
“Даншиг наадам-Хүрээ цам 2023” Хүй долоо худагт үргэлжилж буй. Энэ үеэр иргэд, наадамчин олныг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, мөн тохижилт, үйлчилгээний чиглэлд арга хэмжээ аван ажиллаж байна.
НЭМГ-аас 18 улсын байцаагч Даншиг наадмын талбайг халдваргүйжүүлэх ажилд хяналт тавин ажиллаж байна.
Нийслэлийн Түргэн тусламжийн төвөөс таван баг буюу 12 хүн хоёр өдрийн турш 24 цагаар байрлан ажиллаж буй аж. Хурдан морины унаач хүүхдүүд, наадамчид, иргэд, жуулчид, уран бүтээлчдийг болзошгүй эрсдэл, осол аваараас урьдчилан сэргийлж, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, халдвар ариутгалын бодисын нөөцийг бүрдүүлсэн байна.
Өнөөдрийн хувьд хязаалан насны морины уралдаанаар нэг хүүхэд мориноос унасан, азаар ямар нэгэн бэртэл, гэмтэл аваагүй. Мөн иргэд, наадамчдаас 40 орчим дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнээс иргэд хувиараа морь унаж байгаад моринд хөлөө гишгүүлэх гэхчлэн зөөлөн эдийн гэмтэл авсан тухай гурван дуудлага ирсэн. Бусад нь даралт ихсэх, зүрх судасны өвчлөлийн дуудлага ажээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.