Э.Анхбаяр Италийн театрт "Кармен" дуурьт дууллаа

Соёлын элч, дуурийн дуучин Э.Анхбаяр Итали улсын "Романо" задгай театрын тайзнаа "Кармен" дуурьт дуулжээ. Улмаар ирэх есдүгээр сараас Итали улсын агентлагтай гэрээ байгуулан ажиллах юм байна.
Тэрбээр 2012 оноос Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуурийн гоцлол дуучин, 2019 оноос Улсын филармонид ажиллаж эхэлсэн.
Тэр эх орондол Ж.Верди “Травиата” дуурийн Жермон, Ж.Пуччини “Богема”дуурийн Марчелло, П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Онегин, Ж.Бизе "Кармен" дуурийн Эскамильо, Данкайро, В.А.Моцарт "Дон Жуан" дуурийн Дон Жуан, П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкий зэрэг дэлхийн сонгодог дууриудын дүрүүд болон Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Б.Шарав “Чингис хаан” дуурийн Боорчи зэрэг дүрүүдийг бүтээсэн.
Түүнчлэн ОХУ-ын Улан Үдэ, Японы Токио, Нагоя, Австрийн Вена, Зальцбург хотод, Голланд, Белги, Грек, Италийн алдарт Ла Скала театрын их тайзнаа мөн ОХУ ын Большой театрын тайзнаа өөрийн бие даасан болон олон улсын, Монголын дуучидтай хамтарсан тоглолтод оролцож байв.
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag bna!????
Mundag bna!????
Алиалагч л юм даа, ийм захиалгат хоосон магтаалаар хол явахгүй ээ
Oorinho nereer yum bichej helj chdku chmg l alialagch gene. Ooros n ilv bgad ataarhaj vheh gj bga amitan l biz.
Erhii huruu darsan chin asuultin temdeg bolood baih um!