Нийгмийн

Ц.Хулангийн 2019 онд XIV Далай ламд бичсэн захидал бүрэн эхээрээ

Яруу найрагч Ц.Хуланд гадаадын тусгай албадтай хамтран ажилласан хэргээр есөн жил, зургаан сарын хорих ял оноосон.

Ц.Хулангийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар манай сайтад өгсөн ярилцлагадаа, түүнийг буруутгасан үндэслэлүүдийн нэг нь 2019 онд XIV Далай ламд бичсэн захидал хэмээсэн.

Тэгвэл захидлыг Ц.Хулангийн гэр бүлээс ил болгож байгаа юм байна. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

ДЭЭРХИЙН гэгээнтэн XIV ДАЛАЙ ЛАМ ДАНЗАНЖАМЦ ТАНАА

 Эрхэм таны амрыг эрэн мэндэлж, аз жаргал болон эрүүл энхийн хадгийн дор энэхүү захидлыг мэхийн өргөж буйг хүлээн авна уу. Хүн төрөлхтний амар амгалангийн төлөө залбиран, насан туршийн үйлс бүтээлээ зориулж яваад тань Монголын ард түмэн бид сүслэн баярладаг, бахархдаг билээ. Бурханы шавь сүсэгтэн олон Монголчууддаа олонтаа залран ирж сургаал айлдвараа харамгүй хайрлаж байдаг таны ач тусыг өнөө ч марталгүй, таныг хэзээ дахин залрах бол хэмээн харуулдаж байдаг юм. Энэрэнгүй бөгөөд мэргэн оюуны тань мэлмийн өмнө доорх захидлыг хүргэж байна. Олон улсын улс төрийн харилцаанд шашин, сүсэг бишрэлийн асуудлыг урьд урьдынхаас хүчтэй тулган тавих болжээ. Ийм нөхцөлд бурхны шашин, буддизм, дэлхийн нийт буддистууд хамгаалан хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарах боллоо.

Ихэр ах дүүс гэгддэг Монгол Төвөдийн ард түмний оюун санааны өв хөрөнгө, үнэт зүйл болсон бурхны шашнаа хадгалж хамгаалах, цаашид хөгжүүлэн дэлгэрүүлэхэд мөн та бидэнд нэгэн бодлогыг тууштай баримтлах болоод байна. Энэ бүхнийг товчлон хураангуйлж өчье.

Монголчуудын хувьд Богд лам Жавзандамба хутагтын X дүрийн асуудал нэн тулгамдаж буй, яаравчлан зарлаж болохгүй энэ асуудлыг Монгол Улсын төр засаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлоготой уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй юм. Тодорсон гэгдэж байгаа, эдүгээ АНУ-д аж төрж буй бяцхан хүү бол Монголын улс төрийн амьдралд хэт орооцолдсон удмын хүү бөгөөд үүнд олон түмэн таатай хүлээж авахгүй байгааг дуулгая. Ялангуяа түүний эмээ, УИХ-ын гишүүн нэгэн бээр олон жил уул уурхайн, алтны бизнес эрхэлж байгаль экологийг сүйтгэсэн явдал нь тэдний гэр бүл, нэр хүндээ алдах шалтгаан болсон нь тун харамсалтай. Мөн Монгол Улсын харьяат болж иргэнших эрх авсан зарим төвөд лам нар Монгол Улсын төр, шашны дотоод асуудалд хэт орооцолдож, ялангуяа дээрх УИХ-ын гишүүнтэй ойр шадарлаж, орон сууц авахуулсан зэрэг нь тогтоогдсон, энэхүү шинээр тодорсон дүрийг бүрхэгдүүлж буй нь нийгмийн сэтгэл зүйд сөрөг үр дагавар дагуулсаар байна. Цахим сүлжээнд энэ асуудал байнга дэгдэж, бурханы шашны болон Дээрхийн гэгээнтэн таны эрхэм алдарт сэв суулгахыг санаархаж байгаа нь бодитой юм. Олон улсын харилцааны түвшинд болон дотооддоо маргаан үүсгэсэн тул асуудлыг ойрын хугацаанд яаравчлан шийдвэрлэж болохгүй юм.

МБШ-ны Төв Гандантэгчилэн хийд тус асуудлаар олон нийтэд хандан тодорхой байр суурь илэрхийлдэггүй, ингэх ч боломжгүй. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хууль ба шашны хуульд төр, шашны эрх зүйг тусгаарласан боловч түүхэн уламжлалт Буддын шашнаа хамгаалж ард түмнийхээ оюун санааны эв нэгдлийг хангах эрх үүргээ бид биелүүлэх ёстой. Учир иймд X дүрийн Богд ламын дүрийг ойрын ирээдүйд нэн зайлшгүй тодруулах ёстой юм бол урьдчилан сайтар шүүн тунгааж шийдвэрлэхийг Дээрхийн гэгээнтэн танаас хичээнгүйлэн хүсч байна. Дээдэс таны тодруулсан дүрийг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжлах ёстой байдаг бошиг замналыг танд дурдах нь илүүц биз ээ. Язгуур гарал ариун, үйлийн үрийн барилдлага төгөлдөр, бурхны шашныг дэвжээн мандуулах итгэл авралын орон болсон эрхэм нэгэн бээрийг Монголын эгэл жирийн ард олны дундаас нягтлан хичээнгүйлэн тодруулах нь хойч үедээ та бидний үлдээх өв хөрөнгө мөнөөс мөн билээ. Та бидний барих бодлого нэг байж ирээдүй хамт байх болно. Дээрхийн гэгээнтэн XIV далай ламтан таны өлмий бат оршиж бурхдын үйлсийг бүтээх хувь ерөөл тань дэлгэрэх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Шашин, соёлын бодлогын зөвлөх, Монгол Улсын СГЗ Цоодолын Хулан

2019.11.20-ны өдөр.

Энэтхэг улс, Дели хот

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
46 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу

Хэрэв энэ захиаг үнэхээр хүргүүлсэн юм бол зөв зүйтэй бичсэн байна. Яагаад заавал Монполиметын гэрт тодорсон нь их сонин байгаа биз? Шашинд мөнгө нөлөөлдөгийн нэгэн жишээ

Зочин
Зочин

Буруу гэхээр зүйл огт алга.

Зочин
Зочин

1 ch hudlaa , mongold hor urshigtai ug alga. Zuvhun unen baina

зочин
зочин

БУРУУ ЮМ БИЧЭЭГҮЙ л БАЙНА. Гарамжаваас байр авсан лам нарыг шалгах хэрэгтэй.....

Зочин
Зочин

Дотоод хэрүүлээ ингэж гадагш дэлгэж байх хэрэг байна уу даа тэгээд эл асуудалдаа дэм авахын тулд өөр оронд хандах нь харамсалтай юм даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Шашны зан үйлээрээ бол Монголын Богдыг тодруулахад Далай лам оролцдог юмаа.Манайхан богдоо далай ламд уламжилж Далай лам нь соёрхон зөвшөөрдөг юм.Энэ дундуур нь манай улс төр ,бизнесийн бүлэглэлийнхэн оролцож өөрсдийн хамаарал бүхий хүний хүүхдээ шургалуулах тэдэнд маш ашигтай,мөн хятадууд өөрийн талын хүнээ шургалуулах аль эртний том зорилготой байдаг юм.Манай улс төр бизнесийнхэн энэ асуудалд хутгалдан орж байгаа нь хятадын даалгавар ч байж болно.Та нар шиг сүсэг бишрэл ,итгэл үнэмшилгүй харанхуй улсуудад нэг лам тодруулах нь ямар ч хамааралгүй байж болно .Үнэндээ бол тийм биш юм.Энэ нь улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.

Зочин
Зочин
Reply to  Зочин

агаар нэгэн бодол орж ирвэй...

зочин
зочин

байр авсан лам нарыг шалга

Zochin
Zochin

Үнэн л юм бичсэн байна.Юу нь тагнуул байдаг юм бэ?

Зочин
Зочин

Хятадын бодлогоор богдыг Монголоос тодруулахгүй гэсэн үйлдэл илт байна Энэ Хулан урвагч ёстой муухай хүн юм аа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эргүүтээд байгаарай.Богдыг Монголоос тодруулахгүй гэдэг нь заавал Монгол нутгаас тодруулахгүй гэсэн үг биш ,Хятадын эрх ашиг,даалгаврыг биелүүлэх хүн байх нь чухал юм.Монголоос тодруулахгүй гээд байгаа нь уг тодорсон хүн нь Монголоос тодрох юм бол аажимдаа Монголчууддаа уусчихна гэж үзээд Монголоос тодруулах тал дээр ил далд хөндлөнгөөс оролцдог юмаа.Ингэнгүүт энэ дундуур нь манай улс төр бизнесийн бүлэглэлийнхэн далимдуулаад өөрсдийн хамаарал бүхий хүнээ шургуулчихаж байгаа байхгүй юу.Манай улс төр,бизнесийнхэнийг хятадын гар хөл болж буйг үгүйсгэх аргагүй ш дээ.

Зочин
Зочин

Маш үнэнийг бичиж маш зөв.

Хаа
Хаа

Энэ хүүхэн бүүр захиалгаа гүйцэлдүүлэх гэж улайрч байжээ

Зочин
Зочин

Жинхэнэ Хятадад элсэгдсэн эмэгчин байна даа

Зочин
Зочин

Энэ үеэс эхэлж хятадын олз болжээ.

алк
алк

ингэж өрөө төлж мөнгө авч байжээ

Зочин
Зочин

Монгол улсын ерөнхийлөгч яагаад батламжилдаг билээ? Тийм хууль эрх зүйн заалт ОГТ байхгүй дээ.Хулан төрийн нэр барьж хуурамч захидалыг Хятадуудтай нийлж явуулсан байна.

Хулан урвагч
Хулан урвагч

Оройн дээд богв маань хаана төрөхөө өөрөө шийддэг юм аа. Түүнийг нь тодруулдаг болохоос тэр айл нь зохимжгүй байна аа өөр газраас тодруул гэж болдоггүйм ш дээ. Иймхэн ч юм мэдэхгүй шашны зөвлөх байж дээ чааваас! Ичдэггүй муу урвагч

Зочин
Зочин

Далай ламыг өөрийг нь мөнгөөр угждаг бхгүй юу. Завхай эмсүүдт

bat
bat

үнэн зөв л бичсэн бна гарамжавын удамаас луйварчин л төрнө юун богд

оамаа
оамаа

Монгол богд маань олон зууны дараа монголдоо эргэн тодорчээ.Их л амаргүй байх бололтой. .Баян хүнд дургүй монголчуудын занг ашиглан барын зулзгыг бага дээр нь дарахаар гадаад дотоодын этгээдүүд хайр найгүй няц дарах нь.Мөнгөнд дуртай, мөнгөөр эх орон эх эцэг эхээ ч худалдхаас сийхгүй этгээдүүдээр гадныхан гар хөл,хэл болгон Богд уруу довтолж байгаан байна.Нэр нь ч багагүй сэвтээд авав.Өвөө эмээгээ сонгож төрдөггүй хорвоог яалтай.Уг нь эмээ нь монголын цөөхөн хэдхэн гайгүй бизнэс эмээ юмсан.Богд болсон ач зээгээ бодоод ядуу болоод өгөөчээ гэлтэй биш.Богд маань монголчуудын эв нэгдэлийн бэлгэ тэмдэг байх учиртай юм сан

Зочин
Зочин

Энэ захиа бол их зөв бодлоор бичсэн байна. Иргэн хүнийхээ хувьд дэмжиж байна

Зочин
Зочин

Манжаас чирч оруулж ирсэн шарын шашины хэлээ хөхүүлэх дуртай тэнэг өвгөнд захидал бичээд л.

Буриад
Буриад

Хулан хатагтай Баттулга2 Далай Ламын дотооп хэрэгт хөндлөнгөөс оролцчихжээ
Хэзээ байтлаа Монгол Төвд 2 ихэрлэж байсан юм Төр Шашны хэрэг тусдаа гэдэгсэн биш бил үү

Зочин
Зочин

Энэ шарын шашин, богд, хутагт хувилгаад биднийг хойш чангаагаад байна. Жаахан хөгжөөд ирвэл иргэд шашин шүтэх эсэх, ямар шашин шүтэх, яг юу номлож байгаа эсэх гээд бодож магад. Одоогийн байдлаараа шал худлаа зүгээр л дүр эсгэгчид, номоо хүртэл гадаадаар уншаад юу гэж байгаагаа ч тайлбарлахгүй суух юм

Эгэл
Эгэл

Харамсалтай,Богд тодруулахыг албан тушаалд томилогдох төдийгөөр ойлгожээ үг нь цэцэн боловч боловсрол хэт нимгэн найрагч байна. Нарийн учир жанцантай ,далд ухаантай холбоотой зүйл шүү дээ,түүнээс тэднийхээс болно эднийхээс бол болохгүй гэхгүй.

Зочин
Зочин

Үгүй одоо тэгээд хохино л гэе дээ. Нэг өмхий төвөдөөс болж шорон орвол. Өөр өчнөөн ажил байхад ламын шашин, нэг төвөдтэй яриад оюун санааагаа атгуулцан үхэрнүүд.

Zochin
Zochin

Хэн дуртай нь бичиж болдог амар аа? Хутагт хувилгаад төрлөө хаана ч олж болно гэдгийг бичгийн эрхэм хүн ойлгоогүй нь харамсалтай.

Зочин
Зочин

Шарын шашинг дэндүү мухараар дөвийлгөж .бичээд бурууджээ ккк.

Зочин
Зочин

Ингэж хүний үгээр тодруулдаггүй байлгүй тэгвэл ямар юмных нь Далай лам гэхэв хулан худлаа шударга царайлж тэг ингэ гэж заасан юм бишүү янтгар хатан зарга шүүнэ гэдэг шиг

Зочин
Зочин

enchin uls hoorondiin evlrvvleh gesen bodlogiin aystai bna yahav hytaduudtai ev tvnjin muudaad yahaw aygvi bol hytaduudiin bodlogo

Уншигч
Уншигч

Өөрт нь таалагдвал, өөрийнхөөр нь болбол "үнэн" болдоггүй гэдгийг мартахгүй байх юм сан.

Улс орны эрх ашиг, ард түмний эв нэгдэл гэдэг үндэсний том асуудлыг уландаа гишгээд, их хор уршигтай том ажлаа маш үр дүнтэйгээр аль хэзээний хийчихээд байна даа, харамсалтай.

Хай зайлуул, яамаарч юмбэдээ
Хай зайлуул, яамаарч юмбэдээ

Эмэгтэй хүн шашны асуудалд хэт гүнзгий оролцох дэмий байхөө

Зочин
Зочин

Энэхүү захидалд буруу зүйл байхгүй мэт гэхдээ УИХын гишүүн тэр авгайн ач хүүг сонгож болохгүй гэсэн үгнээс болж шоронд орсоон нь л харагдаж байна л даа Хулгайч нар мөнч их хүчтэй байна за яах вэ

Зочин
Зочин

20 ч хүрээгүй настай залууг алт авсан гэж сэг болтол шувууны буугаар буудаж алсан айлд төрлөө гэж үү. Алсан хүн нь америк яваад хэрэг сунжирсан гэдэг. Ийм хүний үр удамд мөргөөд явуул гэр эзгүйрч төр мөхөх нь дамжиггүй. Өнөөдөр Хулан маргааш Монгол улс Хятадад хоригдон доо.

МОНГОЛ
МОНГОЛ

ЭНЭ ЗАХИАНД БУРУУ ЗҮЙЛ ЮУ БАЙГАА ЮМ БЭ? ШУДАРГА ҮНЭНГ ХҮССЭН ЮМ БИШ ҮҮ?

Зочин
Зочин

Гайтай юм болжээ энэ богд могд Манай улсын хөгжилд ямар нэмэртэй юм бэ Нэрт яоуу найрагчийн минь амьдралд гай болсон шигээ Улс оронд минь гай болох вийдээ Хахуулдсан юм бишүү

Зочин
Зочин

Гарамжав улсын мөнгийг идэж ханахгүй, удамаа Шаншиний тэргүүнээр тодоруулж, үе удамаараа мунхаруулахнээ!!!

Зочин
Зочин

muu orosiin tagnuul

зочин
зочин

Буддагын шашинд миний дайсаны дайсан миний нөхөр гэсэн санаа огт байддагүй Яв яв бүүр алсад яв тэгээд билигийн чандад хүр гэж л байдаг

Зочин
Зочин

Далай ламыг аймар сүрдүүлсэн агуулгатай
захидал байна. Буруу хүнээ тодруулсан байна энийгээ өөрчил, эс бөгөөс ирээдүйн хамтын ажиллагаа байхгүй болно шүү гэж байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэр далай лам чинь Монголд жинхэнэ хужаагийн төлөөний богд тодоруулаад хятад дахь төвдөө эрх ашигийн хангуулж аварсан гэвэл яах уу.

Тагнуул Хулан
Тагнуул Хулан

Оюунбаатар хутгаж ард түмнийг хагалан бутаргаж бна энэ Хулан хар мөртэй авгай юм аа

Зочин
Зочин

Хамгийн хэцүү нь тагнуулынханд гардуулчихаад өөрөө ч дуугарч чадахгүй, өрөөл ч өмөөрч чадахгүй болгочихсон юм байна даа

Тагнуул Хулан
Тагнуул Хулан

За энэ авгай зөв юм хийсэн бол дансанд мөнгө орж 9 жил авахуу хууль шүүх чинь нотлох баримттай байдгий энэ төлбөртэй бичлэг бна шдээ доор нь төлбөотэй comment бна шдээ

Зочин
Зочин

Төр шашин тусдаа баймаар юм төрийн нэр барьж хэний эрх ашгийн төлөө ингэж улайрч бичнэ вэ. Монголоос Богдыг тодруулахгүйн тулд Хятадууд яалт ч үгүй Хуланг онилж дээ. Муу урвагч хэдэн халтар төгрөгийн төлөө эх орноосоо урвасан өөдгүй эм

Холбоотой мэдээ

Back to top button