Тэрбумын үнэтэй хаус борлуулдаг “Арцат вилла” ХХК-ийг дампууруулсан Ж.Лхагвадорж гэж хэн бэ

Өчигдөр /2023.08.04/ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Арцат вилла" ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэснийг зарлалаа. Тодруулбал, энэ оны долоодугаар сарын 28-ны өдөр тус компанийг шүүхээс "Төлбөрийн чадваргүй" болсныг тогтоосон аж. Дампуурлын тухай хуулиар дампуурлын талаарх мэдэгдлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласнаас хойш 21 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болдог. Тогтоосон хугацаанд нэхэмжлэхээ гаргахгүй бол иргэдийн нэхэмжлэхийг тооцдоггүй. Нэхэмжлэгчдийн анхны хурал есдүгээр сарын 13-ны өдөр болохоор товлогдсон аж.
Арцатын аманд хэн хаусууд сүндэрлүүлэв, захиалагчдадаа яагаад хохирол учруулав гэхчлэн хардагдах хүмүүс хэн байх вэ гэдэг асуудал анхаарал татав.
-2017 онд үүсгэн байгуулсан “Арцат вилла” ХХК-ийн захирлаар Ж.Лхагвадорж бүртгүүлжээ-
“Арцат вилла” ХХК нь Сити палас ХХК-ийн охин компани бөгөөд 2017 онд байгуулагджээ. Сити палас ХХК нь Арцат вүүд хаалганы үйлдэр, Арцатвилла барилгын компанитай. Мөн барилгын менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг аж.
“Сити палас” ХХК нь Арцат апартмент орон сууцны цогцолбор, Ханбогд орон сууцны хороолол, Ханбогд пропертиз-оффис үйлчилгээний цогцолбор зэргийг сүндэрлүүлжээ.
Харин дампуурлаа зарласан Арцат вилла нь Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр Арцатын аманд байрладаг таун хаусууд бүхий хотхон юм.
6191045 регистрийн дугаартай Арцат вилла ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагджээ. Хувьцаа эзэмшигчээр Чогсомын Батзориг, Тогтмолын Батмөнх нар байж байгаад 2017 оны тавдугаар сарын 31-нд хасагдсан байна. Одоо Жамбалрагчаагийн Лхагвадоржийн нэр бүртгэлтэй үлджээ. Хамгийн сүүлд 2023 оны зургаадугаар сарын 23-нд компанийн мэдээллээ шинэчлүүлсэн аж.
Хувьцаа эзэмшигчээс нэрээ хасуулсан Чогсомын Батзориг нь Монгол Улсын заан байж болзошгүй аж. Тэрбээр8 Даваагийн Кёкүшюзанбатбаярын бизнес хамтрагч. Тэд хамтран Арцатын аманд барилга барьж байв. Гэхдээ “нэг га газар ч эзэмшдэггүй” хэмээн хэвлэлийнхний амыг хааж ирсэн нэгэн.
Нэг анхаарал татах сэжим бий. Хан-Уул дүүргийн 23-р хороонд байрлах "Арцат Апартмент-2" хотхоныг Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Улсын заан Ч.Батзориг нар барьсан. Улмаар оршин суугч 1000 гаруй өрхийг халуун усгүй хохироож байгаа талаар өнгөрөгч гуравдугаар сард гомдол, мэдээлэл гарч байв.
Тэгэхээр 2020 онд 850 саяар, өдгөө тэрбум төгрөгт хүрсэн Арцат Вилла хаус ч тэднээс нэг их холдохгүй бололтой. Тэрбумын үнэтэй хаусууд борлуулж байгаад дампуурлаа зарласан Ж.Лхагвадорж гэж хэн бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Улсын заан Ч.Батзориг нарын хамаарал бүхий хүн бөгөөд тэдний хүсэлтээр "Арцат Вилла"-г барьж өгсөн байж болзошгүй гэдгийг албан бус эх сурвалжууд хэлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харин тэгээд хэн юм бэ?
Харин тиймээ. Тэгээд хэн юм. Гарчиг, бичсэн текст энэ тэр нь хүн ойлгохын эцэсгүй юм бичих юм.
сэтгүүлч гэж л�##�рууд байхымаа тэгээд хэн юм бэ
Setguulch nertei shantaachchin Erguu Garuudaar ene horvoo Duurch ee!!! Burban mini bushuuhan tseverlej uguuch????
Хамаар�##�ьайн дээдээр хамаар�##�тай хүмүүсээ кккк
shildeg luivarchid daa. Shuuh tsagdaa prokuroriig yaj argalaad baidgiig oilgodoggui. ali hediin deelee numruh bolzloo hangasan humuus shu dee Kukushuzan Batzorig Bayasaa bar
Лхагвадоржийн хүргэн Батням гэж ёстой хогийн амьтан байдаг юм болж дээ олон хүнийг з�##�илж явсан нүгэл нь нүдээрээ гарч би баярлаж байна
Batzorig haluun usgui bair bariad hohiroosoor bna da 4-horoolliin etsest bas neg bair bii shuu
Yamar ih ug, usgiin aldaatai bichdiin be ene setguulch, bichsen yumaa hyanaltiin unshlaga hj bgaad niitelj bgaachee!!!