааны явцад  ч, зарим хэргийг өмгөөлөгчид танилцуулахгүй байх жишээтэй. Тийм хууль лав байхгүй, би өөрөө энэ хуулийг хийлцсэн хүн шүү дээ.

"Хөгжлийн банк"-ны гэх хэргийг шүүсэн шүүгч Ц.Хуланг шүүсэн. Шүүхийн танхимын гадаа жагсаж байсан иргэд хэлж байна. 300 тэрбум төгрөгөөр улсыг хохироосон хүнд 3 сая төгрөгийн торгууль оноодог шүүгч Ц.Хуланг яасан гэж 9 жил 6 сараар хорих ял оноож байгаа юм бэ. Үүнийгээ тайлбарлаач гэцгээсэн.

-Яруу найрагч Ц.Хулан өөрөө энэ шийдвэр дээр ямар суурьтай байгаа вэ?

-Яруу найрагч цоглог байгаа. Нууцад хамаарахгүй учир би үүнийг хэлж байгаа юм шүү. Эмэгтэй хүн нэг зүтгэвэл хүчтэй юм даа, би олон зүйл дээрээс харлаа. Зургаан сар шоронд сууж, эрүүл мэндээр хохирлоо. Нэг нүд нь хараагүй болж байна. Дархлаа унах асар хүнд өвчтэй хүн. Ийм хүнийг зургаан сар хорилоо шүү дээ. Тэр шүүх хурал дээр “Б.Отгонбаатар ламыг шийтгээд яах юм бэ, намайг шийтгэ. Та нар энэ хүнийг тэртэй тэргүй хамтран ажиллана гэж хуураад, элдэв худлаагаар хэлүүлсэн ч битгий шийтгэ. Цаг үеийн салхиар намайг хорьсон ч түүх намайг цагаатгана” гэж хэлсэн. Би түүний үгийг ард түмэнд дамжуулж хэлэх нь зүйтэй болов уу.

-Давж заалдах шатанд та найдаж байна гэлээ. Яагаад?

-Мэдээж шүүх шударга байна гэдэгт найдаж байна. Асуудлыг өөр өнцгөөс харна. Адаглаж нотлох баримтгүйгээр хүнийг яллаж болохгүй. Өөрийгөө цагаатгах, тэр мөнгийг “Уран бүтээлийн шагнал хэлбэрээр авсан” гэдгээ нотлох бололцоог нь олгох хэрэгтэй шүү дээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
251 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 26, 2023 10:00

Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суух вэ гэж үг байдаг ,Хулан шүгдэн т�##�ыг баримт�##�ж �##�дсан тэр т�##�ийг н хятадууд санхүүжүүлдэг ш дэ юу үнэн тэр үнэн одоо тэр Сангидорж гээд нөхөрийг ш�##�гах хэрэгтэй бас л маапаантай нөхөр

Зочин
Зочин
7 сар 28, 2023 01:00
Reply to  Зочин

kOMENTUUD ZOVHON 1 HYNII H BAINA DAA OILGOMJTOI SH DEE

Эмээ
Эмээ
7 сар 27, 2023 11:55
Reply to  Зочин

Чиний хэний авилгач бичээч вэ????

Зочин
Зочин
7 сар 27, 2023 01:56
Reply to  Зочин

Fuck you????
Мэдэж бгаа бол шударгаар баримттай, Г�##� цогтой олон түмэнд ил хэлээч, энэ муу comments бичиж нүүрээ нууж яадий ????????????????

Буриад
Буриад
7 сар 26, 2023 16:24
Reply to  Зочин

Давж за�##�дах шатны шүүхэд нь найдая Эцэг Эх нь дээлтэйгээ хатаж байгаа даа

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
7 сар 30, 2023 15:54
Reply to  Буриад

Хэрэгтэн бүхнии эцэг эх дээлтэйгээ хатдаг бол энэ хүниих ч адил одоо яая гэхэвдээ зөв амьдрах л байждээ

Норжмаа
Норжмаа
7 сар 26, 2023 18:15
Reply to  Буриад

Урвагч ухвэл таарна

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
7 сар 30, 2023 15:54
Reply to  Норжмаа

Муухай л юм хиисэн хүн

Зочин
Зочин
7 сар 27, 2023 01:59
Reply to  Норжмаа

Чамд энэ эмэгтэй шиг Тэмцэх чацархай ч бхгүй
Улс Төрийн том тэмцэгчид чи мэт атаархаад Тэнэгээ Улс чинь бүр сүйрлээ Тэмцэлгүй Мөхөж байна

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
7 сар 30, 2023 15:55
Reply to  Зочин

Энэ хулан юуны төлөө сайн сайхнаар тэмцсэн хүн юм бэ юу бүтээгээв

Зочин
Зочин
7 сар 27, 2023 08:28
Reply to  Зочин

Урваж уу ллр минь

Зочин
Зочин
7 сар 26, 2023 21:55
Reply to  Норжмаа

Чи өөрөө удахгүй үхэх болно

Зочин
Зочин
7 сар 26, 2023 20:13
Reply to  Норжмаа

Зарим эмэгтэй яруу найрагч, нэг эмэгтэй сэтгүүл чийн хэл ам, гар хөл нь их загатнаж, сайн тавлаж байнаа даа ?

Зочин
Зочин
7 сар 27, 2023 09:05
Reply to  Зочин

Тийм байна лээ.

Зочин
Зочин
7 сар 26, 2023 22:27
Reply to  Зочин

Tergel bil uu

Зочин
Зочин
7 сар 26, 2023 18:56
Reply to  Норжмаа

Чи бичсэн зүйлийг уншиж ойлгох чадваргүй байж хэрэггүй ш дээ. Ойлгохгүй байгаа нь чиний л үйлийн үр, ийм байд�##� чиний хэн нэгэнд тохиолдохгүй гэх газаргүй л болж.

Зочин
Зочин
7 сар 26, 2023 15:23
Reply to  Зочин

ХУЛАН ТЭР ОТГОНБААТАРТАЙГАА ЭР ЭМИЙН ХОЛБООТОЙ БАЙСАН ЮМУУ?НӨХРӨӨС НЬ САЛГАСАН ЮМУУ? ХУЛАН ЖААХАН ЗАДГАЙ ... ХОРМОЙ СУЛТАЙ ЮМ БОЛОВУУДАА. УРЬХАНД ОРСОН УУ? ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙГ ШҮҮНЭ БИЗДЭЭ. ХАРИН оЮУНБААТАРЫН ХУВД НЭР МУУТАЙ ИЙМ ХҮЭЭР ӨМГӨӨЛҮҮЛЭЭД ДЭМИЙ БОЛЖЭЭ.ОЮУНБААТАРЫГ БОЛ ХУУЛИЙНХАН ТӨДИЙЛӨН ТООХОО БОЛЬСОН НЭР НЬ СЭВТСЭН ХҮН ШҮҮДЭЭ. ТЭМЭЭН ПОЛО ГЭЭД ТӨРӨӨС ХҮҮТЭЙГЭЭ НИЙЛЭЭД БААХАН МӨНГӨ ЗАВШСАН, ТАТВАРЫН АЛБАНД БАЙХДАА БАС Л НОТОЙ ҮЙЛДЛҮҮД ХИЙЖ БАЙСАН ДЭМИЙ Л НӨХӨР ДӨӨ. ӨӨР ЗАЛУУ САЙН ӨМГӨӨЛӨГЧ СОНГОЖ АВАХГҮЙ ЯАВДАА ХУЛАН. СҮРТЭЙ ТАГНУУЛ МАГНУУЛ НЬ Ч ЮУ Л БОЛ ЗҮГЭЭР ТЭР 230 САЯ ТАГРАГТЭЙ ХОЛБООТОЙ Л АСУУДАЛ ЮМ БОЛОЮУУДАА. АРЙ Л ХАТУУ ШИЙТГЭЛ БОЛСОН БАЙЖ МАГАД, ДАВЖ ЗААЛДААД ХӨНГӨЛҮҮЛЭХ БИЗЭЭ

Зочин
Зочин
7 сар 26, 2023 22:47
Reply to  Зочин

Shadar said bsn Tsetsiin Byambadorjiin tsynhiig batij baij deeshee garsan doloogch dolfoig avsan ni 9 jil avah bolloo doo.yu ch umguuluugyi bn sh dee.hairan xvn.ex etseg ni yanaa

Норжмаа
Норжмаа
7 сар 26, 2023 18:12
Reply to  Зочин

Хормой султай авгайг нарсны хулгаруудад огчих дарв�##�заад явахаараа эруул ялаа эдлэхээр овчтой болдог нь з�##�ь юмдаа нохор нь ухчихсэн гэсээн ковидоор хэдэн ч юмны дор хэвтэвдээ хулан чавганц минь яасан их шун�##� дур бдаг юм ха ха ккк

Норжмаа новш д
Норжмаа новш д
7 сар 29, 2023 07:40
Reply to  Норжмаа

Эх орноо гэж явсан хүнд ийм үг хэлж бхыг бодвол чи бол Монгол хүн биш юм бна муу горьдуу гаднын нохой хол очиж хуц

Зочин
Зочин
7 сар 27, 2023 16:37
Reply to  Норжмаа

Хүн хог

Зочин
Зочин
7 сар 27, 2023 07:23
Reply to  Норжмаа

Чи тэгээд хормойных нь дор нуугдаж хэдэн хүнтэй унтсаныг нь харж байсан хэрэг үү ? Бодвол Хулангийн хэлсэн нотлох баримттай шударга үгнийх нь үзүүрт жадлагдсан болоод ингэж хуцаж хонзонгоо авч байгаа биз.

Т send tsend
Т send tsend
8 сар 16, 2023 20:12
Reply to  Зочин

Нэгийгээ ядарч явхад нь улам доош хийх нь хүний чанаргүйнх арай.л

bat
bat
7 сар 27, 2023 00:21
Reply to  Норжмаа

монполиметийн хөгшин шулам өөрөө бичээ юу даа

Зочин
Зочин
7 сар 26, 2023 17:25
Reply to  Зочин

Тагнуултай хамтран ажилласан асуцдад гэхээр хүмүүс урдаас нь 30 тэрбум хохирол нүүрс, ердөө 200 сая авч энэ тэр гээд байх юм. Энэ удс үндэстний аюулгүй байд�##�, тусгаар тогтнол, дархлааны асууд�##� ш дээ. Бүх юмыг мөнгөөр хэмжиж болохгүй байх аа.

Зочин
Зочин
7 сар 26, 2023 18:59
Reply to  Зочин

Ямар ч тагнуултай холбоотой хэрэг биш гэдгийг прокурор хүлээн зөвшөөрсөн гээд бичсэн бна. Уран бүтээлийн мөнгөө нотлох боломжийг олгохгүй бна гээд бна. Хүний яриаг ойлгож уншаа.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
7 сар 30, 2023 16:00
Reply to  Зочин

Тэнэг ээ 3.4 жил энэ хүнии эх орноо худ�##�даж буйг ажиглаж байж эцэст нь хэргииг нь хүлээлгэсэн юм гэдгииг тайлбарлаад байгааг уншиж ойлгоогүй юмуу эсвэл өөрөө хамсаатан нь юмуу

Пүрэв
Пүрэв
7 сар 26, 2023 18:16
Reply to  Зочин

Д�##�ай лам гэдэг зөнөг өвгөн монгол улсаас тагнуул элсүүлэн гэж шүүх нотоллоо.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
7 сар 30, 2023 16:01
Reply to  Пүрэв

Д�##�ай лам гэдэг ямарч хамаар�##�гүй шүү

Иргэн
Иргэн
7 сар 26, 2023 16:01
Reply to  Зочин

Хүнийг зовж бхд нь ингэж муухайгаар бичиж болохгүй,

Норжмаа
Норжмаа
7 сар 26, 2023 18:13
Reply to  Иргэн

Чи эх эцэг нь юм уу тийм бна согтуу цоодол

Зочин
Зочин
9 сар 16, 2023 11:40
Reply to  Норжмаа

Энэ ямар муухай хүн бэ?!

Зочин
Зочин
7 сар 27, 2023 02:02
Reply to  Норжмаа

Энэ тэнэг, д�##�д орж үз М�##� аа

Nyambaamar aa oiriin zaid uls turiiin hojoo haiga
Nyambaamar aa oiriin zaid uls turiiin hojoo haiga
7 сар 26, 2023 21:32
Reply to  Норжмаа

Boli doo.Tsoodol sogtuu bailaa yu ? Estoi holoo ochij huts. Gutgesen nuhuduud tuuniig sebegch troliud udahgui unend guitsegdej uilee uurne ee

Д. Магнай
Д. Магнай
7 сар 26, 2023 20:55
Reply to  Норжмаа

Норжмаа Чи Хулан шиг дүрэлзэж чадаагүй болохоороо бүү атаарах Хулан бол ард түмэнд хайрлагдсан яруу найрагч чи хумхийн тоосоо гэж

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
7 сар 30, 2023 16:04

Тиимээ хулан шиг царайгаараа чам мэтииг татаж хуурч чадаагүй байж болно эх орноо мөнгөөр тагнаж худ�##�даагүй учир жинхэн дүрэлзэж яваа хүн байна даа

Иргэн
Иргэн
7 сар 26, 2023 15:12
Reply to  Зочин

Тэнэг новш юу гээд хуцаад бгаа юм бэ.

Норжмаа
Норжмаа
7 сар 26, 2023 18:16
Reply to  Иргэн

Ёо хужаа бна ий айчихлаа л�##�ар

Зочин
Зочин
7 сар 26, 2023 14:08
Reply to  Зочин

Яасан их хүний мууд дуртай хужаа вэ чи

Зочин
Зочин
7 сар 26, 2023 12:23
Reply to  Зочин

Прокурор эрх баригчдын дaaлгавраар гэмгүй хүнийг гүжирдэж, хэлмэгдүүлж чаддаг юм билээ. Бид юу дуртайгаа хийж чадна гэж их бардам ярьдаг. Ардчилсан улсад хүнийг шүүхийн шийдвэргүй баривчлах, эрүүдэн шүүх, дарамтлах, гэр бүл хамаатан садныг нь байцаан жигшээх, утсыг нь чагнах зэрэг нь байж болшгүй үйлдлүүд. НҮБ-ийн Хүний эрхийн Хороонд мэдүүлж, хүнийг эрүүдэн шүүхэд оролцсон төрийн aлбан туша�##�тнуудын нэрсийг Магницкийн актаар барууны хоригт оруулах ёстой.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
7 сар 30, 2023 16:06
Reply to  Зочин

Ха ха ямар том ярьдаг том баадаг новш вэ хаха

Зочин
Зочин
7 сар 26, 2023 10:43
Reply to  Зочин

Та нотлооч. Танд баримт байгаа юу. Та үнэн гэдгийг нь хэлээд байгаа чинь нотолгоогоо гаргаад ир л дээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
7 сар 30, 2023 16:09
Reply to  Зочин

Юм унш толгойгоо ажиллуул эрэгцүүлж бод нотолгоо баримт байгаа болоол ял�##�лаа юуч үгүй хүнииг шууд тулгаж шоронд хиидэг улс бишшүү манай монго чинь

Хулан
Хулан
7 сар 26, 2023 10:02

Хамгийн адгийн зүйл бол эх орноосоо урвах.

Одод
Одод
7 сар 26, 2023 18:25
Reply to  Хулан

Хүний мууд дуртай хүн чанаргүй улс юмдаа

Зочин
Зочин
7 сар 26, 2023 15:51
Reply to  Хулан

Эх орноосоо урвах байтлаа Эх орон гэж өмөлзөн байж шүлгээ уншаа юу Юу хуцна вэ муусайн шүүгч прокурор нэртэй захи�##�га гүйцэтгэгч хүүхэлдэйнүүдээ Ард түмний татвараас бүрдсэн хэдэн тэрбум нийлээд хэдэн их наядыг завшиж баяжсан бясаандаа 3саяын торгуулийн ял өгчихөөд Хулангийн билэг танхай авъясаараа олсон 200 саяыг улсад орлогод авна чих шиг энэ одоо ариун явд�##� уу шударга шүүх үү ХУЛАН найрагч маань хэзээ ч урвагч биш гэдэг ард түмэн итгэлтэй бгаа шүү

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
7 сар 30, 2023 16:11
Reply to  Зочин

Хулан мэт нь тиим л з�##�ьтай хуурамч нүүртэй цаагуураа хорлолтой эмс өмөлздөг юмшдээ

зочин
зочин
7 сар 26, 2023 13:00
Reply to  Хулан

Хамгийн адгийн хэрэг бол эх орончоосоо урвах

Nyambaamar aa oiriin zaid uls turiiin hojoo haiga
Nyambaamar aa oiriin zaid uls turiiin hojoo haiga
7 сар 26, 2023 21:27
Reply to  зочин

Hamgiin adgiin hereg bol shudrag heghee gumgeh shig hsishig,bas nugel baihgui ee. Gutgegchid hezee negen tsagt shangaa hurteh biz ee

Эх оронч
Эх оронч
7 сар 26, 2023 11:10
Reply to  Хулан

Гичий гэж нэрлэе!

Зочин
Зочин
7 сар 26, 2023 10:12
Reply to  Хулан

хуц гөлөг минь.

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:11
Reply to  Зочин

Чи бас Хулан урвагчийн хамжигч Хятадын тагнуул биз

Зочин
Зочин
7 сар 26, 2023 14:23
Reply to  Зочин

Солиотой новш минь хэний Тролл вэ чи?!

зочин
зочин
7 сар 26, 2023 13:36
Reply to  Зочин

луйварчдын бөөлжсийг долоогч тролл

Temuujin
Temuujin
7 сар 26, 2023 11:31
Reply to  Зочин

Yagaad iim muuhai humuus bdin bee

Нар
Нар
7 сар 26, 2023 19:12
Reply to  Temuujin

Хэрэлдэхээ больцгоо

Зочин
Зочин
7 сар 26, 2023 12:32
Reply to  Temuujin

Наада�##� чинь троллууд хүн биш...зүгээр мөнгөний гахайнууд хүний заавраар ажиллана

Temuujin
Temuujin
7 сар 26, 2023 13:47
Reply to  Зочин

Unheer l tiim yum bna troll bol hyn bish yum bna

Зочин
Зочин
7 сар 26, 2023 10:11

Эх орноосоо урвах гэдэг өөрөө маш адгийн үйлдэл Хуланг Монголын хуулийн байгууллага зөв ш�##�гаж шийдсэн байх юу гээд л энэ хүүхнийг хэлмэгдүүлээд яллаад байх нь хэнд ашигтай юм эх оронч дүр эсгэж хэдэн х�##�тар мөнгөний төлөө эх орноосоо урвасанд нь харин ч бага ял өгсөн байна

Ariun
Ariun
7 сар 26, 2023 23:00
Reply to  Зочин

Sanal neg bna aa
Zugeer basin huniig you get orodoh vee dee
Notloh barimtiin ni baignas l huuliaar yal olgoj baigaa shuudee
Sain yaruu nairagch ni unen
gehdee eh ornoo hudaldan gedeg arai denden ee

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:45
Reply to  Зочин

Хуц Баттулгын тролууд

Зочин
Зочин
7 сар 26, 2023 21:59
Reply to  Зочин

Оюун Цэдэн сэтгэцийн өвчтэй авгай

Зочин
Зочин
7 сар 26, 2023 10:20

Оюунбаатараа чи өөрөө хэн билээ дээ. Чамайг тийм ч сайн хүн биш гэдгийг ард түмэн хэдийнээ мэднэ ш дээ. Аргагүй чи өмгөөлж байгаа хүнээ хамга�##�ах нь зөвөө. Гэхдээ "Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав"гэдэг ардын мэргэн үг байдгийг чи мэдмээрсэн дээ. Хүнийг гаднаас харж битгий дүгнэж бай гэдэг нэгэн суутны үг байдгийг сана. "Гаднаа гяланцаг дотроо п�##�анцаг" л хүн байсан байна. Ард түмэнд эх оронч дүртэй дотроо эх орноо худ�##�дсан муухай л хүн байсан байна. Ямарч ядуу хүн энэ хүн шиг эх орноосоо урвахгүй байхаа.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
7 сар 30, 2023 16:12
Reply to  Зочин

Яг үнэн

Temuujin
Temuujin
7 сар 26, 2023 11:32
Reply to  Зочин

Bvvr neg ydtsan yuma chavaas

Зочин
Зочин
7 сар 26, 2023 10:21

Буруу зүйл хийсэн л бол бурхан ч бсан гэмээ үүрэх л ёстой Эх орны шүлэг бичсэн сайн яруу найрагч гэж хуулиас гадуур бх ёсгүй Нилээн их мөнгө авсан нь тогтоогдсон бол ноцтой баримтыг гадаадын тагнуулд дамжуулсан бололтой Тэд ашиггүй зүйлд зуу зуун саяаар цацахгүй бхаа Гэхдээ Хулан эх орондоо хайргүй хар элэгтэн биш бх Амьдр�##�ын шаардлагаас болсон уу яасан шун�##�аасаа болж �##�даа гаргасан бололтоы

Зочин
Зочин
7 сар 26, 2023 10:22

Хамгийн арчаагүй хүн бол эх орноосоо урвах. Тэр Хятадад ялыг нь эдлүүл.

Зочин
Зочин
7 сар 26, 2023 10:23

Цаг нь ирэхээр хүн гүтгэж новширсон хүмүүс илчлэгдэж шангаа хүртэх нь ойлгомжтой!

Зочин
Зочин
7 сар 26, 2023 10:27

Хуланг өмөөрөөд байгаа бүх хүмүүс эх орноосоо хамт урвагчид. Хулан гэхээр яадгийн, та нарыг тэжээж тэтгэдэг юмуу. Гадаадын тагнуулын байгууллагаас мөнгө авсан нь тогтоогдсон байна ш дээ. Тэр мөнгөөрөө тэр өмөөрөөд байгаа хүмүүсээ тэжээхийм үү. Битгий горьд. Тэр зөвхөн шун�##�тайдаа эх орноосоо урвасан.

Зочин
Зочин
7 сар 26, 2023 20:57
Reply to  Зочин

юу гээд бга юм бэ чи харваас хөлсний бичээч бна шдээ м�##� чинь

Зочин
Зочин
7 сар 26, 2023 18:06
Reply to  Зочин

Хуланг хэлмэгдүүлсэн
Чи бол хамгийн тэнэг …..гахайнаас дор амьтан юм ????????????????

Зочин
Зочин
7 сар 26, 2023 13:41
Reply to  Зочин

Уран бүтээлийн мөнгө гэж өмгөөлөгч нь хэллээ шүү дээ. Эргүү дуракууд хүнийг ингэж гуйвуулж болохгүй ээ. Бас бөөн өөрсдийгөө өмөөрсөн гарууд. Их тактиктай бн аа. Энэ хүн ямар тагнуулын хэрэг хийсэнг та нар тэгвэл хэл дээ. Д�##�ай ламд захид�##� бичих, үзэл бодлоо хэлж нэвтрүүлэг хийх нь тагнуулын ажиллагаа юм уу.

zochin
zochin
7 сар 26, 2023 10:31

yorin shiitgegdsen bolgoniig unen gej bodoj bolohgui uls tor orson bolgon heseg hugatsaanii daraa tsagaadaad baigaa shuu!!! tuhailbal Zorigiin hereg , 1930d onii onii buh tagnuuliin hereg g.m

Zovhin
Zovhin
7 сар 26, 2023 10:35

Ene ouyynbaatar gedeg xvniig shalgax xeregtei xaa xamaagvi nam damjaad alban tyshaal gyigaad baidag xvn shvv dee ..er n bil xylangiin byryy canagdaj bn ex irnoosoo yravcan bol

Зочин
Зочин
7 сар 26, 2023 12:32
Reply to  Zovhin

bas avilgachhulgaich gar shdee ene hvn

Зочин
Зочин
7 сар 26, 2023 10:38

Тэр захи�##�гаар ажилладаг шүүгчийг хэн гэдэг юм болоо?

Зочин
Зочин
7 сар 26, 2023 10:38

Түмний соруудыг нь түмнээс нууж төрийн нууц хэмээн нотлох баримтгүй ха�##�ттай ялладаг тун ноцтой тогтолцоонд шилжлээ

Зочин
Зочин
7 сар 26, 2023 10:41

Өмөөрөөд байгаа хүмүүсийг гайхаад байна.

Зочин
Зочин
7 сар 26, 2023 22:06
Reply to  Зочин

Харин тийм Д�##�ай ламд зурвас өгсөн ч гэх шиг хэнээрээ юугаа тодруулах нь хэнд хамаатай юм шүтдэг нь шүтээд шүтэхгүй нь тоохгүй орхино шүү дээ, Хулан хэлээд Д�##�ай ламд нөлөөлөх гээ юу ойлгохгүй бн өө

Зочин
Зочин
7 сар 26, 2023 10:50

Уул ус ухаж хөлжигчийн удмаас үйлийн үрийн онолд угсаа з�##�гамжилсан Богд хэзээ ч төрөхгүй. Улсыг ухаж ухаантныг устгах бирд л төрөх нигууртайЙ

Зүч
Зүч
7 сар 26, 2023 10:52

Өмгөөлөгч та УИХ гишүүн байхдаа одоо дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн ажлын хэсэгт байж уг хуулийг батлуулсан гэж энэ хууль чинь эгэл ардыг хорьж эрх ямбатнуудыг зүгээр суллах ялын хөнгөлөлттэй гажиг хууль болсноос 8 ишиг хулгайлсан ард ч хоригдож хохирё байна . Мөн та Хуланг гэм буруугүй гэж байгаагаа нотолж мэтгэлцээд ялж чадсангүй энэ бол өмгөөлөгчийн мэргэжлиын ур чадварын хоцрогдол ялагд�##� гэж харж бна цаашид хэрхэхийг харья

Зочин
Зочин
7 сар 26, 2023 10:55

Оюунбаатар ша�##�л худлаа ярьж бна, Хуланд худлаа амиа авч гарах хөнгөн юм заах төдий өөрөө тодорч яваа асар муухай өвгөн

Зочин
Зочин
7 сар 26, 2023 10:55

heddugeer zuun? yun X Bogd ve? sohorch soliorch guitej, hsar huvalz Mongolig sunuusnuus hugjuulsen tuuh bhgui gd l zaalgasan da

Зүч
Зүч
7 сар 26, 2023 10:57

Худлаа битгий ярь нотлоогүй бол шүүх хорихгүй

Зочин
Зочин
7 сар 26, 2023 10:58

Hujaanudaas mongo avsiin bishuu

За амжилт хүсье Tourade
За амжилт хүсье Tourade
7 сар 26, 2023 10:58

Амжилт хүсье. Цаг хугацаа үнэнг шүүнэ.Итгэл сүүлчийн мөч хүртэл бөхөхгүй

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:00

Ц.Оюунбаатар хэн билээ ккк
Нэр дэвших юм билээ. Зориуд масс- д тааруулан тоглож байна. Өмгөөлөх эрхийг нь хасах хэрэгтэй ш дээ.
Юун ном хэвлүүлсэний мөнгө вэ хэ хэ
Тэр чинь �##�ь амбасын үеийн юм шүү дээ. Бүгд худлаа.
Ванчинбогдын институтын агент шүү дээ Хулан.
Отгонбаатар нь эр эмийн холбоотой ламка нь. Эхлээд Банчинбогдын институт руу Хуланг замчилсан. Дараа нь нөхрөөс нь с�##�гасан.
Хоёулаа мөнгөнд нь амташсан.
Одоо зүгээр больж үз

Зочин
Зочин
7 сар 26, 2023 12:37
Reply to  Зочин

Их мэддэг тролл вэ орон дотор нь цуг бсан юм шиг ярих юмаа түйчёрт �######� чи

Балган
Балган
7 сар 26, 2023 11:01

Хулантай харилцаж байсан тагнуулыг нь барисан юм бол уу

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:01

Хамгийн хүнд гэмт хэрэг бол эх орноосоо урвах. Үнэн гутамшигтай хэрэг бна.

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:04

230 orchim saya tugrugnii hahuuli ugsniig bodohod tiimch unegui bish nileed ih unetei medeelel baisan boltoi yam,ug helseniih ni tuluu tiim ih mungu ugnu gej yu baihav

Зочин2 өрөө байрний мөнгө авч тагнуул хийсэн юм ба
Зочин2 өрөө байрний мөнгө авч тагнуул хийсэн юм ба
8 сар 3, 2023 18:16
Reply to  Зочин

2 өрөө байрний мөнгөөр тагнуул хийсэн юм байх даа

Зочин
Зочин
7 сар 26, 2023 12:38
Reply to  Зочин

330 тэрбумаар улсыг хохироосон Хөгжлийн банкны хэрэгт 3 саяын торгууль өгдөг мунхаг шүүгч мөнгөний гахай шүүсэн шүү дээ

АРД
АРД
7 сар 26, 2023 11:08

Өмгөөлж байгаа юм ажлаа хийгээч, олигтойхон өмгөөлөөч. Нотлох ажлыг өмгөөлөгч л хийдэггүй юм уу?

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:09

Эх орноосоо урвасан хүн өөрийгөө юу гээд л би хийсэн гэх вэ дээ. Муу сайн ч Монгол улс цагдаа Тагнуул хуулийн байгууллага ажлаа сайн хийсэн гэж харж байна. Нэгхэн өдрийн дотор энэ хүнийг барихгүй шүү дээ олон т�##�аас нь мөрдөж ш�##�гаж баримттай болж байж энэ хүнийг илчилсэн байх олон хүний үр хөдөлмөр. Одоо наад хэлмэгдэх нтр яриагаа больж үз, эх оронч дүр эсгэсэн хэдхэн х�##�тар мөнгөний төлөө гадны гар хөл болж эх орноосоо урвасанд нь харин ч бага жил өгсөн байна

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:14

Төр зөв шүүжээ. Одоо Хулангийн өмгөөлөгч, дэмжигчдийг хорьж шийтгэх л үлдлээ. Төр гдг бол угаасаа хүчирхийллийн машин. Хуультай , шороотой. Өөдөөс нь боссон хэнийг ч �##�ж л ирсэн. Хулан төрд гарахдаа бас л дайснаа �##�на. Энэ бол жам юм. Хулан төрд гарч, цаазаар авах ялыг сэргээж, дайснуудаа цаазаар авах л үлдлээ. Баттулга дахин Ерөнхийлөгч болоосой. Нийгмээ цэвэрлэх өөр Ерөнхийлөгч байхгүй. Цусыг цусаар гдг.

Зочин
Зочин
7 сар 26, 2023 14:31
Reply to  Зочин

Чи яасан цусанд дуртай новш вэ

Зочин
Зочин
7 сар 26, 2023 12:39
Reply to  Зочин

Хуцваа өөрөө хомрогонд нь шүүрдүүлэв.Үнэнч төртэй ч юм шиг

Хэрээ; бат
Хэрээ; бат
7 сар 26, 2023 11:21

Энэ бол женко Баттулгын хийсэн найруулсан, сонгууль угтаж өрсөлдөгч намаа хар харагдуулах гэсэн явуулга. Мэдээж хулгайч,луйьарчин Х.Баттулгын томилсон шүүгчид л шүүж байна ш дээ.

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:23

Тагнуулын байгууллага бол хүчирхийллийн байгууллага. Энхбатыг Францаас хулгайлж авчраад үхүүлсэн. Одоо Хуланг устгах гэж бна. Дээрээс өгсөн үүрэг да�##�гаврыг гүйцэтгэдэг л газар. Цэргийн байгууллага. Онцлог нь энэ. Туша�##� гүйцэтгэнэ. Хүчирхийлэл хийж бж ц�##�ингаа авдаг. Иймд мэдээж өөрийгөө зөвтгөнө. Шүүхэд. Үнэнийг олдог газар биш. Бурууг тогтоодог байгууллага. 1 ч хүнийг зөвтгөсөн түүх бхгүй. Хэлмэгдүүлэлтийн машин. Онцлог нь энэ.

Nira
Nira
7 сар 26, 2023 11:58
Reply to  Зочин

Yag tiim.

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:24

Давах, Хян�##�тын шатны шүүхүүд шударга сайн хянах байх. Тэнд сайн шүүгч нар байгаа.

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:26

Төр барих бол ээлжтэй. АН төр барихад Хулан суллагдаж мандана. Тэгээд өшөөгөө авах нь ойлгомжтой.

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:26

Хуланд амжилт хүсье. Нууц гээд юу байгааг л ард түмэн шаардаж байна. Урвах уу тагнуул уу удам сайтай хүний үр сад хэзээ ч ийм үйлдэл хийхгүй. Цаг хугацааг харья шүүхийн үнэнийг харах л үлдлээ

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:29

Хулан урваагүй. МАН, ГАРАМЖАВЫН ЭСРЭГ БОДЛОГО ЯВУУЛЖ БСН ТУЛ ЯЛ АВСАН. ТӨРИЙГ АН БАРИХАД тэр цагаадна.

Temuujin
Temuujin
7 сар 26, 2023 11:30

Huni erhiin tuluu shudrga umguulul yvuulj bga Oyunbaatariig demjij yvdag shu

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:32

Амжилт хүсье. Ц.Оюунбаатараа итгэлийн г�##� сүүлчийн агшин хүртэл хүлээнэ.Цаг хугацаа хамгийн сайн шүүгч

Иргэн
Иргэн
7 сар 26, 2023 11:32

Одоо дуугарахгүй бол дараа нь та нарыг, үр хүүхдийг чинь дуугаргахгүй амыг нь барих юм байна даа!!! Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй юм бол эрх чөлөөт орон гэж байгаад яах юм бэ!!!

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:41

Ном,уран бүтээлийнхээ шагн�##�ыг авч байгаа бичлэгий г нь л мушгин гуйвуулж байгаа юм бна л даа ! Ер нь энэ хэрэг дээр МАН, ТЕГ хоёр 1937 оныхоо уламжиллыг хатуу баримт�##�жээ гэж харагдаж бнаа !!!

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:44
Reply to  Зочин

Манай хөөрүү хөвсөргөн олон нийт ч хэдэн троллыг нь дагаад л ам мэдэн тавлацгааж бна. 1937 онд яг л ингэ ж �##�га ташиж байсан гэжүүгаа шүү дээ !

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:45

Монгол улсыг ядуу буурай байлгах, �##�тан дээр суусан гуйлгачид болгох тухай төрийн нууц гэж байдаг байх. Хамаг баялгаа ухаад ухаад, гаднаас өр зээл авч гуйлга гуйгаад гуйгаад 3-хан сая хүнийг сайхан амьдруулж чадахгүй юм бол тэр төрийн нууцаар яах юм. Тэр нууцаа нэг яруу найрагч хүүхэнд �##�даж байгаа бол хохь нь. Монгол төрийн эмгэнэл, дэлхийн шившиг юм. Яг юу тагнуул хийчихсэнг нь ард олон мэдэх эрхтэй. Энэ мэтээр “нууц”гээд өөрсдөө зохиосон хуульдаа тааруулж хэдэн сэхээтнүүдээ шоронд хийх төлөвлөгөө юу ???? Нэг л танил санаа яваад байна даа кк

уншигч
уншигч
7 сар 26, 2023 11:46

өмгөөлөгч маш муу ажилласан юм биш үү ............ өмгөөлүүлсэн хүн нь өндөр ял авахыг бодход

Үнэн
Үнэн
7 сар 26, 2023 11:46

Өмгөөлөгчид нь нотолгоо бдаггүй юм уу. Хулан ингэж хэлсэн, тэгж хэлсэн л гээд байх юм. Олон зохиолчийн эмхтгэл гарсан тэрний шагн�##� 3000$ орж ирсэн гэж байна. Бусад зохиолчид нь бас шагн�##� орж ирсэн л байж таараа ядаж тэр баримтыг нь цуглуулж болдоггүй юм уу

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:47

Миеэ энхболд,Чой хамба хоёрын тухай нэг нэг лут лут авсымаа, тэрнийхээ хариу шанг л хүртэж бгаа хүн бна л доо !

Оюун
Оюун
7 сар 26, 2023 11:49

Үнэхээр аймар эмэгтэй хүнийг эрүүдэн шүүнэ гэдэг Монголд байж болох уу

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:50

Аймаар

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:51

Одооноос эхэлж Хүрэлсүхэд болон тэдгээр шүүгчдэд нь хилийн хориг тавь!

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:54

Монгол улсын хууль цааз иргэнээ шууд гүтгэхгүй байх.Ямар нэг сэжүүр байгаад л учир байна.

Зочин
Зочин
7 сар 26, 2023 11:59

Мөнгө авсан болгон янз бүрээр тайлбарлах гэж яддаг

Зочин
Зочин
7 сар 26, 2023 12:05

Нэгэнт төрийн нууцад хамаарах зүйл байхгүй бол шүүх хурлаа нээлттэй явуулах хэрэгтэй ш дээ.

Зочин
Зочин
7 сар 26, 2023 12:06

Эх оронч шүтээн яруу найрагч шүү

Зочин
Зочин
7 сар 26, 2023 12:07

Эх оронч шүтээн яруу найрагч шүү

Зүч
Зүч
7 сар 26, 2023 12:08

Хуулийг хийлцсэн хүний хууль өөрийнх нь �##�дааг мэдрүүлжээ , хууль гэж гууль болж одоо мөрдөж бгаа ЭХууль

Холбоотой мэдээ

Back to top button