Нийгмийн

"Үхэл тоолсон" гэж шүүмжлүүлсэн самбаруудыг буулгаж эхэлжээ

Замын цагдаагийн газраас энэ зуны найр наадам, амралт зугаалгыг угтан орон нутгийн замуудад урьдчилан сэргийлэх самбарууд байршуулсан байдаг. Гэвч тухайн самбарууд нь сайшаал гэхээсээ илүү шүүмжлэл хүлээсэн билээ.

Тодруулбал, тухайн самбаруудад хэдэн онд хэчнээн хүн зам тээврийн ослын улмаас алтан амиа алдсан тухай тоон мэдээллийг харуулсан байсан юм.

Олон нийтийн зүгээс "хүний үхэл тоолж тавьж байхаар осол гэмтэл гарахад хүргэдэг, гол нөлөө үзүүлдэг онгорхой цоорхой замаа засдаг байгаасай" гэх утга бүхий шүүмжлэл хөвөрсөн.

Тэгвэл тэдгээр урьдчилан сэргийлэх самбаруудаа буулгаж эхэлжээ. Самбаруудыг буулгахад олон нийтийн шүүмжлэл нөлөөлөхөөс гадна эсрэг урсгалаас ирж буй машины жолоочид гялбаа үүсгэж буй гэх мэдээлэл байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочинзочин
зочинзочин

Ямар завтай, мөнгөтэй хүмүүс самбар зоогоод явдаг бнаа. Түүний оронд эргэлт дээр анхааруулга, гэрэлтүүлэг тавих юмсан. Муу ёртой самбарнуудаа шатаа. Хайран чиг мөнгө.

Иргэн
Иргэн

Яг үнэн. Хайран ч хөрөнгө мөнгө.

Зочин
Зочин

Sudalgaa yum bish uu statistikiig haruulsan bna

Зочин
Зочин

Gants neg n bjiisan n deer bhoo

Зочин
Зочин

аргаа бараад л самбар босгож байна даг

Ямар ч утгагүй самбар
Ямар ч утгагүй самбар

Үнэндээ ямар ч утгагүй самбар. Ямар зайнд байрлуулсан, тэр нь ямар утгатай...зүгээр л хэн нэгэн эрхтэн дархтан санаанд орсноо хийсэн. Тэр мөнгийг тэр нөхрөөр төлүүлж,улсыг хохиролгүй болгох хэрэгтэй

Өөрчлөгд таминээ
Өөрчлөгд таминээ

Зам тээврийн ослын ихэнх % ыг замын онгорхой хагархай тойрч явах , түүнээс улбаалж машины дугуй хавганах, хэвтэй гар өндөг тулгуур шарнир эвдэрлээс болоод байгааг жолоочын хариуцлагатай холбоод байдагаа одоо болиод зам шиг асфалтан хучилтаа хийчээд хурд хэтрүүлснийг нь торгосон шиг торгоод баймаар бна. Хүний амийг мал нядлаж идэш бэлдэж байгаа юмшиг ханддаг улс цор ганц юм

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

хэн нь ийм эргүү мал шиг сэтгэдэг хийлгэдэг байнаа новш нууд аа холын замд осолдсон үхсэн хүний тоог бичиж байдаг ёстой л эргүү тэнэг байна даа

Холбоотой мэдээ

Back to top button