Улс төрийн мэдээ

Айлчлал| С.Бямбацогт: АНУ руу зорчих тийзийг 50-60 хувь хямдруулж, хоёр онгоцоор нислэг үйлдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлалын хүрээнд хоёр улс шууд нислэгтэй болох асуудал эцэслэн шийдэгдэж байгаа юм. Шууд нислэг бий болсноор АНУ руу зорчих иргэдийн тийзний зардал 50-60 хувь буурах боломж бүрдэнэ гэдгийг МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир онцлов.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Мэдээллийн товч агуулга:

  • Шууд нислэг ба дамжин өнгөрөх хэлбэрээр нислэг үйлдэх ба ирэх наймдугаар сар болон 2024 оны эхний улиралд АНУ-ын талаас хоёр онгоц түрээслэх хэлбэрээр нислэг үйлдэх юм.
  • Тийзний үнийн тухайд 50-60 хувь хямдрах ба нислэгийн цагийг мөнхүү 2-3 дахин багасна гэсэн урьдчилсан тооцоолол гарчээ.
  • Судалгаагаар ковидоос өмнөх жилүүдэд 60 орчим мянган иргэн хоёр улсын хооронд тогтмол нислэг үйлддэг байсан бөгөөд 40 сая ам.долларын тийзний борлуулалтын зах зээл эргэлдэж байгаа аж.
  • Уг нислэгийг эхлүүлснээр хоёр орны шууд зорчилтоос гадна Тайланд, Вьетнам чиглэлд дамжин нислэг авах боломжтой учир эдийн засгийн үр өгөөжтэй гэж хоёр талаас үзжээ.

Мэдээллийн дэлгэрэнгүй:

Айлчлалын үеэр Монгол Улсын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, АНУ-ын талаас Тээврийн сайд Пит Бүттэжжэйж нар дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

  • “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.
  • “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын Санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Эдгээр хэлэлцээр, санамж бичгүүдэд гарын үсэг зурснаар, монголын талд дараах боломжууд нээгдэх юм. Үүнд,

  • Нислэгийн маршрутын хувьд нээлттэй,
  • Нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчдийг тухайлан хоёр улсын зүгээс заахгүй,
  • Нислэгийн давтамж, багтаамжийг тээвэрлэгч өөрсдөө тогтоох эрхтэй,
  • Аяллын дугаар хамтран ашиглах зохицуулалтад нээлттэй эрх эдэлнэ,
  • Нислэгийн тарифыг агаарын тээвэрлэгчид чөлөөтэй тогтооно.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт уг хэлэлцээр, санамж бичгүүдэд гарын үсэг зурах үеэрээ "Долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхээр урьдчлан тооцоолж байгаа. МИАТ ТӨХК-ийн зүгээс ирэх наймдугаар сар болон 2024 оны гуравдугаар сард түрээсийн онгоцуудадаа хүлээн авахаар ажиллаж байна. Одоогоор Сан-Франциско чиглэлд шууд нислэг үйлдэхээр судалж байна" гэж тодотгосон юм.

Харин МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир "Дэлхийн аль ч улс орон түрээсийн онгоцоор үйл ажиллагаа явуулахыг илүүд үзэх болсон. Бид энэ жишгийн дагуу хоёр онгоц цувруулан авч, түрээслэн ашиглахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна. Манай компанийн хувьд эдийн засгийн хүнд үеэ даван туулж, өнгөрсөн онд 37 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Одоогоор Европ, Азийн орнууд руу нийт 13 чиглэлд гадагшаа нислэг үйлдэж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.


Өнөөдрийн айлчлалын талаар тоймлосон Айлчлал: Манай зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлж, үлэг гүрвэлийн 16 олдворыг буцааж өгнө мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 4, 2023 11:34

КАРГО , Агаарын тээвэр , ачааны онгоц гол шийдэл дээ. эрүүл хоол хүнс , бараа бүтээгдэхүүн ,

Зочин
Зочин
8 сар 5, 2023 22:06

Nederlandaas , hezee shuud nisdeg boloh be ???

Зөөз
Зөөз
8 сар 7, 2023 06:34
Reply to  Зочин

Энэ тийм чух�##� зүйл мөн үү. Бүү давар

Холбоотой мэдээ

Back to top button