Top StoriesНийгэм мэдээ

Нураахаар яригдаж буй "Авлига хороолол" байрнуудаа 3.9-4.2 саяар үнэлж, захиалга авч эхэлжээ

"Эм энд жи констракшн" ХХК "Aqua Garden"-ий барилгын ажлыг үргэлжлүүлсээр байна. Энэ орон сууцны хотхоныг олон нийт "Авлига хороолол" нэрээр илүүтэй мэдэх болсон.

Энэ пүрэв гарагт БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн гарын үсэгтэй албан тоотоор "Эм энд жи констракшн"-ий барилгын зөвшөөрлийг түдгэлзүүлээд байгаа. Гэвч баасан гарагт нь барилга баригдсаар байсан юм.

Тэгвэл, хууль эрх зүйн хувьд үргэлжлүүлэн бариулах уу, эсвэл нураах уу гэдэг асуулт үүсээд байгаа "Aqua Garden" хороололд одоо ч байр зарж байна. Гэхдээ борлуулалтын албанаас бус, анх хэд хэдэн байр захиалсан хувь иргэд олноор "Хямд зарна" гэх зар байршуулжээ.

Тэдний нэгтэй утсаар ярьж үзлээ. Ингэхэд 2-4 өрөө байр байгаа аж. Хоёр өрөөний тухайд 39 м.кв, 48 м.кв, 55 м.кв гэх мэт талбайтай. Давхраасаа шалтгаалаад үнэ нь өөр. Хэрэв хоёр давхарт бол м.кв нь 3.9 сая төгрөг. Харин найман давхарт бол 4 сая 150 мянган төгрөг гэлээ.

Харин борлуулалтын албанаас нь холбогдох мэдээллийг тодруулах гэсэн боловч "Хэвлэл мэдээлэл хариуцсан хүнтэй холбож өгье, эргээд залгуулъя" гээд харилцсангүй. Уг нь "Aqua Garden" хороолол хэчнээн байрны захиалга авсныг тодруулах шаардлагатай байсан юм.

Фэйсбүүк орчинд "Aqua Garden"-д байр захиалсан хүмүүсийн нэгддэг хоёр групп байна. Нэг нь нээлттэй, 1 мянган гишүүнтэй. Нөгөө нь хаалттай бөгөөд элсэхийн тулд захиалгын гэрээний дугаар, овог нэрээ бичдэг аж. Тэр группийг албан ёсных гэцгээдэг юм байна.

Харин тэр групп харин илүү олон буюу 1.2 мянган гишүүнтэй юм байна.

Зөвхөн байр захиалсан баталгаа, нэрийг харж байж гишүүнээр элсүүлдэг групп гэж бодохоор 1.2 мянган хүн "Aqua Garden"-д хэдийнэ захиалга өгчхөөд буй гэж ойлгомоор.

Зарах тухай постууд бол олож байна. Ингэхдээ бартерын нөхцөл ярина, хямд зарна гэх мэт үгс ашигладаг аж. Доор нь сонирхож буй, мэдээлэл авахыг хүссэн хүмүүсийн сэтгэгдэл ч цөөнгүй харагдаж байна. Түүнчлэн, хувийн орон сууцны агентууд одоо ч "Aqua Garden"-аас байр хайж байгаагаа бичжээ.

"Aqua Garden"-ий хамгийн том асуудал бол Голын ай сав газар. Дунд голын дэргэд. Анх усан цогцолбор барина гэж зөвшөөрөл авсан ч орон сууц болж өөрчлөгдсөн маапаантай. Энэ нь цаашид Дундгол үеэрлэх үед усанд автахаас гадна ер Дундголын голдиролд нөлөөлж, боосон байгаа юм.

Нөгөө талаар төмөр замын дэргэд баригдсан. Төмөр зам замаас гарах тохиолдол дэлхийд цөөн биш тохиолддог, тийм учраас холбогдох эрсдэлийг үргэлж тооцож байдаг. Харин "Aqua Garden"-ий дэргэдэх төмөр зам замаас гарвал энэ хороолол руу шууд очиж мөргөх эрсдэлтэй талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдсээр байлаа.

"Эм Энд Жи Констранкшн" ХХК-д 2022 онд ББМҮБХЗГ-ын дарга Д.Гантулга барилгын ажлын зөвшөөрөл өгсөн байдаг. 

Уг нь Нийслэлийн нэхэмжлэлээр анхан шатны шүүхээр "Эм Энд Жи Констракшн" унаж, газраа алдсан байсан. Гэвч давж залдах шатны шүүхэд ялснаар газрын гэрчилгээтэйгээ үлдсэн түүхтэй. 

Харин 2022 онд БХБЯ-ны газрын дарга Д.Гантулга ийн барилга барих зөвшөөрөл олгочихсон нь анхаарал татдаг. Хуучин хуулиар 16-аас дээш давхрын барилгын зөвшөөрлийг БХБЯ-наас өгдөг байсан. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийслэл олгодог болоод буй. 

Анхны зөвшөөрлийг БХБЯ-наас өгсөн гэдэг утгаараа ийн яам эргээд зөвшөөрлөө түдгэлзүүлжээ. Энэ шийдвэрийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн албажуулсан билээ.

Өөрөөр хэлбэл УДШ-д хандвал энэ компани газраа алдах эрсдэлтэй. Мөн Байгаль орчны ерөнхий байцаагчийн дүгнэлт "Барилга барьж болохгүй" гэж гарвал түүнд үндэслээд нураадаг Барилгын тухай хуультай. Тийм ч учраас ирээдүй бараан. Харин асуудлыг давж гарна гэдэгт найдаж буй аятай барилгын ажлаа үргэлжлүүлж, захиалагчдын хохирлыг барагдуулах чиглэлд анхаарахгүй байна.

Олон байр зэрэг захиалсан хүмүүс ч энэ эрсдэлийг үл тоож, байраа борлуулсаар байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
53 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

энэ Барилгыг худалдаж өвч байгаа Нөхдүүдыг жинхэнэ Тэнэгүүд л гэхээс өөр юу гэхэв,,,,,

Зочин
Зочин

Ямар ч тэнэг хүн энэ байрыг авах гэж захиалга өгөхгүй байлгүй дээ. Үер уснаас айхгүй хүн гэж байхгүй байх. Ямар сэтгэлтэй хүмүүс энэ барилгыг бариад захиалга авна гэж чадаж бна. Ёстой л хүн чанаргүй мөнгөний шуналтангуудыг тэнгэр хангай хариуг нь нэг л өдөр өгчихнө шүү. Нэгийг бодож 2 ыг тунгаа.

Шударга Ард
Шударга Ард

Ганцхан байр руу л дайрах юм. Ядарсан руу нь биш задарсан руу нь дайрч чадах уу? Жишээ нь Зайсанг бүхэлд нь худалдаж аваад хулхий барилга барьж байгаа “Сипоко” ХХК руу дайрч чадах уу? Барилгын компаниуд дотроос хамгийн хулхи, адгийн компани бол “Сипоко” ХХК. Залуус хороолол, Гэрэлт хотхон, Энхжин 1-2, Голден Буддаг барьсан. Одоо бас л барилга барьж ажилчдаа худхидаж явна лээ. Нэрээ дандаа өөрчилж, туслан гүйцэтгэгч нарыгаа үргэлж хулхидаж явдаг, хулгай, луйвар, залилангаараа дэлхийд 1-рт орох компани. Барьсан барилгынхаа СӨХ-г дан өөрсдийн хүмүүсээр ажиллуулж оршин суугчдаас хууль бусаар 1 тэрбум төгрөг татсан Насанжаргал гээд Зайсангийн нэг шарлайсан новш жишээ нь байж л байна. Маш олон залуусын хөдөлмөрийг шулж мөлжсөн Монгол банкны Пүрэвдоржийн хүүхэд Хангал, Хурцаа гэсэн цаад эзэнтэй компанийг дийлэх хууль, шүүх гэж Монгол улсад байхгүй....

Зочин
Зочин

Хуучин ХХХ ххк гэж компани бсан санагдах юм. Хан хуур холдинг ч билүү нэртэй бсан. Одоо өөрчлөөд Сипоко болсиймуу...

Зочин
Зочин

Зогсоох тусам Монголд үнэ ордог юм Заа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Луйвраар олсон мөнгөтэй луйварчин чи үнийг тултал өсгөж байгаад ав ЗАА авсаны дараа жив ЗАА

Зочин
Зочин

ЗАЛИЛАН.

зочин
зочин

Давхар давхар бөөн луйвар явагдаад эхлэв энд холбогдсон иргэд юу чгүй хоцроно шүү Нураахыг нь мэдсэн нөхдүүд байраа шилжүүлж мөнгөө олох арга явагдаж байна,

Зочин
Зочин

Голын сав газар байгаа учраас яваандаа барилга суулт өгнө, мөн хазайж нурах эрсдэлтэй.

bat
bat

buh asuudal shuuh deer ochino sht. kkkk.asuudal oilgomjtoi shuu dee.manai aldard avilagchin shuuhchid algaa ureed suuj baigaa sht.

Зочин
Зочин

7 жилийн дараа хөрсний суулт өгч тэртээ тэргүй нурна.харин хүмүүс өөрсдөө мэд.усан дээр хүчээр хэл амтай барьсан барилга шүү дээ.

Зочин
Зочин

Авсан иргэд хохирох нь тодорхой !!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Hohirch l bg hohino shd

Авлига хороолол нураа
Авлига хороолол нураа

Эндээс байр авсан бүх хүмүүс хохирч үлдэх нь тодорхой болчихоод байхад яагаад захиалга аваад зараад байгаа юм бэ. Энэ бол цэвэр луйвар шүү дээ. Байр авсан , авч байгаа бүх хүмүүс тэнэгийн цаад талын тэнэг хүмүүс юм даа.

Зочиг
Зочиг

Түдгэлзүүлсэн ч гэх шиг ха ха

Mgl
Mgl

Naad barilga chin ydaj gadsan suuritai hiisen bol arai deer havtan suuri ih hemjeenii usand tesehgui avch bgaa n huurhii hulgaich nar biz Engiin saihan ger bul avilga nertei horoolold amidrahgui Surguuliin nz nuhudduu manai avilga hothond bdag geed shooluulaad bh ym bna l daa

Зочин
Зочин

Реклам хийсэн хэвлэл мэдээллийн салбарч хариуцлага хүлээх ёстой дандаа л хулгайч луйварчидтай нийлж ард иргдийг хохироодог захиалагчид хохирч үлдэх нь мэдээж болчлоо гантулга нь зугтаасан

Зочин
Зочин

БХБЯ-ны дарга сэтэртэй Гантулгатай илүү холбоотой болж таарах нь.барилгаа наймаалцаж байгаа хүмүүс хожмын байгалийн гэнэтийн аюул болохыг таашгүй гэхдээ хожмоо бодож амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүйг маш сайн бодох ёстой шүү. Саяны фв-ээр туркийн байгалийн гамшгийг хараад нэгийг бодох учиртай. Нураах үүрэг өгсөн албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд ажилдаа яаралтай орж ажиллах шаардлагатай бна.

Зочин
Зочин

Тэнэгүүд эндээс байр авнадаа үёрийн усанд сэлэж чадахгүйэээ

Зочин
Зочин

Усан цогцолбор барина гэж зөвшөарөл аваад орон сууц барьсан бол залилсан л байна. Хорирогч гь хотын захиргааны газрын албха. Залилангийн хэргийг цагдаа шалгана.Прокурор хянана. Шүүх
шийтгэнэ. Байр авсан иргэд хямдаар зарах гэж байгаа бол бүтэлгүй барилга гэдгийг ойлгож дахин үер болохоос айж байна.

Аюуш
Аюуш

Ийм эрсдэлтэй барилгаас худалдаж авах мөнгө нь багтаж ядсан хүмүүс байж л байх юм аа.

Авлига сөнөтүгэй
Авлига сөнөтүгэй

Авлигаар боссон хороололыг нэн яаралтай нураагаач ээ. Түдгэлзүүлсэн ч гэх шиг . Ингэж алцганасаар байтал наад барилга чинь ашиглалтанд орчихоод айлууд нь нүүгээд орлоо шүү дээ. Хотын удирдлагууд авлига аваад зөвшөөрөл өгчихсөн болохоороо яаж ч чадахгүй байгаа юм байна л даа.

Зочин
Зочин

Тэнэг биш бол захиалга өгөхгүй байлгүй дээ

Зочинцэцэг
Зочинцэцэг

Улсад сэтгэлтэй шийдмэг эзэн гэж алгаа ер нь

Зочин
Зочин

Хотын захад эрүүл агаарт байшин баривал м2 1сая болно!

Зочин
Зочин

Угаасаа шүүгч нарын аманд нь 3н өрөө байр чихээд л нам болгох нь ойлгомжтой шд. Нөгөөдүүл нь энэ асуудал дээр бөөн баяр алгаа үрээд л авгайтайгаа хэдэн давхраас нь хаашаа харсан цонхтойг нь авахуу гээл инээд алдсан шиг сууж байгаашд.

Зочин
Зочин

Хэрэв авилга өгөөгүй бол байрны үнэ хэд байх байв?

Зочин
Зочин

Энэ орон сууц баригдвал хэзээ нэгэн цагт үер усанд автаж нурах ч эрсдэлтэй.Йим эрсдэлтэй байранд захиалга өгсөн хүмүүс байрандаа орлоо гэж бодоход эд хөрөнгө амь насаараа л дэнчин тавьж байна гэсэн үг.Нэг хэсэг нь барилга дөнгөж баригдаж эхлэх үед захиалга өгч барилга ашиглалтанд орох дөхсөн үед үнэ нэмж зарж ашиг олох зорилготой байсан нь дамжиггүй.Яаж ч бодсон голын голдрил дотор барьж байгаа байранд захиалга өгсөн хүмүүс өөртөө л гомдохоос биш сүүлд нь хэн нэгнийг буруутгаж жагсаал цуглаан хийж тэнэгтвээ.Хэрэв гэнэн тэнэгүүд ашиг олох гэсэн шуналтангууд энэ байрилгад захиалга өгч санхүүжүүлээгүй бол авилгач компани өдий болтол барилгаа барих боломжгүй зогсох байсан нь тодорхой.

Зочин
Зочин

Мал л эндээс байр авна даа хахаха

Зочин
Зочин

М кв 5 сая гэсэн чинь авна гэх юм яаах вээ. Учраа олохоо байлаа.

Зочин
Зочин

Монголын төр гэх хулгайч луйварчидын бүлэглэл одоо нураалаа юу. Жүжиг гэж

Ard
Ard

Haraal hursen ene bairand olon vhende

Зочин
Зочин

гайхалтай жинхэнэ МОНГОЛ төрх

Зочин
Зочин

Энэ их үнэтэй байрыг жирийн иргэд тэгж ихээр нь захиалахуу доор амьдрахыг хэнч бодохгүй нэг л өдөр ус орж ирнэ нөгөөл мөнгөө багтааж ядсан хулгайч нар захиалдаг биз.100хувь захиалга дүүрсэн гэтэгт хэгч итгэхгүй

зочин
зочин

....авсан байраа зарж байгаа гэх нь нөгөө "цүнх баригчид" ҮЕРИЙН УСНЫ ГОЛДИРОЛД ДЭЭРЭЭС ХАРАХ ГАЙХАМШИГТ" бүтээл гэж байгаад л зарахыг эрмэлзсэн, нөгөө тэрбумтангуудын зараалууд шүү дээ......ингэж дур мэдэн өөрчлөж чадна гэдэг ХИЧНЭЭН ТОМ "ЭРХЭМ" хөндөлсөж байгааг л харуулж улмаар төр дийлэхүү гэдгийг харуулж байгаа юм байна л даа......магадгүй бүтээсэн бүтээлийг нураахад хүргэсэн, зөвшөөрсөн хотын түшээд,шүүгч нарыг л мөргөлдүүлээд уулын оройгоос харан юм байна л даа...

Зочин
Зочин

Нурааж чадахгүй л дээ, харж байгаарай.

Zvvmj
Zvvmj

zochin

Zvvmj
Zvvmj

Tiimeen zin yawdgaraa yawan ?????Eniig boluulaad nuraan gedeg vlderiin dalai???

Зочин
Зочин

Nuursnii hulgaichid bolon uur busad hulgaichid l hulgain munguuruu avah baih daa

Хаха
Хаха

Гуйлгачингууд мөнгөтэй юм бол авл гэхээс гнэээ

Зочин
Зочин

Би хараалтай байранд орохгүй.м .к.нь 2сая болгож байгаа гэсэн шүү.ирээдүйгээ хар.

Иргэн
Иргэн

Энэ байрыг худалдаж авч бгаа хүмүүсийг тэнэг гэхгүй бол өөр хэнийг тэнэг гэхийн бэ?,ккк Монголд цeмeнтэн шавраас их юм алга

захиалах хүн байна уу?
захиалах хүн байна уу?

Нэг байр авахдаа арай хөнгөн хөдөлж болохгүй. Яваандаа суурь нь бат бэхээ алдах магадлалтай байрыг авч болохгүй. Голын дунд монголчууд бат бөх барилга барьж чадах уу? Зөөлөн нь хатуугаа хэмлэдэг хуулиар байрын суурь цаашид бат бөх байж чадах уу? Асуудал олон байна даа.

Зочин
Зочин

Байр захиалбал ёстой эргүү толгой л авилага хороолол гэгчид байр авах байхдаа захиал захиал ав ав

nergvi
nergvi

baigaliin vzegdel baingal bolno end bair awsan hvmvvs hezee negen tsagt hohirno jiwehvv nurahuu yahal boldoo grashd mashinaa tawiad boroo oroh bolgond untaj chadahgvi shono untaj bgaad nuraad vheh bolowuu gej bodsoor bgaad harwaad balarah ym bna

Зочин
Зочин

Нураах хэрэгтэй

Монголхүү
Монголхүү

Манай улсын хууль ч хүчгүй биелэхгүй юм даа.... хөөрхий гэж....

Altai
Altai

Ав тэгээд жив үү ккк

Zochin
Zochin

Тэнэг хүн эндээс байр авна. Байгалийг та нар авилгадаж чадахгүйээ за. Ямар ч хууль дүрэм яриад ч хэрэггүй. Гагцхүү байгалийн хууль үйлчилнэ.

Иргэн
Иргэн

ЯАСАН МУУХАЙ НЭРТЭЙ ХОРООЛОЛ ВЭ? НЭРНИЙ УЧРЫГ ХЭЛЖ ӨГӨӨЧ?

Зочин
Зочин

Үерийн усны аюултай бүс гээд нутаах шийдвэр гарсаг юм биш үү. Зөвхөн өнөөдрийн ашиг харж , захиалсан хүмүүсийн эрх ашиг гэж ярихын орон ном журмаар нураалгаад өөр аюулгүй газар авч шинэ байшин барьвал хэн хэндээ зүгээрдээ. Шийдвэрээс зөрж, барилгад айлууд оруулчихсан хойно ахиад үер болоод үүнээс их гарз, хүний амь, эд хөрөнгө сүйрвэл яана. Ахин үеэр болохгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Голын сав газар шүү!!!

МОНГОЛ
МОНГОЛ

ЮУГ НЬ НУРААДАГ ЮМ БЭ? ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ОЛИГТОЙХОН ХИЙГЭЭД НУРЖ УНАХААРГҮЙ БАРИАД ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ. ТЭЦ5, НЕФТИЙН ҮЙЛДВЭР ЮУ БОЛСОН ВЭ?

Зочин
Зочин

Авах нь аваад живэх нь живгээ одоо барилгыг (((түтгэлзүүлсэн ))) гээ биздээ .БхБя хариуцлага хүлээх биз.

Холбоотой мэдээ

Back to top button