Аймгийн начин М.Балжиннямыг 100 мянган төгрөгөөр торгов

Өвөрхангай аймгийн начин М.Балжиннямыг 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.
Учир нь Үндэсний бөхийн барилдааны 6-ын даваанд аймгийн начин М.Балжинням нь сумын заан Г.Мөнх-Ёндонтой барилдсан.
Барилдааны дараа тэрбээр сумын заан Г.Мөнх-Ёндонг өшиглөж, тахимаа авахдаа гараараа нидэрч биед нь халдсан байдаг. Тиймээс Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгож, мөн
Гэвч тэрбээр учраа бөх болох сумын заан Гансүхийн Мөнх-Ёндонгийн гутал дээр гишгэж давж, босохдоо өшиглөж, тахим авахдаа толгойн ар руу түлхсэн үйлдэлд тухайн шийдвэрийг гаргасан юм.
М.Балжинням нь Хархорин сумын ИТХ-ын төлөөлөгч. Төрийн албан хаагч учир сүүлийн гурван жил хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ. Үүгээр бол хамгийн сүүлд буюу 2022 онд 16.8 сая төгрөгийн өөрийн орлоготой. Гэр бүлийн орлого 18 сая төгрөг гэж мэдүүлжээ.
МҮБХ-ноос гурван жил барилдах эрхийг нь хасаад байгаа билээ.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
100000 uluunii tsanii munguur torgoj ard tumnuu doromjlokh shig bolokh yumaa ,,,,,ene teneg bukhiig demjij HARAGDAACH ??????????
teneg
бөхчүүдийг улс төрөөс зайлуулаачээ