Улс төрийн мэдээ

Энэ долоо хоногийн фокус: Ерөнхий сайд амбицаа АНУ-аар хэрхэн дэмжүүлэх вэ

Энэ лхагва гараг буюу наймдугаар сарын 2-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ дахь айлчлал эхэлнэ. Айлчлал 2-6-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Хариссын урилгын дагуу энэ удаагийн айлчлал явагдаж байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харристай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Үүний дээр бусад төрийн өндөр албан тушаалтнуудтай ч уулзана.

Мөн онцлох нь, АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газар, Олон улсын хөгжлийн агентлаг, Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацад тус тус зочлох төлөвлөгөөтэй.

Айлчлалын тухай Засгийн газраас бэлтгэсэн албан мэдээнд, "...Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцоно. Мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулна" гэж дурджээ.

Хоёр орны өмнөх айлчлалын харилцаанууд

  • 1990 онд Анхны Ерөнхий сайд Д. Бямбасүрэн АНУ-д анх удаа айлчилсан.
  • 1990 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад айлчилсан.
  • 1991 онд Жеймс Бейкер хоёр дахь удаагаа айлчилсан.
  • 1995 онд Тэргүүн хатагтай Хилари Клинтон Монгол Улсад айлчилсан.
  • 1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат АНУ-д айлчилсан
  • 1998 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Маделин Албрайт Монгол Улсад айлчилсан.
  • 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Вашингтон хотноо айлчилж, Ерөнхийлөгч Жорж Буштай уулзсан.
  • 2005 онд Ерөнхийлөгч Жорж Буш, тэргүүн хатагтай Лора Буш, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райсийн хамт Монгол Улсад айлчилсан.
  • 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр АНУ-д айлчилсан.
  • 2011 онд Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж АНУ-д айлчлал хийж, Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан.
  • 2019 онд рөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан.

2005 оноос хойш дандаа манай тал очиж, айлчилсан дүр зураг бий. Харин энэ удаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харис Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг урьсан нь ихээхэн сонирхол татаж байгаа юм.

АНУ-ын өмнө Ерөнхий сайд БНХАУ-д айлчилсан. Түүний өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар нар ОХУ-д айлчилсан байгаа. Өөрөөр хэлбэл гадаад бодлогын хүрээнд эхлээд хоёр хөршдөө айлчилж, дараа нь гуравдагч хөршдөө хөл тавьж буй онцлогтой.

Мөн есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын Пап Францис манай улсад айлчилж, төрийн гурван өндөрлөгтэй уулзах юм. Энэ бол өрнийн ертөнцийн сэтгэлгээ, оюун санааны суурь болсон Католик шашны тэргүүн ардчилал бүхий Азийн цээжин дэх улсад айлчилж буй хэлбэр.

Х Богд Монголоос тодорч, түүнийгээ БНХАУ-тай хөршийн хувьд нээлттэй зарлаж төвдөхгүй байгаа, ер нь дэлхийд баруун ба зүүний орнуудын өрсөлдөөн хүчээ авч буй энэ нөхцөлд манай улсын хувьд гадаад бодлогын мэдрэг, сэргэг арга хэрэгслүүдийг ашиглах хэрэгтэй байгаа.

Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ дахь айлчлалаар өөрийн улс орны эрх ашиг, амбицыг гуравдагч хөрш орноор хэрхэн дэмжүүлэх, ямар асуудлуудыг ихэвчлэн хөндөж, албан ёсны уулзалт хэлэлцээр хийх нь анхаарал татаж байна.

Eguur News агентлагийн сурвалжлах баг энэ өдрүүдэд АНУ-аас айлчлалын мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулж хүргэх болно.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Монголын төр Америкийн долларын эзэдийн боол болоод 33 жил болж байна Капиталист Монголын Еөрөнхий сайд нэртэй Америкийн долларын эзэдийн даалгавараар ажилладаг Оюунэрдэнэ Америкид айчилах шалтгаан бол Америк эзэдээсээ ээлжит даалгавараа авах гээд явж байгаа юм Монгол улсын эдийг засаг улс төрийг зөвхөн Америкчуудын зааварчилгаагаар явдаг Монгол улс тусгаар тогтносон улс биш үнэндээ бол Америкийн колон улс манай улс төрчид саяхан наадмын урьд өдөр Америкид эх газар нутгаа 100 жилээр түрээслүүлэх тухайн хуулийг нууцаар баталуулчихсан удахгүй Монгол улсын Америкийн 51 муж болгох тухайн айлчлалын гол зорилго

Иргэн
Иргэн

Хятадын тагнуул троллууд элдэв дэмий юм бичиж 2 орны найрсаг сайхан дипломат харьцаанд сэв суулгах гэж оролдоод нэмэргүйдээ. АНУ манайд туслах цагтаа зөндөөл тусалж ирсэн шүү.

зочинзочин
зочинзочин

Төрийн ажлыг дүгнэж худлаа таамаг бичихээ боль л доо.

Зочин
Зочин

Ха ха попрохоос өөр чадваргүй арчаагүй нэгэн гэж. Засаг нь гэж хулгайч луйварчин сайдууд олны доог тохуу болж байхад л гүрийгээд

Зочин
Зочин

Монгол улс хүйтэн цаг агаартай, ард түмэн нь ядуу, хөрс нь шимгүй гэх мэт учраас ОХУ ба БНХАУ хоёр Монгол улсыг хэзээ ч эзлэхгүй юм. Тиймээс АНУ - д долгиноод хэрэггүй шүү! Монголд АНУ-ын цэргийн баазыг байгуулж, АНУ-ын өмхий гологдлуудын баас шээсээр хөрсөө бохирдуулахгүй шүү!

Холбоотой мэдээ

Back to top button