Нийгмийн

Гэрлийн шон унаснаас гурван иргэн тогонд цохиулж, хоёр нь амиа алдлаа

Өнөөдөр орой 18:00 цаг орчимд нийслэлд орж эхэлсэн усархаг борооны улмаас Дарь-Эх, Цагаан даваа орчимд үер буугаад байна.

Эл үер борооны улмаас иргэд тогонд цохиулж амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд гэр усанд автаж гурван иргэн тогонд цохиулж хоёр нь нь нас барсан гэх дуудлага 21:12 цагт бүртгэгджээ.

Дарь-Эхээс Шинэ Монель руу эргэдэг хэсэгт гэрлийн шон унаж гурван хүн тогонд цохиулан хоёр нь нас барсан харамсалтай явдал тохиолдсон байна.

Амь хохирогчид, Хэнтий аймгийн харьяат 60 настай М, 28 настай О нар нас барсан хэргийг БЗДЦХ-2 шалгаж эхэлжээ. Амь насаа алдсан хоёр эмэгтэй өнөөдөр Хэнтий аймгаас тус айлд ирээд байсан аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Tehed muu sumtaimal danshigiin naadam heseel, lalriin nohoin g###g

Холбоотой мэдээ

Back to top button