Нийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

Эмнэлэгт хэвтэхгүйгээр карт нээлгэж, бүх үйлчилгээг авах боломжтой боллоо

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, батлуулсан.

Тодруулбал, иргэн эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг эмнэлэгт хэвтэлгүйгээр амбулториор авах боломжийг өргөжүүлжээ.

Ингэснээр эрүүл мэндийн даатгалын санг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: ЭМДЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button