Нийгмийн

Говь-Алтай: Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, М.Бадарч нар аймгийн цолтнуудад өвдөг шороодов

Хантайшир уулын аймаг буюу Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадам энэ өдрүүдэд болж буй. Наадмын хүчит бөхийн барилдааны 1-4-ийн даваа наймдугаар сарын 1-ний өдөр боллоо.

Дөрвийн даваанд:

  • Монгол Улсын даян аварга Н.Батсуурь аймгийн харцага Өлзийсайханд,
  • Улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан Т.Сайханжаргалд,
  • Улсын арслан М.Бадарч аймгийн арслан У.Батцоожид тус тус өвдөг шорооджээ.

Мөн улсын заан Б.Серик, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын харцага Ш.Пүрэвгарьд нар өвдөг шорооджээ.

Харин улсын аварга О.Хангай, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан Д.Анар, улсын начин Д.Хүдэрбулга, улсын заан Б.Соронзонболд, улсын заан Б.Бат-Өлзий, цэргийн арслан Г.Жамбалдорж нар давсан байна.

Ташрамд сонирхуулахад, эл наадамд 256 бөх зодоглож байгаагаас 40 гаруй нь улсын цолтон гэх мэдээлэл байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Говь-Ялтайн баячуул мөнгийг нь гаргаад том том найраа явж байгаа л даа !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эргүү ац

Зочин
Зочин

Батсуурь угаасаа Өлзийсайханд байнга унадаг

Холбоотой мэдээ

Back to top button